Манай улсад бүх сум сууринд өөрийн салбар нэгжээ байгуулсан хоёрхон банк байдагийн нэг нь “Хадгаламж”. Харамсалтай монголчуудын үйлчлүүлээд заншчихсан энэ банкт удирдлагуудаа нэг ч тогтоож байсан удаа үгүй. Байнга л өөрчлөгдөж, хэн нэгэнд зарагдаж явдаг. Яг л ааш муутай гүү мэт. Хэдийгээр тэр гүү сааль сайтай байсан ч аашнаас нь халгаад гар дамжуулан худалдаалах нь малчдын хувьд энгийн л үзэгдэл шүү дээ.
Энэ банкийг анх 2006 оны дөрөвдүгээр сард зарлагдсан хувьчилсан түүхтэй. Тухайн үед “Чингис хаан” банк, “Монгол даатгал” компани болон ОХУ-ын “Народный братский банк” гэсэн гурван этгээдийн консорциум ялж, улмаар өмчлөх эрхийг 2007 оны хоёрдугаар сарын 23-нд шилжүүлсэн түүхтэй. Гэвч энэ консорциум аваад хэдхэн сарын дараа ОХУ-ын “Коалка групп”-т худалдсан бол өнөөх 2009 онд “Жаст групп”-т зарсан билээ.
Ийнхүү гараас гарт дамжин яваа энэ банкны хувь заяа дахин эргэх талаар мэдээлэгдэж эхэллээ. Чухам юунаас болж… Сураг сонсоход “Хадгаламж” банкны цаад эздүүд нь хятадууд гэнэ. Манайхан хэдийгээр хувцас хунар, хоол хүнсээ хятадаас авдаг ч компани тэр дундаа банк санхүүгийн байгууллагаа хятадуудад эзэмшүүлнэ гэдэг харамсалтай санагдахгүй байна гэж үү.
Хэдхэн сарын өмнө манай улсын мэдээлэл технологийн компаниуд бүгд хятадын хөрөнгө оруулалттай. Тэд дандаа монголчуудын яриаг чагнадаг хэмээн шуугиж байсан. Гэтэл ийнхүү манай томоохон банкнуудын нэг бас л хятадуудын гарт орох нь. “Жаст” групп татварын хамгийн өртэй компаниудын нэгээр тодроод байгаа. Улсад төлөх татвараа хугаслахын тулд ийнхүү банкаа зарж байна уу ч гэж хардмаар…
Эх сурвалж: Tvmongolia.mn
Холбоотой мэдээ
-
naran (June 05, 2013 4:56:57 am )
yahaaraa urgelj buh ium hyataduudin gart orchihdog ium, Elbegdorjiig ***dan al. tegvel bugd jigdreh baih.
-
Ганаа (June 05, 2013 10:09:57 am )
Юу вэ? Энэ чинь МОНГОЛЧУУД **********ын хараат болж байна гэсэн үг биз дээ? Хятадуудад банкаа эзэмшүүлж болохгүй шүү дээ ямар тэнэг юм хийж байнаа? МОНГОЛ улсынхаа төлөө гэсэн сэтгэл үнэхээр алга болжээ яанаа?
-
Anonymous (June 05, 2013 11:04:26 am )
Zahialgat niitlel. Mungu ug gej daramtlaad uguhgvi ****oor ingej har PR hiideg site-yyd *** negeeree bolj dee.
-
Zochin (June 05, 2013 3:09:03 pm )
Ta nar HHB-tai gereetei tul iimerhuu yumiig ni bichihgui shd. Tegeed geree hiihgui bankiig ni saihan bicheed l mungu avna biz. Mun biz. Setguulchid ch gej dee. Shar medee bichigch, ***ntaachid
5 Comments