antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 1, 2013 14 comments

Энэ жилийн наадам 50 тэрбум, арай хэтэрч байна

нийтлэсэн Admin

f81f347e88831b7doriginalНаадамд зориулсан 50 тэрбумаас 40-ийг нь Хүй долоон худгийн бүтээн байгуулалтад зарцуулна гэж байна.

Жилдээ ганцхан удаа наадамчдын хөлд дарагддаг буйд тэр газарт ямар юмных нь тийм том бүтээн байгуулалт хийгдэх нь вэ хэмээн эргэлзээ төрмөөр. Урьдчилан төлөвлөж байгаагаар тэнд Сүхбаатарын талбайгаас хоёр дахин том талбай засч тохижуулах гэнэ. Бас 7000 машины зогсоол байгуулна гэж байна. Түүнчлэн үзэгчдийн суудлыг илүү тохилог болгох үүднээс зөөвөрлөх, угсрах боломжтой 3000 гаруй суудал байрлуулахаар төлөвлөжээ. Наадамчдын зорчих хэсэг болон үйлчилгээний хэсгүүдэд эко хавтан тавьж, нийтийн бие засах газрыг нэмэгдүүлэх юм байна. Бас “361”-ийн төмөр замын гармаас Хүй долоон худаг хүртэл шинээр автозам тавих зэрэг бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсөн гэнэ.

40 тэрбумын нэхэлтэй бүтээн байгуулалтаас одоогоор дуулдаж байгаа нь энэ. Ер нь бол баахан газрыг л цементээр хучих бололтой юм. Бас зарим хэсгийг нь эко гэсэн тодотголтой  хавтангаар бүрэх нь. Өөр гавьтай юм  харагдахгүй банна Энэ жилийн тухайд үндэсннй бөх Төв цэнгэлдэхэд болдгоороо болно. Харин шагайн харвааны талбайг шинээр тохижуулна гэж байгаа. Сурын талбайн үзэгчдийн суудлыг автомашины замаас тусгаарлах гэнэ. Хурдан морьдын уралдааныг зохион байгуулах салбар хорооныхон энэ жил уралдах морьдын тоо нэмэгдэх хандлагатай хэмээн таамаглаж. Тэгээд морь гарааны төхөөрөмжүүдийг шинэчлэх юм байна. Үлдэж буй 10 тэрбумын 3-4-ийг нь наадмын үндсэн үйл ажиллагаанд зориулна гэж байна.

Тавин тэрбумын тавилан ерөнхийдөө нэг иймэрхүү янзаар зурагдсан бололтой юм.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах үндэсний комисс гэж том сонгуультай дарга нарын дуугардаг мөнгөний хэмжээ жил ирэх бүр нэмэгдсээр байна. Гэхдээ энэ жилийнх шиг ингэж огцом өсч байсан нь үгүй. Эцсийн эцэст энэ 50 тэрбумаас үлдэж хоцрох нь юу вэ гэдгийг бодох учиртай.

Төв цэнгэлдэх хүрээлэн гэж хэдэн талаасаа орон сууцны хорооллоор хашигдаж, машин замаар бүслэгдсэн “хүүхдийн тоглоомын талбай, хөгшдийн нарлах газар”-аас ялгахааргүй болчихсон газар байгаа. Гэсэн хэрнээ зөвхөн морь барианы газартаа 40 тэрбумыг аваачиж булна гэдэг нэг л ойлгомжгүй санагдаад байна. Бонд гэж нохойд барьдаг мод шиг хаа сайгүй цацаж байдаг мөнгөтэй болсон ч юм уу, наадмын 50 тэрбумыг бондын “Гудамж” төслийн хөрөнгөнөөс гаргах гэж байгаа гэнэ.

Тавин тэрбум наадамд бол ахадсан мөнгө. Энэ жил Засгийн газар ийм хэмжээнийхөрөнгө мөнгөөр 10 аймгийн инженерийн шугам сүлжээг шинэчилж шинээр байгуулахаар төлөвлөсөн. Наадамд зарах энэ 50 тэрбум төгрөгөөр ихэнх аймгаа эмчилгээ оношлогооны боломжийн төвтэй болгож, орчин цагийн тоног төхөөрөмжөөр хангахад хүрэлцэнэ. Түүнчлэн ийм хэмжээний хөрөнгөөр 10-12 аймгийг ая тухтай тохилог битүү захтай болгох боломжтой гэхчлэн төсөөлөөд үзээрэй.

Наадамд мөнгө зарлаа гэж илүү үзэх шалтгаан байхгүй. Гагцхүү хэдийг хаана юунд эхэлж зарцуулбал нийгэмд, иргэдэд илүү хүртээлтэй вэ гэдэг л гол шалгуур байх учиртай. Мөнгө төгрөг нь хүрэлцэхгүй, төсөв тойрч хадуураад байдаг эрүүл мэнд, боловсрол гэхчлэн улсын гар харахаас өөр аргагүй салбарууд бий. Тухайлбал, эхний ээлжинд байр байшинг нь яаралтай шийдвэрлэх шаарддагатай гурван сургууль, долоон цэцэрлэг байгаа.

Зайсангийн 32, Баянгол дүүргийн 73, 38 дугаар сургууль болон Баянзүрх дүүргийн 10, 55,149, Сонгинохайрханы 26, Чингэлтэй дүүргийн 118 дугаар цэцэрлэгийн барилга ашиглах боломжгүй болсон. Өөдөөс чинь бүлтэгнэх хүүхдүүдээсээ харамласан мөнгөө хээр хөдөө хэдэн тэрбумаар нь булах тийм их хэрэгцээ шаардлага байна уу гэдгийг л тодотгох хэрэгтэй байгаа юм. Үнэхээр тэгж наадам цэнгэлд зарцуулах гээд байгаа юм бол орчин цагийн шинэ цэнгэлдэх хүрээлэн барьж байгуулбал яасан юм. Ядахад дараа нь улсын хийгээд олон улсын чанартай уралдаан тэмцээн зохиох бэлэн байр савтай болно гэсэн үг шүү дээ.

Ц.ЭРДЭНЭЦЭЦЭГ

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН ШУУДАН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

14 Comments

  • irgen (June 01, 2013 9:22:51 am )

    25 n tsetserleg buju 15n arvan jiliin surguuli barih hurungu hairan mungu hunii jmand hun hairgui gedeg unen jmdaa hurz shoroo shidej uzeegui nuhud tatvar tulugtsidiin munguur garaa ugaah jm

  • zochin (June 01, 2013 11:09:12 am )

    ingej ih hurungu zartsulj bhaar uildver barij ard tumeni negehen hesegigch gsn ajiltai bolgoj boldogui yum bolovu araich dendej bnada ene uls turd eruul uhaantai hun bnau

  • Irgen (June 01, 2013 12:45:49 pm )

    50 terbum-aar naaddag yasan ix mungutei zasag ve arai xeterxii yum bishyy. aldart uyachdiinxaa toxi tuxiig xangaxad axadsan mungu baina. Novsh gej naadam xedii uls yndesnii soel ch iim ix mungiig zygeer l 3 xonog naadaxad zartsuulna gedeg ynexeer teneg baina. ene zasgiin tolgoid baigaa xymyys ch estoi xuldyy amidralaas tasarchixsan amitad baix yumaa

  • Goggles (June 01, 2013 9:23:52 pm )

    Araich de AN bolimoor umaa

    • zochin (June 01, 2013 11:47:27 pm )

      ene zasag airaal bishee

  • zochin (June 01, 2013 11:44:19 pm )

    Arai ugui bailguide tiim teneg yum baihgui bailguide

  • Anonymous (June 02, 2013 8:51:35 am )

    Za bitgii shoud. Ta naraas teneg hun baiv gej.

  • tr (June 02, 2013 11:48:59 am )

    amidral saihan bolovol saihan naadalgui yahav daanch …. ard tumendee heregtei yum hiigeesei.

  • bi (June 02, 2013 12:14:19 pm )

    чингас фонд орж ирсэнээр бүх төсөв зарцуулалт хэдэн тэр бумаар өссөн шдээ
    чингас фонд орж ирсэнээр бүх төсөв зарцуулалт хэдэн тэр бумаар өссөн шдээ
    чингас фонд орж ирсэнээр бүх төсөв зарцуулалт хэдэн тэр бумаар өссөн шдээ
    чингас фонд орж ирсэнээр бүх төсөв зарцуулалт хэдэн тэр бумаар өссөн
    чингас фонд орж ирсэнээр бүх төсөв зарцуулалт хэдэн тэр бумаар өссөн шдээ
    чингас фонд орж ирсэнээр бүх төсөв зарцуулалт хэдэн тэр бумаар өссөн шдээ
    чингас фонд орж ирсэнээр бүх төсөв зарцуулалт хэдэн тэр бумаар өссөн шдээ
    чингас фонд орж ирсэнээр бүх төсөв зарцуулалт хэдэн тэр бумаар өссөн шдээ

  • Anonymous (June 02, 2013 2:29:33 pm )

    chinges fondoo beleg geed bodsiin bish bizdee 8 nastai balchirasaa 80 nastai buural hurtlee diilj garahaui ih urund orood ene munguu zuv zuild zartsuulah erh medeltei uhaantai hun alga uu ene mongold boliulaachee guij baina uldeh emneleg surguuli oron suuts barildaa mongolchuud uudam taldaa uraldaad l bolood baisan shuudee erhem erunhii saidaa zogsoogooch

  • Irgen (June 03, 2013 6:33:40 am )

    Altan khuyagaa uuniid 5 dakhin bagasgaj chadval chi gavya baiguulna shuu

  • Irgen (June 03, 2013 6:33:40 am )

    Altan khuyagaa uuniid 5 dakhin bagasgaj chadval chi gavya baiguulna shuu

  • 000 (June 04, 2013 2:13:20 pm )

    arai ch dee zezerleg surguulia bariachee. ter eronhiilogch hudlaa shou hiiheer ………………..

  • Уншигч (June 04, 2013 10:06:49 pm )

    Арай дэндуу юмаа . Хайран менге. Энэ засгийн эрхэ******д менгений унэ цэнийг мэдрэхээ байспн юм байх даа . Цэцэрлэг сургууль эмнэлэгт маш их менге хэрэгтэй байна шуу дээ. 3 хоног нааддаг газар менге цацаж байхаар хотын замын беглерелийг шийдэх ,гуурэн зам барих талаар сэтгэн бодох хэрэгжуулэх хун алга уу ? Арай биш ээ энэ засаг , Алтанхуяг сайдаа.

antalya rent a car