antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 1, 2013 4 comments

Д.ГАНЦЭЦЭГ: ЭХ ХҮН ҮРДЭЭ ГОМДОЖ ЧАДДАГГҮЙ

нийтлэсэн Admin

IMG_7386УДЭТ-ын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Д.Ганцэцэгийг “Миний ээж ” булангийнхаа хойморт урилаа. Маргааш хүүхдийн эpxийг хамгаалах өдөp буюу бидний хэлж заншсанаар хүүхдийн баяр болно.  Тиймээс  жүжигчин бүсгүйтэй xүүхэd насны гэгээн дурсамж болон ээжийнх нь тухай ярилцсан юм.

-Маргааш хүүхдийн баярын өдөр. Ярилцлагаа таны хүүхэд насны гэгээн дурсамжаас эхэлье?

-Танай сониноор дамжуулаад Монголынхоо бүх хүүхдүүдэд баярын мэнд  хүргэе. Бага байхад хамгийн сайхан баярын нэг хүүхдийн баяр байлаа. Тэр өдөр хамгийн ганган хувцсаа өмсөөд гэр бүлээрээ паркаар  зугаалдаг байсан. Одоо бодоход үнэхээр caйхан  санагдаж байна. Ээж, аавдаа хөтлүүлээд ах,  эгч, дүүгэйгээ дурсамж дүүрэн өнгөрөөдөг байж. Гоё цаасан ууттай бэлэг аваад л. Болдог бол эргээд ганцхан удаа хүүхэд насандад очихсон.

-Та одоо өөрөө ээж болсон. Хүухдүүдээ хэрхэн баярлуулахаар төлөвлөсөн бэ?
– Манай албан байгууллагынхан жил бүр хүүхдүүдээ хүлээж авдаг юм. Баярын өдруүдээр театр маань “Онц сурлагатнууд орохыг хориглоно” жүжигтэй. Ямар ч байсан хоёр хүүдээ жүжгээ үзүүлнэ. Түүний  дараа  хөвгүүдээ дагуулаад гадуур гарах байх даа.

-Та багадаа ямар хуүхэд 6aйсан бэ?

-Би Улаанбаатарын унаган охин. Хан-Уул дүурэгт хүүхэд нас минь өнгөрсөн. 10 жилдээ  ангийн дарга хийдэг хэнхэг хүүхэд байлаа. Ангийнхныгаа их загинадаг, одоо эргээд бодоход ичээд байдаг юм. Ээж минь эмэгтэй хүн үйлэнд уран, хоол сайхан хийдэг байх ёстой гэж байнга сургадаг байсан. Харин аав минь мнний охин хичээлдээ caйн  юм чинь номын хун бо л гэж зөвлөдөг байлаа. Харин би долдугаар ангиасаа жүжигчин болохоор шийдсэн. Нууцаар драмын дугуйланд бүртгүүлээд Соёл урлагийн их сургуульд орсон.

– Xүүхэд байхад хамгийи сайн зөвлөгч ээж байдаг. Таны ЭЭЖ ямар xүн  байдаг вэ?
– Ээж  минь  Л.Алтанчимэг гэж хүн бий. Аавтай минь Хялганатад танилцаад  гэр бүл болсон. Дээрээсээ дөрөв дэх хүүхэд нь би. Дороо нэг дүүтэй. Хүн  энэ хорвоод мэндлээд , нүлээ нээгээд хамгийн түрүүнд ээжийгээ  хардаг. Ангир  сүүг нь амлаж хүн болдог. Эх хүн бүх зүйлийн эхлэл байдаг шүү дээ. Хүн болоод чадахгүй, мэдэхгүй бүх зуйлээ ээжээрээ  заалгаж, сурдаг. Ер нь энэ амьдрал эмэгтэй хүний хатан ухаан дээр тогтдог байх. Миний  ээж надад эмэгтэй хүн байхын мөн чанар, хүн байхын утга учир гээд бүх зүйлийн ухаан, суурийг тавьж өгсөн. Ээжийн  минь хэлдэг нэг үг байдаг юм. “Эмэгтэй хүн  зөөлөн, ариун байх ёстой” гэж сургадаг. Би их xурц зантай  хүүхэд байсан. Нэг мэдэхэд л ангийнхантайгаа муудалцчихна. Ах эгч нартаа тунирхаад суучихна. Миний энэ занг ээж минь зөөлөлж дандаа дарж өгдөг байсан.

-Ээжийн тань тэр зөөлөн сэтгэл нь  таны амьдралд яаж нөлөөлсөн  6э?

-Үнэхээр зөөлөн хүн. Ээжийгээ харахаар өөрийн  эрхгуй тайвшраад байдаг юм. Тийм хүний хажууд уурлах шаардлага ч гардаггүй. Ээжтэйгээ байхад амар амгаланг дэндүү их мэдрэх юм. Ямар caйндaa л хамгийн бага хүүгээ ээжээрээ харуулахдаа “Ээжээ би хэзээ жаргах юм бол” гэж асуухав дээ.

-Ээж тань юу гэж хариусан бэ?

-Ээж “Миний охин юу гэж  байга аюм бэ. Эх хүний  жаргал гэдэг чинь ур хүүхдээ харах шуү дээ” гэж хариулсан. Нээрэн л үнэн  уг юм шиг. Ээж минь таван хүүхдээ өсгөсөн. Дараа нь ач, зээ нараа өсгөсөн. Бага дүү маань тороод удаагүй байтал том зээ нь зээнцэрийг нь тэврүүлсэн. Бид ч өөрсдийгөө  өсгүүлчихээд албатай юм шиг  хүүхдүүдээ өсгүүлдэг. Эзж минь хэзээ ч төвөгшөөж, гомдоллож байгаагүй. Харин ч “Эмэгтэй хүн бусдын  төлөө  биеэ золих гэж төрдөг”  гэж хэлдэг юм. Tэp нь үр хүүхдийнхээ төлөө энэ амьдралаа зориулдаг гэсэн үг байх.
-Ээж минь миний амьдралын  түшиж тулах  багана юм шүү гэж хэлж байхыг чинь олон удаа сонссон санагдаж байна?

-Амьдралын минь хором бүрт  үргэлж дэргэд минь байж ирсэн. Миний сэтгэл амар байх бүх  бололцоог хангаж өгсөн хүн. Амьдралд гомдож туниад, сэтгэл гундуухан явахад  энгэртээ тэвэрч, надтай адилхан шаналсан ачтан юм шүү дээ. Өөрийнхөө  амьдралыг ээжгүйгээр төсөөлж чаддаггүй. Ээж байгаагүй бол би гэдэг  хүн өнөөдөр өөрт чинь ярилцлага өгөөд сууж байхгүй байсан. Хоёр хүү минь эмээгийнхээ буянд л хүн болсон.

-“Гэгээн муза” наадмаас шагнал авахдаа энэ шагнал ээж, дүү хоёрынх минь шүү гэж хэлж байсныг тань тодхон санаж байна?

-Хэрэв би гэртээ, хоёр хүүдээ санаа зовоод уран бүтээлээ хийж чадахгүй байсаи бол тэр эрхэм шагналын эзэн болж чадахгүй байсан. Би  том хүүгээ дөнгөж төрүүлчихээд сар болоод кино зурганд явж байсан. Тэр  хэний буян бэ,  ээж дүү хоёрын минь буян. Дүү минь бүр ажлаасаа гараад манай хүүг харж байсан. Миний хүү чинь том болтлоо эгээгээ ээжээ гэж дууддаг байсан. Ээж рүү таван хүүхэд нь зэрэг залгаад хүүхэд хараад өгөөч гэхэд хамгийн түрүүнд Ганцэцэгийн хүүхдийг ирээд хардаг. Ээжийнхээ энэ сайхан cэтгэл, итгэлийг алдахгүй юмсан гэж хичээж амьдарч байна.
-Ээжийнхээ ямар  зан  чанарыг эрхэмлэдэг вэ?
-Хэтэрхий зөөлөн юм шиг боловч их зарчимч хүн. Миний сэтгэл дотор орчихсон юм шиг намайг мэддэг. Ээжээс юм нууя гэсэн ч боломж байхгүй. Нэг мэдэхэд л мэдчихсэн байдаг.

-Эмэгтэй хүн ээж болохоороо л ээжийнхээ  зовлонг ойлгодог гэдэг?

-Үнэхээр үнэн үг шуү. Хүүхэд төрүүлээгүй, эрх дураараа явахдаа ээжийгээ ойлгодоггүй байсан. Харин хүүхэд төрүүлэх тэр мочид л ээжийгээ ойлгож, нулимс урсдаг юм билээ.  Сэтгэлээс асар их хайр мэдэрдэг

-Анх хүүгээ хараад юу бодсон бэ?

-Энэ хорвоод хүн болох гээд намайг зориод ирсэн, бурханы элч л харагдсан. Би хөл хүнд байхдаа эгчээсээ асууж байсан “Хуүхэд төрүүлэхээр ямар мэдрэмж төрдөг вэ гэж” эгч минь сэтгүүлч мэргэжилтэй л дээ. “Үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрдөг юм гэж” хэлсэн. Сэтгүүлч хүн үгээр илэрхийлж чадахгүй байна гэхээр ямар сайхан мэдрэмж төрдөг нь тодорхой. Би тэр шөнөө унтаж чадаагүй. Хүүгээ хараад л байсан, ээжийгээ дэндүү их хайрласан.

-Хүүхдүүдийн тань хүмүүжилд эмээгийн үүрэг их  байдаг уу?

-Миний сургаалиас илүү эмээгийнхээ үгээр хүмүүжсэн хүүхдүүд. Том хүү маань эмээтэйгээ байсаар байгаад сүүтэй цайнд дуртай, тайван зантай болж өссөн. Намайг ажилтай байхад ээж маань л хувцсыг нь угааж, хоолыг нь хийж, энгэртээ тэвэрч хүн болгосои. Манай хоёр чинь эмээгийн хүүхдүүд шүү дээ.

-Ээжийнхээ баримталдаг зарчмаас амьдралдаа хэр тусгадаг вэ?

-Ээжийнхээ зааж, зөвлөсөн зөрчмаар л амьдарч байгаа.

-Хүн ээжийнхээ ачийг хариулж барахгүй гэдэг. Гэхдээ ачийг нь хариулахын төлөө амьдрах хэрэгэй байх. Таны  хувьд  ээжийгээ хэзээ хамгийн их баярлуулсан бэ?

-Тэр бүр дандаа баярлуулж амжихгүй л явна. Аав минь байгаль орчны мэргэжилтэй байсан юм. Таван удаа “Алтан гадас” одонд  нэр дэвшээд авч чадаагүй. Намайг аавынхаа авч чадаагүй шагналыг авахад хамгийн их баярласан. Гэхдээ охин минь авлаа даа гэж биш, хань минь охиноо тэнгэрээс харж байгаа байхдаа гээд баярлаад уйлж байсан.
-Хэрэв  ээжийгээ гомдоож байсан бол, уучлалт гуйж чадаагүй бол  уучлалт гуйж болно шүү?
-Эх хүн үрдээ гомдож чаддагүй байх. Тийм сэттэл ч төрдөггүй. Харин уурлуулж санааг нь зовоож байсан үе бишгүй  байгаа байх. Охиныгоо уучлаарай гэж хэлье.

-Ээждээ “хайртай” гэдэг үгийг хэр  хэлдэг  вэ?
-Би “’хайртай” гэдэг үгийг тэр бүр хэлж чаддаггүй. Харин танай  сониноор дамжуулаад “Ээжээ охин нь тандаа хязгааргүй их хайртай шүү. Үр биднийхээ хажууд урт насалж, удаан жаргаарай” гэж хэлье.

Зууны мэдээ сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

4 Comments

  • Зочин (June 02, 2013 10:04:20 am )

    Ухсэн ханиараа шоудаж явдаг овоо гараа

  • Viagra (February 19, 2014 1:40:33 am )

    Will one soma be detected in my urine if it is being tested at a laboratory?.

  • Mesothelioma (February 19, 2014 6:29:38 am )

    I quite like looking through an article that can make people think. Also, thanks for permitting me to comment!

  • Mesothelioma (February 19, 2014 10:29:05 am )

    Pretty! This has been a really wonderful post. Thank you for providing these details.

antalya rent a car