antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 30, 2013 5 comments

Монголын сонгуулийн туршлага бусад орны сонирхолыг татаж байна гэв

нийтлэсэн Admin

f24aac9781df56e3originalМонгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын даргын тусгай төлөөлөгч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.Ю.Ельченко тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд  Монголын сонгуулийн төв байгууллагын  дарга байгууллагынхаа бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа болон удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулийн онцлогийн талаар тэдэнд танилцуулав.

Дараа нь тэд Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын хоорондын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав.

Хоёр байгууллагын цаашид хамтран ажиллах чиглэлийг тодорхойлох, аль салбарт дэмжлэг үзүүлэх боломжийг судлах, түүнчлэн монголын сонгуулийн байгууллага Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын үйл ажиллагаанд хэрхэн оролцох, ямар хувь нэмэр оруулах боломжтой  талаар санал солилцох, судлах зорилготой ирсэн талаар  Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчдийн тэргүүн  танилцууллаа.

Түүнчлэн техникийн дэмжлэг, хууль зүйн туслалцаа  үзүүлэх, туршлага судлах зэрэг асуудлаар хамтран ажиллах боломжийг судлахын  зэрэгцээ  сонгогчдын бүртгэл, сонгуулийн маргааныг шийдвэрлэж буй байдал, бусад байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллаж буй асуудал сонирхолыг нь татаж байгааг олон улсын байгууллагын төлөөлөгчид илэрхийллээ.

Тус байгууллагын  олон улсын ажиглагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бүхий л үйл явцыг ажигласан талаар  дэлгэрэнгүй дүгнэлт гаргах бөгөөд түүнд тусгагдах зөвлөмжийг хэрэгжүүлэхээр хамтран ажиллах нь дараа дараагийн сонгуулиудыг зохион байгуулахад тус нэмэр болно гэж үзэж байгаагаа  тэмдэглээд  гишүүн орны хувьд  Монгол Улсын сонгуулийн байгууллагын төлөөлөгчдийг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны гишүүн  бусад орнуудын сонгуульд ажиглагчаар оролцохыг урилаа. Энэ нь бусад орны сонгуулийн туршлагыг судлах ач холбогдолтой төдийгүй  Монгол Улс сүүлийн сонгуулиудыг амжилттай зохион байгуулсан туршлага ч мөн адил  гишүүн орнуудын сонирхолыг татаж байгааг ноён В.Ю.Ельченко дурдлаа.

Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн ийнхүү урилгыг талархан хүлээн авч байна гээд  Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудад сонгууль ажиглахаас гадна танай байгууллагын хүрээнд зохиогдох  сургалт, семинарт оролцох, туршлага судлах, төсөл, хөтөлбөрт хамрагдах зэргээр үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцоход бэлэн байна гэдгээ цохон хэллээ.

Эгнээндээ  Европ, Америк, Азийн 57 улс орныг нэгтгэсэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага нь итгэлцэл, аюулгүй байдал, хүний эрх, ардчиллыг бэхжүүлэх, эдийн засгийн хөгжлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах, олон улсын гэмт хэрэг, терроризмын эсрэг тэмцэх зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хамарсан үйл ажиллагаа явуулдаг юм байна.

Энэ байгууллагын  300 хүний бүрэлдэхүүнтэй ажиглагч, шинжээчдийн  баг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг урт болон богино хугацаагаар ажиглаж, дүн шинжилгээ хийх ажээ.

Өнөөдрийн байдлаар Ерөнхийлөгчийн сонгуулийг  ажиглахаар  гадаадын 24 орны 30 гаруй ажиглагчид ирээд байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Hi Guess the Food Answers (September 06, 2013 5:49:40 pm )

    310826 813351Nowhere on the Internet is there this a lot quality and clear info on this subject. How do I know? I know because I

  • διαχείριση κτιριών (September 07, 2013 9:53:35 pm )

    129233 245619Wow, incredible weblog format! How lengthy have you been blogging for? you make running a weblog glance straightforward. The full glance of your web site is wonderful, as smartly the content material material! 478683

  • Hi Guess the Food (September 08, 2013 11:10:43 am )

    625680 126731Aw, this was a very nice post. In concept I wish to put in writing like this moreover ?taking time and precise effort to make an excellent article?but what can I say?I procrastinate alot and certainly not appear to get one thing done. 457765

  • saints row 4 free download (September 11, 2013 4:01:19 am )

    769098 232970An attention-grabbing dialogue is worth comment. I feel that it is very best to write extra on this topic, it won

antalya rent a car