antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 30, 2013 Comments are off

Хүүхдийн баяраар аюулгүй байдлыг чанд сахихыг анхаарууллаа

нийтлэсэн Admin

huuhedОлон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр удахгүй тохиох гэж байна. Энэ өдөр  Сүхбаатарын талбайд нэдсэн арга хэмжээ болно. Түүнчлэн дүүрэг хороо бүр өөр өөрийн онцлогт тохируулан баярын арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна.  Энэ үеэр иргэд хүүхэд багачууд олноор цугларах учраас бага насны хүүхдээ хараа хяналтгүй явуулахгүй байж, өөрсдийн анхаарал болгоомжгүй байдлаасаа болж хүүхэд төөрөх эрсдэлтэй байдаг. Тиймээс учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлж анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна. Нийслэлийн удирдлагууд хүүхдийн баяр болох гэж буйтай холбогдуулан  дүүргийн Засаг дарга нарт болон Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар , Хүүхэд гэр бүл хөгжлийн газрын дарга нарт  өөрсдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүхий л байгууллагуудад анхааруулга хүргүүлэн, барилга байгууламж, зам завсар ажилтай холбоотойгоор онгорхой орхигдсон нүхийг таглах, анхааруулах тэмдэг тэмдэглэгээ байрлуулж ажиллахыг үүрэг болголоо. Мөн баярын өдөр олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүднээс нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагууд, нийт иргэддээ хандан “Барилгын ажлын хамгаалалтын хашлага хийх, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг онцгой төвшинд хангаж ажиллах тухай заавар зөвлөгөөг ажилчдадаа өгөх, бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор ухсан нүх болон түүн дотор тогтсон тогтоол усанд бага насны хүүхэд унаж осолдохоос сэрэмжлэн,баригдаж буй барилгын доогуур зорчихгүй байх, бага насны хүүхдүүдээ хараа хяналтгүй явуулахгүй,орхихгүй байхыг анхааруулж байна гэж Нийслэлийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car