antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 29, 2013 1 comment

МҮОНТВ-ийн нэвтрүүлэгч Д.Одзаяа дуучин Заяа нар бөгж солилцжээ

нийтлэсэн Admin

757625851a4e5334195921МҮОНТВ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн царайлаг нэвтрүүлэгчдийн халааг үргэлжүүлж буй Д.Одзаяа сүүлийн жил гаруйн хугацаанд үзэгчидтэйгээ цэнхэр дэлгэцээр орой бүр уулзах болсон.

Үндэсний хэмжээний телевизэд нэвтрүүлэгч хийх болсон тэрбээр 2011 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцааны ангийг төгссөн байна. Телевизийн нэвтрүүлэгчээр ажлынхаа гарааг эхлүүлээд байгаа Одзаяа саяхнаас сургуулийнхаа сэтгүүлчийн ангид суралцаж байгаа гэнэ. Хааяа МҮОНТ-ийнхээ микрофоныг барин мэдээнд явж байгаа харагддаг түүнийг жирийн сэтгүүлчид дундаас ялгарч харагдаж байгаа талаар жиг жуг хийдэг гэнэ лээ. Ингээд ч зогсохгүй гадаад үзэмж байдлыг нь хараад “Баян л айлын охин байх. Нэвтрүүлэгчийн цалингаар биеэ ингэж авч явна гэдэг хэцүү ш дээ” хэмээн ярьцгаадаг сурагтай.

Мөн нэвтрүүлэгч бүсгүй“Нэгэн зүгт” хамтлагийн гишүүн Заяатай хамт амьдраад багагүй хугацааг үдэж байгаа ажээ. Хосууд саяхан бөгж солилцжээ. Дуучин Заяа энэ тухайгаа өөрийн фэйсбүүк хуудаснаа бөгж солилцсон зургаа байршуулж, “Чамдаа хязгааргүй их хайртай” хэмээн бичиж, найз бүсгүйдээ хайр сэтгэлээ илэрхийлсэн байна.

Дуучин С.Заяагийн хувьд өмнө нь дуучин Эгшиглэнтэй үерхэж, нэлээдгүй хугацаанд хамтран амьдарсан гэдэг.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • uyanga (June 18, 2013 10:22:39 am )

    saihan hosuud! mundag nevtruulegch shu, bnga uzdeg! amjilt husye!

antalya rent a car