antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 29, 2013 18 comments

Бааварт гурван сарын ял оноов

нийтлэсэн Admin

942_530100157026888_1886608405_n“Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Баавар, түүний хамсаатан Т.Алтай, Г.Адьяасүрэн нарын гурван хүнд холбогдох хар тамхи хэрэглэсэн, бусдад худалдахыг завдсан хэргийг  Шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүхэд болж өндөрлөлөө. Шүүх хурлаас  Т.Алтайд долоон жил, Ш.Батбаяр буюу Баавар, Г.Адьяасүрэн нарт гурван сарын хугацаанд баривчлах ял оноосон байна. Ингэхдээ Бааварын өмнө нь цагдан хоригдсон болон эмнэлэгт хэвтсэн хугацааг ял эдэлсэнд тооцож, гурван сарын хугацаанаас хасахаар болжээ. Тэгэхээр Баатар одоо сар гаруй хугацаанд баривчлагдах бололтой.

Шүүх хурал өглөөний 08.30 цагт эхэлж, хэвлэлийнхэнд хаалттай үргэлжилсэн юм. Хуралд даргалагч шүүгчээр Г.Есөн-Эрдэнэ, улсын яллагчаар Ж.Ганцэцэг нар оролцлоо.

Хар тамхины хэрэгт холбогдох уг шүүх хурал өнгөрсөн гуравдугаар сард болох байсан ч Баавар шүүх хурал болохын өмнө Цагдан хорих 461 дүгээр ангийн тусгаарлах өрөөнд саатуулагдаж байхдаа галд түлэгдсэн тул Шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлээд байсан юм. Тэрээр 40 хувийн түлэгдэлтэй хоёр сар орчим эмнэлэгт хэвтэж байгаад тавдугаар сарын 9-нд эмнэлгээс гарч, батлан даалтад байсан юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car