antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 29, 2013 1 comment

Замын цагдаа нар маргаашнаас инээмсэглэнэ

нийтлэсэн Admin

6e0438a921df117c4a98b3784f412e5d_x3Замын цагдаагийн газар, Монголын сурагчдын холбоотой хамтран маргаашнаас эхлэн 14 хоногийн хугацаанд “Замын цагдаагийн инээмсэглэл” хөтөлбөрийг Улаанбаатар хотын хэмжээнд зохион байгуулахаар болжээ. Тус аяны хүрээнд замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалсан хүүхдүүдийн зурвасыг жолооч, явган зорчигчдод хүргэхээс гадна замын хөдөлгөөнд соёлтой оролцсон жолооч нарыг урамшуулах юм байна. Монголын сурагчдын холбооны тэргүүн О.Сэлэнгэ “Зам тээврийн ослын зонхилох шалтгаан нь жолооч, явган зорчигч нарын харилцаанаас болсон байдаг. Тухайлбал дохиогоо өгөөд эргэх гэхээр зай тавьж өгдөггүй, явган зорчигчоо гарцаар гарч байхад нь дайрчих шахдаг зэргээс болоод замын хөдөлгөөнд оролцогчид бухимддаг. Зам тээврийн осолд өртөгч таван хүн тутмын нэг нь хүүхэд байгаа учраас уг арга хэмжээг сурагчидтай хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог” гэв.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car