antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 27, 2013 1 comment

Цочир хүйтэрнэ

нийтлэсэн Admin

1_1345363995(3)Өнөөдөр Улаанбаатарт 17 цагийн байдлаар 5 градус байгаа болд 20 цагт 2 градус дулаан байна. Харьцангуй чийгшил 90 хувь агаарын даралт 858 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.

Мөн Өнөө шөнө Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Улаанбаатар хот орчмоор хөрсөн дээр хасах 0-5 градус хүрч цочир хүйтрэх юм байна.

Өнөөдөр Төвийн ихэнх нутаг, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, маргааш төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгаар, 29-нд зүүн зүгийн нутгийн зүүн, баруун зүгийн нутгийн баруун хойд хэсгээр, 30-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 31-нд нутгийн хойд хэсгээр, зургадугаар сарын 1-нд төв, зүүн зүгийн нутгаар, 2-нд баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно.

Салхи өнөөдөр зарим газраар түр зуур секундэд 16-18 метр, 29-нд Алтайн салбар уулсаар, 30, 31-нд зарим газраар түр зуур секундэд 22-24 метр, 1, 2-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна.

Хугацааны дунд үеэр ихэнх нутгаар дулаарна. Бусад хугацаанд сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө дөрвөн хэм дулаанаас нэг хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан байх юм байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car