antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 27, 2013 1 comment

Нийслэл дэх 55 халуун усны газар шаардлага хангаагүй байна

нийтлэсэн Admin

fc19da7843f8a0bebig   Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй нийтийн халуун усны газруудад аттестатчлалын шалгалт хийсэн байна. Тус ажлыг Стандартчилал, хэмжил зүйн газар, Нийслэлийн Захирагчийн ажлын албанынхан зохион байгуулжээ.

Энэхүү шалгалтад нийслэлийн зургаан дүүргийн нийтийн халуун усны 124 газар хамрагдсанаас 34 газар ажиллаагүй болон засвартай байсан тул үнэлгээнд хамрагдаагүй аж. Үнэлгээнд хамрагдсан 93 газрын 38 газар нь стандартын шаардлагыг хангаж, 55 газар стандартын шаардлага хангаагүй юм байна.

Шалгалтын явцад халуун усны газруудын ихэнх нь гэр хороололд байрладаг, жижиг үйлчилгээ эрхлэгчид хариуцан явуулдаг, санхүүгийн хувьд алдагдалтай ажилладаг, хүний нөөц тогтвортой бус, ажиллах орчин хүнд зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

  Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car