antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 4, 2011 6 comments

Сүхбаатар дүүргийн эмч нар хүний алтан аминд хүрчээ

нийтлэсэн Admin

Эрүүл мэндийн төлөө тангараг өргөсөн эмч нар цагаан халаад нөмөрсөн алуурчин болж хувирчээ.

Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт энэ оны наймдугаар сард уушгины устай гэсэн оноштой хэвтэн эмчлүүлж байсан өвчтөн эмч нарын хариуцлагагүй байдлаас болж нас баржээ.

Өвчтөн хувийн эмнэлэгт шинжилгээ хийлгэхэд уушгины устай болох нь тогтоогдсон тул усыг нь соруулах шаардлагатай байсан аж.

Гэтэл Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч гэх “алуурчид” зогсоо зайгүй дусал хийсээр өвчтөний биеийн байдлыг нь улам дордуулсан байна.

Үр хүүхдүүд нь ээжийгээ эдгэрнэ гэж найдаад эмнэлэгт хэвтүүлж, 21 хоноход анх ирснээсээ улам бүр мууджээ. Тиймээс эмчлүүлэгчийн ар гэрийнхэн эмнэлгийн эмч нар болон даргатай нь уулзаж яах талаар асуухад “Эмчилгээ байхгүй” хэмээгээд эмнэлгээс хөөх шахам гаргасан байна.

Хэн ч гэсэн төрсөн эхийгээ харсаар байгаад үхүүлэхийг хүсэхгүй. Аль болох болж бүтэх талаас нь цөхрөлтгүй явсны эцэст Нэгдсэн нэгдүгээр эмнэлэгт оношилгоо хийдэг аппаратанд оруулах шаардлагатайг олж мэджээ. Энэ аппарат тус эмнэлэгт л байдаг бөгөөд эмчийн бичигтэй иргэдийг хүлээж авдаг аж.

Ээжийгээ эмчүүлэх, шинжлүүлэх гарц байгаад баярласан үр хүүхдүүд нь оршин суугаа хаягийн дагуу Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгээс “Хэвтэн эмчлүүлэх шаардлагатай” гэсэн бичиг хийлгэхээр очсон боловч “Эмчилгээгүй хүнд тийм бичгээр яах юм” гээд өгөөгүй байна.

Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгээр эмчлүүлж байсан өвчтөн анх эмнэлэгт ирэхдээ уушгины устай гэсэн оноштой байсан ч буруу эмчилгээ хийлгэсний улмаас өвчин нь улам сэдэрч тал цус харваж, бөөрний дутагдалд орсон байна. Ингээд өвчтөн эмч нарын хариуцлагагүй байдлаас үүдэж, өвчнөө дийлэлгүй өөд болжээ.

Ээжийгээ эмчлүүлэх гарц олсон ч эмч нарын гарыг харж, ганц хуудас цаас авч чадаагүй үр хүүхдүүд нь өдгөө олон хүн өөрсөдтэй нь адил байдалд орж, хорвоогийн хамгийн ачлалтай хүнээсээ салах вий гэсэн үүднээс энэхүү мэдээллийг бидэнд өгсөн юм.

Цаашид тус нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааг сайжруулахгүй бол эрдэнэт хүний алтан амь нас эрсдэхгүй гэх баталгаа үнэхээр байхгүй байгааг ээжийгээ харамсалтайгаар алдсан үр хүүхдүүд нь хэлж байсан.

Хүн ардынхаа эрүүл энхийн төлөө өргөсөн тангарагтай хүмүүс цагаан халаадны цаана үнэн төрхөө нууж, өдөр өдрөөр иргэдийнхээ амь наснаас хумсалсаар суугаа нь аюулын харанга дэлдэж байгааг илэрхийлж байна.

Өвчин гэгч хар сүүдэр хэлж ирдэггүй хийсч ирдэг нь хорвоогийн жам. Энэ аюулын эсрэг зогсохоор тангараг өргөсөн эмч нэртэй “алуурчид” өдрөөс өдөрт нийгэмд гарч ирж байгааг хэлэх нь зүйтэй болов уу.

Манай улсад хувийн эмнэлгүүд олноор гарч байгаатай холбогдуулан гоо сайхны хагалгааг ихээр хийх болсон. Мөнгөөр хахуульдаад болсон болоогүй зөвшөөрөл авч, хүний гоо сайханд халдаж байгаа эмч гэх “алуурчид” агуулсан энэ газруудад хяналт тавьж, анхаарал хандуулдаг байгууллага ч алга байна.

Ер нь тэгээд хувийн ч бай хувьсгалынх ч бай дотор нь ажиллаж байгаа хүмүүс болох төрөөс цалин авсан гартаа зүү барьсан эмч гэх алуурчид нь хүний төлөө гэсэн сэтгэлгүй байж эмч гэх эрхэм нэрийг зүүх хэрэггүй л баймаарсан.

Эмнэлгийн байгууллага гэдэг албан тушаалын башир арга хэрэглэн мөнгө хүүлэх газар болсныг ч орхигдуулахыг хүссэнгүй. Хүүхдээ төрүүлэх гээд амь тэмцэж ирсэн эхийг янз бүрээр хэлж сувилагч, эмч, асрагч гээд бүгдийнх нь гарыг хүндрүүлэн мөнгө өгч байж хоёр яс салах нь хэдийнэ нууц биш болсон гэдгийг хэн хүнгүй мэднэ.

Харин мөнгөгүй хүнд хаздаг нохой шиг ярзалзаж, хөөж гаргах нь холгүй байдаг. Энэ мэтчилэн өвчтөнийхөө эрүүл мэнд, амь насыг зоосны нүхээр хардаг болсон эмч, эмнэлгийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах цаг болжээ.

Эх сурвалж: “Өглөөний сонин”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (November 04, 2011 10:31:51 pm )

    lambaa bga tsagt emenlegiin baiguulaga ulam dordono emch nertei aluurchid zailval taarna

  • Anonymous (November 04, 2011 10:37:31 pm )

    Za bi lav emnelegtee itgehee bolisoon. Aaviigaa neg udaa vzvvleh gesen bish reception-toi ni hereldeed. Sanal gomdol gargah 4 orontoi dugaarluu l zalgatal ter reception ni uuruu utsaa avaad namaig zaginaj bgaamdaa, Ene chini odoo yu gesen vg ve taminee. Odoo bol tegeel uvchin tusval vh gedeg boltsiim bnlee shdee. Shalbarhai baival l emchinlne geh ni holgui bgaamdaa muusain baliar yumnuud.

  • Anonymous (November 04, 2011 10:58:03 pm )

    end chin lambaa yaamar hamaatai yum bee uchiraa olj heleech ugaasaa manai mongoliin eruul mendiin baiguullaguud iimerhuu bolood udaj bgaashd money g ni tolood huviin emnelegt l uzuulii gej bodood bdag bolchood bgaa shd ugaasaa unegui yum bol unegui l bdag shde

  • Anonymous (November 04, 2011 11:41:09 pm )

    Зөв асуудал. Гар хардаг эмч нарыг, эмнэлгийн системыг өөрчлөх цаг болсон.

  • Anonymous (November 05, 2011 10:08:33 am )

    darga ni gej chimgee gej umhii unertei nogoon o suudeg enhboldiin ham halaj baij saijirna

  • Anonymous (November 06, 2011 1:12:29 am )

    Emch nertei aluurchid gj arai helj bolohgui bhaa.Alsanaasaa iluu avarsan ni ih gj boddog.Gehdee uushignii ustai hund yaaharaa shingen hiideg yum be.Teriig chini hawirgan zavsaraar ni guurs oruulj bgad l soruulaad avchihdag shuu dee.Tiimhen emchilgee hiij chadahgui bn geheer bas haramsaltai bn.Yamar garguundaa garsan ami bg bish.

antalya rent a car