antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 4, 2011 3 comments

“Johnson’s baby”-ийн бүтээгдэхүүнээс химийн хорт бодис илэрчээ

нийтлэсэн Admin

“Johnson’s baby”-ийн шампунь болон биеийн шингэн савангаас хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг химийн бодис илэрсэн тухай америкийн мэргэжилтнүүд мэдэгдсэн байна.

АНУ-ын Аюулгүй гоо сайхны бүтээгдэхүүний төлөөх олон нийтийн байгууллага “Johnson’s baby”-ийн шампуниас  хорт хавдар үүсгэдэг канцерогенийн гэгдэх диоксан болон бактерийн эсрэг үйлчилгээтэй Кватерниум-15 (төв мэдрэлийн системд сөрөг нөлөө үзүүлдэг  формальдегид ялгаруулдаг химийн бодис) зэрэг бодисуудыг илрүүлжээ.

“АНУ, Австрали, Канад, Хятад болон Индонез зэрэг орнуудад худалдаалагдаж байгаа “Johnson’s baby” хүүхдийн шампунид шинжилгээ хийхэд Кватерниум-15 илэрсэн бол Дани, Финлянд, Япон, Голланд, Норвеги, Өмнөд Африк, Швед болон Их Британид зарагдаж буй “Johnson’s baby”-ийн бүтээгдэхүүнээс дээрх бодис илрээгүй. Тиймээс “Johnson & Johnson” компани дэлхийн зах зээлд гаргаж буй хүүхдийн шингэн савангаа аюулгүй болгох бүрэн чадвартай гэдэг нь харагдаж байна” хэмээн тус байгууллагын захирал Лиза Арчер ярьжээ.

Уг асуудлаар тус байгууллагын төлөөлөгчид “Johnson & Johnson” компанид диоксан болон Кватерниум-15  бодисуудаас татгалзах шаардлага тавихад “эхний ээлжинд дээрх бодисуудын агууламжийг багасгаад дараа нь аажмаар хэрэглээнээс хасна” гэсэн хариулт өгчээ.

А.Цацрал

Эх сурвалж: www.brandchannel.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (November 05, 2011 2:04:57 am )

    manai mongold oruulj irj bgaa ni haanaas orj irdeg yum boldoo.

  • Anonymous (November 08, 2011 10:43:21 pm )

    manaih china or indones bhu

  • Anonymous (November 18, 2011 12:47:29 am )

    МХГ аар орсон л байж таараа манайхан хэр шинжэлдэг бол ноцтой чухал асуудал шүү манайх нярайгаас нь л хэрэглэсэн үүнийг МХГ ээс асуугаад баримттай нь үзүүлчих боломж бна уу

antalya rent a car