antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 22, 2013 4 comments

“Хүчит шонхор” зах түрээсээ дөрөв дахин нэмсэн гэв

нийтлэсэн Admin

af4e0cf87c0aac67big“Хүчит шонхор” худалдааны төвийн махны бөөний павьлон түрээслэгчдийн түрээсийг нэмжээ. Тодруулбал, тус захын удирдлагууд одоо байгаа түрээсийг дөрөв дахин нэмэгдүүлсэн талаар  Монголын үйлдвэрчний эвлэлийн мэдээллийн танхимд түрээслэгчид мэдээлэл хийлээ.

Ингэснээр мах бөөнөөр худалдаалдаг павилионы түрээс 250 мянган төгрөг байсныг нэг сая төгрөг болгосон байна. Мөн 750 мянган төгрөг төлсөн түрээслэгчдийг бүрэн төлөөгүй, хугацаандаа түрээсээ төлсөнгүй, дутуу төлсөн зэрэг шалтгаанаар нэг сарын түрээсийг нэг сая 500 мянган төгрөг болгож нэмсэн гэв.  Зарим түрээслэгч нар лангуугаа алдахгүйн тулд нэхсэн нэг сая 500 мянган төгрөгийг нь төлсөн бол төлөхгүй гэсэн түрээслэгчдийг ажиллуулахгүй хэмээн лангууг нь лацдаад байгаа гэнэ. Ингээд төлөхгүй гэсэн түрээлэгчдийг гаргаж өөр түрээслэгчдийг оруулж байгаагаас гадна “түрээсээ төл,  төлж чадахгүй бол ард чинь түрээслэх хүн олон байна” хэмээн сүрдүүлж байгаа тул Хүний эрхийн үндэсний коммисд хандсан байгаа аж.

Ийнхүү түрээсийн үнийг эрс нэмснээр  мах махан бүтээгдэхүүний үнийг өсөлтийн асуудал тулгамдаж мэдэхээр байгаа тул Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Нийслэлийн Засаг дарга, дүүргийн Засаг дарга нарт бичгээр болон амаар мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

antalya rent a car