antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 22, 2013 1 comment

“Монгол цэргийн жавхаа” ёслолын ажиллагаа болно

нийтлэсэн Admin

цэргийн жавхаНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Монгол цэргийн жавхаа” уралдаан зарлаж, шалгаруулах тухай  А/70 тоот захирамжийг 2013 оны 01 сарын 30-ны өдөр гаргасан. Захирамжийн дагуу “Тэргүүний жагсаалч анги” шалгаруулах уралдааныг  2 үе шаттай явуулахаар төлөвлөсөн бөгөөд эхний шалгаруулалт 04 сарын 01-ээс 05 сарын 01-ний өдөр хүртэл Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах нийт анги, байгууллагуудын дунд болжээ. Монгол цэргийн сүлд хийморийг илтгэсэн цэргийн жагсаал нь тухайн улс орны тусгаар тогтнол, түүнийг батлан хамгаалах цэрэг, Зэвсэгт хүчний хүчин чадлыг харуулсан чухал арга хэмжээ бөгөөд 7200 гаруй цэргийн албан хаагч оролцсон эхний шалгаруулалтаас шилдэг 9 анги буюу Зэвсэгт хүчний  013, 029,  032, 084, 120, 150, 326 дугаар,  дотоодын цэргийн 805, хилийн цэргийн 151 дүгээр ангиуд шалгараад байна. 5-р сарын 26-ны Ням гарагийн 11.00-14.00 цагт Шилдгийн шилдгийг тодруулах “Цэргийн ёслолын ажиллагаа” Сүхбаатарын талбайд болно. Энэ үеэр“Монгол цэргийн жавхаа” уралдааны 2-р шатанд шалгарсан “Тэргүүний жагсаалч” ангиудын ёслолын жагсаалын үзүүлэх тоглолт, уралдааны дүн, шагнал гардуулах ажиллагаа болох юм. Монгол цэргийн жавхаа” уралдаан23.00 цагт“Үдшийн нийтийн цэнгүүн”-ээр өндөрлөнө. Цэнгүүнд Цэргийн Дуу бүжгийн эрдмийн чуулга, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийнхөн уран бүтээлээ толилуулж, ёслолын буудлага буудах юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • their website (September 06, 2013 12:18:22 am )

    533206 758982Hey there. I want to to inquire something

antalya rent a car