Эрх баригчидтай хийсэн Н.Энхбаярын нууц гэрээ ил боллоо. Н.Удвалыг МАН-ын эсрэг хана болгож зогсоосон нь Ерөнхийлөгчийн сонгуулиар АН-ын үйлчлэгчээр ажиллахаа илэрхийлсэнтэй ижил үйл явдал болсон юм.
Наранд биш нарсанд байлгаж, амьдаар нь тарчлааж байхад экс ийм шийдвэр гаргахгүй, Н.Удвал нэрээ удахгүй татна гэх яриа улс төрийн хүрээнийхний амнаас цухалзаж, тэр даруйдаа нийгэмд түгсэн. Гэвч нөхцөл байдал урьдынхаасаа өөрчлөгдсөнгүй.
Ах намынхан Н.Удвалыг нэрээ татаж, өөрсдийг нь дэмжинэ гэх мэдэгдлийг хийх болов уу гэх хүлээлттэйгээр өдөр хоногийг өнгөрөөсөн ч нэмэр болсонгүй. Өөрөөр хэлбэл, экс шийдвэрээсээ эргэж буцаагүй юм.
Ингэснээр Ц.Элбэгдорж, Н.Энхбаяртай том тохироо хийжээ гэх аман яриа өвсөнд ассан түймэр шиг дүрэлзэв. Олны үг ортой гэгчээр ойрын өдрүүдэд болж байгаа үйл явдал энэ бүхнийг баталгаажуулж байна.
Н.Энхбаярт зориулсан Өршөөлийн хуулийн төслийг боловсруулсан тухай намынх нь гишүүд мэдэгдэж байна. Тэр ч бүү хэл, “Н.Энхбаяр гэдэг хүн яагаад Өршөөлийн хуулиар суллагдаж болохгүй гэж” хэмээн “улаан хамгаалагч” З.Баянсэлэнгэ ил тод яриад эхэллээ.
Үнэхээр ч яагаад болохгүй гэж. Одоогийн Төрийн тэргүүн Эбэ-д зориулсан сонгуулийн хууль боловсруулж болоод байхад. Экс Ерөнхийлөгчид зориулсан хууль яагаад байж болдоггүй юм. МАХН-ынхан ингэж барьцах нь зөв биз дээ, эрх баригчид аа.
Шударга байцгаая л даа. Адилхан л Төрийн тэргүүний сэнтийд дөрвөн жил суусан нөхдүүд юм чинь. Гагцхүү өнөөдрийн хувьд амьдарч байгаа орчин нөхцөл нь л ялгаатай байгаа байх. Дээр нь өндөр, намаар нь ялгаварлахгүй л юм бол адилхан л дөрвөн жил энэ суудалд суусан үе үеийн Ерөнхийлөгчид.
Нэг нь өөхөлж, нөгөө нь хорчийж эцснийг эс тооцвол тэдэнд олноос онцгойрох юм алга, энүүхэндээ л гэхэд. Уг нь авлигын хэргээр аавын хаалга татсан бол Өршөөлгүй гэж тайлбарлаад байгаа юм. Гэсэн атлаа Н.Энхбаяр яагаад тэр Өршөөлийн хуульд хамрагдаж болохгүй гэж.
Хачин биш үү. Шоронжсон улсад ус агаар шиг үгүйлэгдэж буй гэгдээд буй энэ хуулийн төслийн талаар З.Баянсэлэнгэ гишүүн “Н.Энхбаяр гэдэг хүн чинь Монгол Улсын иргэн. Хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх ёстой. Н.Энхбаяр дарга энэ хуульд хамрагдаж байвал сайн л байна.
Тэр хүн өнөөдөр авлигын хэрэгт орооцолдоогүй. Тэр хүнийг нэр нөлөөгөө ашигласан гэдэг зүйлээр ялласан боловч энэ нь эргээд учир дутагдалтай. Хаа хамаагүй хүний хийсэн, холбогдсон хэрэгт тухайн үед өндөр албан тушаал хашиж байсан гэдгээр нь харж болохгүй.
Зарим улстөрчид “Миний насанд хүрсэн хамаатны хүүхэд хэнтэй зугаалж ямар юм хийх нь надад хамаагүй” гэж ярьж байсан” хэмээн ярьжээ. Тэгэхээр Н.Энхбаярын ялын зүйлчлэл авлига биш учраас энэхүү хуульд хамрагдах боломжтой болж байгаа юм.
Дээр нь анх удаа гэмт хэрэг хийсэн гэх заалт түүнд хамаарна. Мэдээж энэ хуулийг ганцхан МАХН-ын гишүүд өргөн бариагүй. Гарын үсэг зурсан, дэмжиж байгаа гишүүдийг харахад бүх л намын төлөөлөл багтсан гэнэ. Тэр дундаа эрх баригчдын цөөнгүй гишүүн мутраа хайрлажээ.
Улстөрчдийн ярьдаг Ц.Нямдоржийн “Хар хууль”-аас болж олон аавын хүүхдүүд ял авсан учраас дэмжиж байгаа гэж жигтэйхэн юм байх. Ингэж хэлсэн хэлээгүй энэ хууль батлагдана. Сөрөг хүчнийхнээс үл хамааралтай олонх гишүүдийн долоовор хурууны ачаар “мэндэлнэ”.
Шулуухан хэлэхэд, улс төрийн намуудын дунд хийгдсэн наймаа учраас “асуудал” гарахгүй. Гэхдээ сөрөг хүчнийхэн янз бүрийн юм ярьж, шүүмжилнэ биз. Тэглээ гээд газар авах биш, хэнд хамаатай юм. Ингээд хууль ч батлагдана. Н.Энхбаяр ч өршөөгдөнө. Ц.Элбэгдоржийн нэр ч “цагаадна”.
Сайхан наймаа байгаа биз. Гэхдээ сануулж хэлэхэд, АН-ынхан хэлсэндээ хүрдэггүйг нэр дэвшигч С.Чинзориг сайн мэднэ. Тиймээс МАХН-ынхан минь гарын үсгийг нь зуруулж, тамга тэмдгийг нь даруулж байж дараагийн асуудалдаа орохгүй бол ах намынхан шиг хулхидуулж, С.Чинзориг шиг хашааны гаднаас хашгирав даа.
Л.Нинж
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 22, 2013 2:08:08 pm )
hehe amar amar neg hoviin chanartai niitlel bichsenii daraa hulhidah yum yriad l amar yum boloh n l dee!
-
Anonymous (May 22, 2013 5:23:58 pm )
ЗӨВ ШИЙДВЭР МАХН ӨӨРИЙН ХҮЧ ЧАДЛААН ХАРААД АЬАХ ХЭРЭГТЭЙ МӨН ЭВСЭЛЭЭН ДЭМЖЭХ НЬ ЗӨВ ЭВСЭЖ ЗАСГЫН ЭРХ БАРИЖ БАЙНА
-
Anonymous (May 22, 2013 5:42:01 pm )
NINJ GEJ NERTEIGEE ADILGYI HAR ENERGITEI HUDLAA BICHDEG GAR B.A DAA
-
Anonymous (May 22, 2013 5:52:22 pm )
hulhi shuu.hulhn
-
Dan (August 14, 2013 8:19:56 pm )
Inelntigelce and simplicity – easy to understand how you think.
-
-
Anonymous (May 22, 2013 7:15:13 pm )
ЭНЭ ГАНЦ ХҮНИЙ НАМ МАН -Г ГАНЦ АЛЖ БНА ДАА КОММУНИСТУУДАА ГЭЖ,,,,,,,,
-
Anonymous (May 22, 2013 9:19:12 pm )
yu yrihaw dee
-
Anonymous (May 22, 2013 10:45:47 pm )
ман одоо яана аа
-
Anonymous (May 22, 2013 11:13:24 pm )
2 коммунист угшилтаи нам хоорондоо үзэлцээд баих хэрэгтэи Ард түмэн та нарын тарыг таних болно ха ха хэхэ
-
Anonymous (May 22, 2013 11:15:31 pm )
НЭГ МОНГОЛЫГ НЭГ ХУЖАА ГУАНЗАНД НЬ ОРЖ ИРЖ САЙХАН ХООЛ ҮНЭРТСЭНИЙХ НЬ ТӨЛӨӨ МӨНГӨ НЭХСЭН ГЭДЭГ ТЭР ХУЖАА БОЛ ЭЛБЭГЭЭ. ХАРИН ХАРИУД НЬ МАНЬ МОНГОЛ ХЭТЭВЧИН ДЭХ ЗООСНЫХОО ЧИМЭЭГ СОНСГООД ЧИ МИНИЙ МӨНГӨНИЙ ДУУГ СОНСЛОО ОДОО ОДОО ТӨЛБӨРӨӨ ТӨЛ ГЭЖ ЯГГҮЙ ХАРИУ ХЭЛЭЭД НАМ БОЛГОСОН ГЭДЭГ. НАМ БОЛГОГЧ НЬ ХАРИН ХЭН БАЙХ ВЭ? АВАРГА БАЙВАЛ ЯГ ТААРНА МОНГОЛЧУУДАА. САНАЖ СЭРЦГЭЭ. ОДОО АН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ БОЛВОЛ МОНГОЛ ОРОН ТАЛЦАЖ ЗОДОЛДОНО.ОРЧИН ҮЕЭЭР БОЛ ИРГЭНИЙ ДАЙН
-
Anonymous (May 24, 2013 9:37:43 am )
ХУЛХИДАНА ДАА, ГАРЦААГҮЙ.
-
Anonymous (June 09, 2013 8:56:18 am )
naada ***** tsarailsan Enkhbayar-iig shorond sain hataa.
-
Оюунаа (June 15, 2013 9:06:25 pm )
Боловсрол мэдлэг , узсэн харснаараа бол жирийн иргэдээс илуу л баймаар юмдаа дарга нар минь хоорондоо эвтэй байгаачээ оюун санаагаа сэрээгээч улс орноо бодоочдээ
13 Comments