antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 22, 2013 Comments are off

Дуучин Ж.Алтанцэцэгийн “3D” тоглолт болно

нийтлэсэн Admin

dfd5a5382fccb4abig_500x500Дуучин поп дива, МУГЖ Ж.Алтанцэцэг ирэх 6 сарын 1-нд тохиох эх үрсийн баяраар СТӨ-нд  өөрийн бие даасан “3D” тоглолтоо үзэгч, сонсогчиддоо өргөн барихаар болжээ.

Тэрбээр өнгөрсөн хоёр жил дараалан 6 сарын 1-нд хүүхэд багачууддаа зориулан 2011 онд “Хүүхэд насны дурсамж ”, 2012 онд “Ногоон орчин бидний ирээдүй” тоглолтуудаа толилуулж байсан юм. Харин энэ жилийн тоглолт нь  зөвхөн хүүхдүүд гэлтгүй эцэг эхчүүдэд зориулсан өргөн цар хүрээтэй маш гайхамшигтай дэвшилтэт технологи ашигласан тоглолт болох гэж байгаагаараа онцлог аж. Тоглолтод түүний хит дуунаас болон шинэ уран бүтээлүүд нь дуулагдах юм байна. Мөн урилгаар МУГЖ Б.Дашдондог,  Поп дива С.Наран, МУСТА Ө.Уянг, Ц.Хулан, Б.Маралжингоо, А.Түмэн-Өлзий, Ж.Чингис, Хүүхдийн ордны найрал дуучид оролцох бол ерөнхий найруулагчаар Монгол Улсын төрийн шагналт, МУГЖ Д.Сосорбарам ажиллах юм байна.

Энэ тоглолтын онцлог нь хагас жилийн хугацаанд бэлтгэгдэж буй маш өндөр хэмжээний бэлтгэлтэй, хөрөнгө хөдөлмөр зарцуулж орчин үеийн техник технологийн дэвшлийг ашигласан 3D гэрэл болон хлограммыг ашиглаж орчин үеийн тоглолтын хэв маягийг эвдэх нь ээ.

Эх сурвалж: Шуурхай.мн

Түүнчлэн МУГЖ Ж.Алтанцэцэгийн бяцхан охин ээжтэйгээ хамтран дуулах гэнэ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car