antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 21, 2013 8 comments

“Нийслэл өргөө” зөвшөөрөлгүй барилга барьж байна

нийтлэсэн Admin
527-1369099956middleНийслэлийн булан тохой бүрт шамбааралдсан олон барилгууд хаа сайгүй босох болсон нь жирийн үзэгдэл болжээ. Уг нь Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл ажлаа авсан өдрөөс хойш л их л сүр дуулиантайгаар хууль бусаар баригдаж буй барилгын бүх л ажлыг цуцлах болно гэж нэг хэсэгтээ л олны анхаарлыг татсан.
Гэтэл өдгөө энэ нь амьдрал дээр хэрэгжиж байн уу гэвэл үгүй бололтой. Хэн нэгэн эрх мэдэлтэй хүний өмнө хүчин мөхөстөх болсон төрийн өмнөөс оршин суугчид л хохирдог.
Тухайлбал бидний сайн мэдэх Сансарын тунелийн орчим байрлах “Оргилуун” төвийн чанх ард өнгөрсөн жил “Нийслэл өргөө” ХХК ний­тийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барилга ба­рихаар нэлээд хэл ам дагуулж байгаад барилгын ажил нь зогсож байсан.
Гэтэл саяхнаас тус компанийг барилгын ажлаа эхлүүлж бай­на хэмээн оршин суугчид гомдол гаргах болсон юм. Уг барилга нь үйлчилгээний зориулалтаар баригдаж буй юм билээ.
Тус компанийг барилгын ажлаа эхлүүлж байхад нь мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ямар ч газрын захирамж байхгүй, мөн зөвшөөрөлгүй газарт барилга барьж байна гэдгийг нь тогтоосон байдаг.
Түүнчлэн Хотын захирагч Үүл дарга эл барилгын аж­лыг зогсоох шийдвэр гар­га­сан байна. Гэтэл энэ бүх захирамж шийдвэрийг үл огоор­дог эрх мэдэлтэн хэн бэ гэж хүмүүс гайхаж байна.
Ингээд бид уг барилга ямар зөвшөөрөлтэй эсэхийг Хот байгуулалт дэд бүт­цийн хяналтын албаны мэр­гэжилтэнгээс асуухад ““Оргилуун” төвийн ард баригдаж буй “Нийслэл өргөө” ХХК-ийн барилга ямар ч зөвшөөрөлгүй. Харин биднээс барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авахаар ирсэн.
Учир нь тус компани маш олон зөрчилтэй байсан учраас барилга эхлүүлэх зөвшөөрөл олгоогүй. Тэгээд ч уг компанийн барилга барихаар зэхэж байгаа газар нь маш олон хүний нэр дээр байдаг юм билээ.
Ер нь бол нийтийн эзэмшлийн талбайд баригдаж буй ихэнх барилгын хууль бус үйлдлийг зогсоох арга хэм­жээ явагдаж байгаа шүү дээ. “Нийслэл өргөө” зөрч­лөө арилгаад ирсэн ч гэсэн барилга эхлүүлэх зөв­шөөрлийг олгохгүй байх.
Нэгэнт Хотын даргын хууль бус гэж нэрлэсэн захирамжид нэр нь орсон л бол хууль бус барилга гэсэн үг” гэв . Ямартай ч албаныхан тус компанийн барилгыг хууль бус маш их газар эзэмшигчтэй юм билээ. Бид ч сүүлдээ эл компанийн учрыг олохоо байсан гэж аргаа баран сууж байв.
Уг нь “Нийслэл өргөө” ХХК өөрсдийгөө нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага өндөртэй компани гэж ярьдаг. Тэгвэл ийм зүйл дээр тэдний ухамсартай эсэх нь харагдмаар юм. Ер нь мөнгө л олж байвал оршин суугчид тэдэнд хамаагүй бололтой.
Эл барилгыг барихад эсэргүүцэж буй оршин сууг­чид хэлэхдээ “Энд ямар ч үйлчилгээний зориулалтай байр сав хэрэггүй. Энүүгээр дүүрэн худалдааны төвүүд хаа сайгүй байхад яах гэж оршин суугчдын нар салхийг хаасан барилга барих гээд байгаа юм бол гэж байв.
Өнгөрсөн жилээс эхэлж оршин суугчид бидний тав тухыг их алагдууллаа шүү дээ. Хэрвээ энд үйл­чил­гээний зориулалттай обьект босох юм бол үүгээр явах архичдын тоо ихэсэх юм байна гэж ярьж байсан. Тэгэхээр хууль бусаар бариг­даж байгаа барилгын аж­луудад яаралтай арга хэмжээ авахгүй бол нүд ирмэхийн зуур л сүндэрлэн босох нь байна шүү.
Р.Саруул
Эх сурвалж: 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Anonymous (May 21, 2013 7:29:45 pm )

    za yahav dee barig yarishig

  • Anonymous (May 21, 2013 9:54:22 pm )

    Bichen saitig bitgii ustgaad baigaarai mungunii xyydii nar min ‘ medej khyanaj bn shyy

  • Anonymous (May 21, 2013 9:55:43 pm )

    ЗӨВ ШҮҮ

  • Anonymous (May 22, 2013 12:25:50 am )

    ug ni chanartai bair bardag shyy niislel urguu ug ni ynen gaigui

  • Anonymous (May 22, 2013 1:37:52 pm )

    Áàò-¿¿ë äàðãàà àíõààðàëäàà àâíà óó ºíººäðººñ 5-ð ñàðûí 22-ñ 4-ð õîðîîëîëûí ýöýñò ä¿¿õýý òºâèéí áàðóóí óðä òàëààä 24-èéí öýöýðëýãèéí áàðóóí òàëä òóñëàõ çàì äàãóó õàøàà áàðèàä óäñàí áàéñàí ãàçàð ºãëººíººñ òîì òîì êàìàç èðæ ãàçàð óõàí áàðèëãûí àæèë ýõëýýä ýõëýñýí òýíä ÷óõàì þó áàðèõ ãýæ áàéãàà íü òîäîðõîéã¿é áàéøèí áîë òýíä õýðýãã¿é õýðýýñ õýòýðëýý áàéãàà öýöýðëýã, ñóðãóóëü íü õ¿ðýëöýõã¿é áàéõàä íýìæ îðîí ñóóö áàðèàä áàéäàã ÿìàð ó÷èð âý íºãºº ÿðèàä áàéñàí òóøààë øèéäâýð¿¿ä ÷èíü õýäèé õóãàöààíä ìºðäºãäºõ áîëîîä èíãýæ òîì òîëãîéòîíãóóä äóðààðàà ààøèëæ áàéíà äàà.Ãàçðûí àëáàäóóä àæëàà õèéëäýý õîðîîëîëä çàìáàðààã¿é áàðèëãà õýðýýñ õýòýðëýý ÿâàõ ÷ ãàçàð õîìîñäîæ áààõàí õàøàà ãàðöã¿é òîéð÷ òîéð÷ ë ÿâàõ þì

  • Anonymous (May 22, 2013 1:43:57 pm )

    24-èéí öýöýðëýãèéí ºìõ ãàçàð ëóó îðñîí áàéíà ëýý. Òýðíèé îðîíä òýð òàëáàéä öýöýðëýã áàéðüñàí áîë íèéò õ¿ðòýýë áîëîõ áàéõ. ̺í óðä íü áàñ öýöýðëýã áàéãàà õàøàà ðóó íü îðñîí øèíý áàðèëãà áàñ ë áºðóóí òàëä íü ñ¿íäýðëýæ áîññîí 15-í äàâõàð áàéëóóäàà.Òýãýýä áàðèãäàæ áàéãàà áàéøèíãóóä îð÷èí íü õÿçãààðëàãäìàë õ¿¿õýä òîãëîõ òàëáàé÷ áàéõã¿é ÿàæ òºëºâëºëò õèéäýã äàðãà íàð âý àíõààðàëäàà àâíà óó?

  • Anonymous (May 22, 2013 3:07:33 pm )

    Энэ зөвшөөрөлгүй барилгыг бариулахгүй байх гэж итгэж байгаа энэ хавийн оршин суугчид бүгд л эсэргүүцэж байгаа шүү. Оршин суугчдын нар салхийг хааж өндөр байшингуудыг 10 алхамын зайд бариулдагийг болих хэрэгтэй. Замбараагүй хотоо цэгцлэх болсон баймаар даа.сүүлдээ явган хүн явах газаргүй боллоо шүү дээ одоо.

  • Anonymous (May 23, 2013 9:06:55 pm )

    Ganzorig gej xaxuulchin luivarchin er bii. Sain shalgah xeregtei zunduu eryygiin xereg ar araasaa cuvan garna daa ,huurhii deelee numruh cag n bolj dee

antalya rent a car