antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 20, 2013 2 comments

ЭЕШ-нд 650-иас дээш оноо авбал сургалтын төлбөрөөс 100 хүртэл хувиар чөлөөлнө

нийтлэсэн Admin

d3a88b22af1258a394d4c64881e370e9_x3  Тавдугаар сарын 18-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар төрийн өмчийн багш бэлтгэдэг их дээд сургуульд элсэгчдийг элсэлтийн ерөнхий шалгалтдаа 650-750 оноо авбал сургалтын төлбөрийн 70%, түүнээс дээш оноо авбал 100% чөлөөлөх шийдвэр гаргажээ. Мөн элсэгчдийн 10-аас доошгүй хувийг эрэгтэй байлгах чиглэл баримтлах болсон байна.

Учир нь 2012-2013 онд элсэгчдийн ерөнхий шалгалтын үзүүлэлтээс харахад Монгол Улсын Боловсролын их сургуулийн элсэгчдийн 59,5 хувь, Ховдын их сургуулийн элсэгчдийн 88,5 хувь, Дорнод дээд сургуулийн элсэгчдийн 96,84 хувь нь 600-аас доош оноо авчээ. Энэ нь тун хангалтгүй үзүүлэлт.

Багш болох хүсэл сонирхолтой, багшлах авьяас чадвартай элсэгчдийг сонгон шалгаруулах механизмгүйгээс ийнхүү сурлага тааруутай нь багшийн мэргэжил сонгох болжээ. Анхаарал хандуулах ёстой өөр нэг асуудал бол элсэгчдийн хүйсийн харьцаа. Сүүлийн жилүүдэд шинээр бэлтгэгдсэн багш нарын 6-24 хувь нь л эрэгтэй байгаа юм байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (May 20, 2013 4:57:39 pm )

    нээрээ эрчүүдээ нэлээн их хугацаанд орхилоо. одоо их дээд сургуульд эрэгтэй хүүхдийг түлхүү дэмжиж авах хэрэгтэй. эмэгтэй хүн бол хүүхэд гаргаа л бол тэгээд цааш сурах дэвших явц удааширчихдаг юм билээ.тэгээд ч ажилд эмэгтэй хүн авсанаас эрэгтэй нь дээр байдаг юм.

  • Anonymous (May 20, 2013 6:19:55 pm )

    tolgoi muutai huuhduud bagshiin surguulid ordog bolson shuude gaigui neg unende orohgui baigaa shuu

antalya rent a car