antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 20, 2013 Comments are off

Польшийн Сенатын тэргүүний айлчлал эхэллээ

нийтлэсэн Admin

07f9349900040ae0originalУИХ-ын дарга З.Энхболдын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Сенатын Маршал Богдан Борусевич манай улсад өнөөдрөөс албан ёсны айлчлал хийж байна.

Ноён Богдан Борусевичийг өнөөдөр өглөө /2013.05.20/ “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардахад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг болон албаны бусад хүмүүс угтлаа. УИХ-ын дарга З.Энхболд ноён Богдан Борусевичийг 11 цагаас Сүхбаатарын талбайд угтан авах юм. Улмаар Чингис хааны хөшөөнд хамтдаа хүндэтгэл үзүүлнэ. Түүнчлэн Төрийн ордны Баганат танхимд хүндэтгэлийн дэвтэрт гарын үсэг зурах ёслол болсны дараа парламентын тэргүүн зочныг албан өрөөндөө  хүлээж авч уулзахаар төлөвлөөд байна.

Дөрөв хоног үргэлжлэх айлчлалын хүрээнд ноён Богдан Борусевич Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхахын зэрэгцээ Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзахаар төлөвлөөд байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car