antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 17, 2013 1 comment

БНСУ-ын визний хураамжийг буцаан олгож байна

нийтлэсэн Admin

visa-usa-middle Өнгөрсөн оны аравдугаар сарын 26-ны өдрөөс Монгол-Солонгосын визний нөхцөлийг хөнгөвчлөх хэлэлцээр хүчин төгөлдөр хэрэгжсэнээр визний хураамж авахгүй болсон. Иймд БНСУ-ын визний хураамжаа төлчихөөд визээ мэдүүлээгүй байгаа монгол иргэдэд визний хураамжийг нь буцаан олгож байгаа. Өнгөрсөн сарын байдлаар 3000-гаад иргэний визний төлбөрийг буцаан олгохоос дөнгөж 350 орчим иргэн хамрагдсан байна.

Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар нийт 3000-гаад иргэний визний төлбөрийг буцаан олгохоос дөнгөж 350 орчим иргэн хамрагдсан аж. Визний хураамжаа буцаан авахын тулд эхлээд Солонгосын визний төлөөлөн гүйцэтгэх байгууллагууд, ХААН банкинд хүсэлтээ гаргана. (ХААН банк: Төв тооцооны төв, Сүхбаатар тооцооны төв, Ард тооцооны төв) Визний хураамж төлсөн мэдүүлэг, гадаад паспорт, виз мэдүүлэгчийн нэр дээрх хадгаламжийн дансны хуулбар (ХААН банк, Худалдаа Хөгжлийн Банк, Голомт банк, Хадгаламж Банк зэрэг банкны харилцагч байх ёстой).

Зөвхөн виз мэдүүлэгчийн нэр дээрх хадгалгмжийн дансаар буцаан олголт хийгдэх бөгөөд хэрвээ гэр бүлийн гишүүд болох эцэг эх, эхнэр нөхөр, хүүхдийн нэр дээрхи хадгаламжийн дансаар төлбөрөө буцаан авах тохиолдолд төрөл садны лавлагааг нэмэлтээр мэдүүлнэ. Бичиг баримтаа бүрдүүлж өгсөн өдрөөс хойш дараахь сарын 15-ны өдөр визний хураамж таны дансанд шилжин орно гэлээ.

Эх сурвалж: Шуурхай.мн

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (May 19, 2013 6:59:12 pm )

    Нийслэлийн хөдөлмөрийн газар, Монголын зочид буудлуудын холбоо, БЭСТ ВЭСТЭРНПРИМИЕР Туушин зочид буудал хамтран “ХҮНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭХ ӨДӨРЛӨГ”-ийг 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 10.00-16.00 цагт Нутгийн захиргааны IV байрны Хурлын танхим /хуучнаар Улаанбаатар хотын банк/-д зохион байгуулах юм бна.

antalya rent a car