antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 17, 2013 2 comments

Бэлгийн цөөнхийг ялгаварлахгүй байх өдрийг Монголд тэмдэглэж байна

нийтлэсэн Admin

78d39351f4db10c5original  Ижил хүйсийн бэлгийн чиг баримжааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 1990 оны тавдугаар сарын 17-ны өдөр сэтгэцийн өвчний жагсаалтаас албан ёсоор хассан юм. Иймд 2004 оноос эхлэн энэ өдрийг дэлхий даяар International Day Against Homophobia and Transphobia (IDAHO) буюу “Гомофоби, трансфобийн эсрэг олон улсын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэх болсон байна. Энэ өдөртэй холбогдуулан өнөөдөр Монгол ньюс мэдээллийн төвд ЛГБТ Төв ТББ-ын гүйцэтгэх захирал Отгонбаатар, Залуус эрүүл мэнд ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Мягмардорж, ЛГБТ Төв ТББ-ын хуулийн зөвлөх Л.Балдангомбо нар мэдээлэл хийлээ.

Энэ жилийн хувьд дэлхий даяараа сурч боловсрох орчин дахь бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэлд үндэслэсэн ялгаварлан гадуурхалтын эсрэг кампанит ажлыг өрнүүлж байна. Иймд ЛГБТ Төв ТББ “IDAHO 2012 Mongolia” үйл ажиллагааг зохион байгуулж, боловсролын салбарт гарч буй бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэлд үндэслэсэн ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох талаар чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлж байгаа аж. Хэлэлцүүлэгт “Бүх нийт боловсролын төлөө!” иргэний нийгмийн үндэсний эвслийн Зохицуулагч Д.Тунгалаг “Боловсролын салбарт бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэлд үндэслэсэн ялгаварлан гадуурхалтыг арилгах” талаар өөрийн байр сууриа илэрхийлнэ. Мөн уг хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны зөвлөх Ч.Сосормаа, ХЭҮК, ХЗДХЯ, ЭМЯ болон боловсрол, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд оролцох юм байна.

Мөн тус төвөөс их, дээд сургуулийн оюутан, залуучуудын дунд “Бэлгийн цөөнхийн сургалтын таатай орчныг бүрдүүлэхэд залуус бидний оролцоо юу вэ?” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зарласан бөгөөд IDAHO 2012 MONGOLIA үйл ажиллагааны үеэр шагналыг гардуулах юм.

Цаашид жил бүрийн тавдугаар сарын 17-ны өдөр ЛГБТ Төв ТББ нь “IDAHO Mongolia” арга хэмжээг зохион байгуулж, бэлгийн цөөнхийн эрхийг ханган хамгаалан ажиллахаа илэрхийллээ.
Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (May 17, 2013 2:58:12 pm )

    mongol ardchilsan uls baij bolno.tsuhun hyn amtai ulsad iimerhyy yumiig surtalcilaad baij bolohgyishdee.hugjiltei tootoi heden europiin oron l yyniig zuvshuursun baidag.angli iim maygaar ehelj abiagad syyldee ijil hyistnyydiin jagsal boslogo ntr bolj baisan biz de.mongol shig tsuuhun hyntei shariin shashin shytdeg hurdan munhruulgand ordog hymyystei orond surtalchilaad biah yum bol mash hurdtstai sadar agj belgiin hugjild avtaj ehlene

  • Anonymous (May 17, 2013 5:00:31 pm )

    burxnaas baiga.lias xvn amitdiig er em 2 xvistei baij noxon vrjxeer zayasan baix . iimerxvv gaj buruu yum xerxewch baij bloxgve. ter tusmaa 3 say ch xvrexgvi mongold.

antalya rent a car