antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 17, 2013 1 comment

Эмэгтэй сагсчид мөнгөн медаль хүртлээ

нийтлэсэн Admin

6218f55680d322a6original   ОУСБХ-ноос зохион байгуулсан “3 эсрэг 3” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн Катарын нийслэл Доха хотноо энэ сарын 15-16-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Азийн бүсийн 20 орны эрэгтэй, эмэгтэй нийт 25 баг оролцсноос Монголын эмэгтэй шигшээ багийн тамирчид мөнгөн медаль хүртэж, түүхэн шинэ амжилт тогтоолоо.

БНХАУ-ын Хайяньд өнгөрсөн оны зургадугаар сард болсон  Азийн элсний спортын III их наадамд оролцсон баг тамирчид энэ удаагийн ФИБА 3х3 тэмцээнд оролцсон юм. Багийн дасгалжуулагчаар МСБХ-ны эмэгтэй шигшээ багийн менежер, дасгалжуулагч  Д.Энэбиш ажиллажээ.

Тэмцээнд нийт эмэгтэй есөн баг “А”, “В” гэсэн 2 хэсэгт хуваагдан өрсөлдлөө. Монголын эмэгтэй шигшээ багийн хувьд тэмцээний “В” хэсэгт Энэтхэг, Леван, Непалын багтай таараад байсан. Хэсэгтээ нийт 3 тоглолт хийхдээ Леван болон Непалийн багийг тус бүр 14-6 харьцаатай хожсоноор хоёр хожил, нэг хожигдолтойгоор 1/4 шигшээд шалгарчээ. Энэ шатанд манай эмэгтэй баг Шри-ланктай оноолт таарч, нэлээд хүнд тоглолт хийсний эцэст таван онооны зөрүүгээр буюу 18:13 харьцаагаар хожиж, хагас шигшээд шалгарсан байна. Ингээд шилдэг дөрвөн багийн шийдвэрлэх тоглолт буюу хагас шигшээд Туркменитсаны хүчтэй багийг ялснаар Монголын эмэгтэй сагсан бөмбөгчид түүхэндээ анх удаа ФИБА-гаас зохион байгуулсан 3х3 анхдугаар тэмцээний финалд шалгарсан юм. Манай баг шийдвэрлэх тоглолтод буюу аваргын алтан медалийн төлөө Энэтхэгийн багтай тоглож ялагдсанаар мөнгөн медаль хүртсэн талаар Монголын сагсан бөмбөгийн холбооноос мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (May 17, 2013 2:27:25 pm )

    ih sain bn. bayar hurgey

antalya rent a car