antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 17, 2013 2 comments

“Хуулийн засаглал ба шударга ёс” үндэсний чуулган болж байна

нийтлэсэн Admin

shudarga-middle   Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Хуулийн засаглал ба шударга ёс” үндэсний чуулганд оролцож үг хэллээ.

Хууль сахиулах тогтолцооны шинэтгэл,  авилгагүй нийгмийн төлөөх түншлэл, ардчилсан боловсрол иргэнийн оролцоо, шүүх эрх мэдлийн шинэтгэл зэрэг хууль зүйн салбарын олон асуудлаар  хэлэлцэж байгаа энэ чуулганд Монгол Улсын Засгийн газар, Хууль зүйн яам, Боловсрол, Шинжлэх ухааны яам хамтран зохион байгуулагчаар оролцож байгаа юм.

Шинэчлэлийн Засгийн газрын хийж хэрэгжүүлэхээр зорьж байгаа гол ажлуудын нэг нь хүнд суртал, авилга хээл хахуулийг устгах, шударга ёс тогтоох явдал юм. Шударга бус явдал өнөөдөр монголын нийгэмд газар авсан байна. Өөрийн  гэсэн онгоцтой болчихоё гэхээсээ илүү МИАТ-ын мөнгийг яаж зувчуулах вэ гэсэн санаатай хүн олон болсон байна.

Дорнодынхоо газрын тосыг боловсруулаад шатахуунтай болъё гэж бодохоосоо өмнө нефтийн бүтээгдхүүнийг ганцхан компаниас авч байгаад үнийг нь өсгөж дундаас нь хэдэн төгрөг авчихая гэсэн бодолтой хэсэг бүлэг бий болсон байсан нь нууц биш. Ийм шударга бус зүйлээс хурдан салж, хуулийн өмнө иргэн бүр адилхан байх нөхцлийг бүрдүүлэхэд энэ удаагийн чуулган ач тусаа өгнө гэдэгт итгэлтэй байна гэж Ерөнхий сайд хэллээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (May 17, 2013 11:10:38 pm )

    ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА

antalya rent a car