antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 16, 2013 5 comments

ХЗХ-ны хохирогчдын мөнгийг МАН-ын нэр бүхий гишүүд угаасан гэв үү

нийтлэсэн Admin

duulОдоогоос долоон жилийн өмнө буюу 2006 онд 26 Хадгаламж зээлийн хоршоо дампуурч, найман мянга гаруй иргэний 72 тэрбум төгрөгийг хэдхэн хүмүүс хуваагаад авчихсан хэрэг одоог хүртэл үргэлжилж байгаа.

 Монгол Улсын Засгийн газар 2007 оны дөрөвдүгээр сард 22 хоршооны 815 нэр төрлийн 43 тэрбум 600 сая төгрөгийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, 20-иод үнэлэгдээгүй газар, таван лиценз 14 тэрбумын авлагатайгаар хүлээн авсан баримт бий.
Энэ үед хохирол барагдуулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан бөгөөд мөн оны наймдугаар сард 50 хувийг эргэн төлөгдөх нөхцөлөөр олгохоор уг хууль батлагдсан юм. Тухайн үед дээрх хоршоодод холбогдох 8301 иргэний 72,4 тэрбум төгрөгийн хохирол бүртгэгдсэн байлаа.
Долоон жилийн хооронд цагдаагаас ШШЕГ-т хадгаламж зээлийн хоршоодын 14 тэрбум төгрөгийн хөрөнгийг дутуу хүлээлгэж өгсөн буюу нэг үгээр хэлбэл дунд нь шамшигдуулсан нь тодорхой байдаг. Одоогоор ШШГЕГ үлдсэн 29 тэрбумаас 10 гаруй тэрбумыг барагдуулжээ.
Тэгвэл өнгөрсөн хугацаанд 7784 хохирогчид 35.9 тэрбум төгрөгийг “Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай” хуулийн дагуу улсын төсвөөс олгожээ. Хохирогчдын үлдсэн мөнгийг ХЗХ-дын нэр дээр бүртгэгдсэн эд хөрөнгүүдийг борлуулсан орлогоос төлж барагдуулах ёстой байсан ч энэ ажлыг хэрэгжүүлэх явцад өмч хөрөнгийг зориудаар үнэгүйдүүлж, шамшигдуулах явдал газар авсан байна.
Энэ хэрэгт МАН-ын нэр бүхий гишүүд холбогдсон байдаг. Өнөөдрийн байдлаар төрийн хамгаалалтанд авсан өмч хөрөнгийг дуудлага худалдаагаар борлуулсан орлого болон зээлдэгчдээс орж ирсэн авлага гээд нийт 20,2 тэрбум төгрөгийг Төрийн санд тушаагаад байна.
Гэтэл цаана нь ердөө таван тэрбум төгрөгийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, гурван тэрбум төгрөгийн зээлдэгчийн авлага, мөнөөх хэдэн лиценз төрийн мэдэлд үлдээд байгаа аж. Эндээс 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө хаачив гэдэг асуудал урган гарна.
Үүнд өмч хөрөнгийг бүртгэж, хамгаалж, борлуулах, хохирлыг барагдуулах үүрэг хүлээсэн төрийн ажилтнууд шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх явцдаа хөрөнгийг давхардуулж бүртгэсэн болон үрэгдүүлсэн, зориудаар шамшигдуулсан хэмээн хохирогчид үзэж байгаа юм.
Одоо үлдсэн 36 тэрбум төгрөгийн хохирлыг хэн барагдуулах вэ гэсэн асуулт урган гараад байгаа. Хадгаламж зээлийн хоршоодын эд, материал, бичиг баримтыг битүүмжлэх үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, албан тушаалтнууд хамтран өнөөдөр 36 тэрбум төгрөгт хүрч болохоор үнэ бүхий зүйлүүдийг тухайн үед замаас нь зувчуулан, үнэгүйдүүлж, өөрсдөө баяжсан хэрэг илэрсэн юм.
7-8 жилийн өмнөөс мөрдөн байцаалт нь эхэлсэн тус хэргийн баримтуудыг төрд ажиллаж байгаа хүмүүс өөрсдөө устгасан байх магадлалтай. Нотлох баримт, зээлийн түүх, эд хөрөнгөтэй холбоотой материалууд алга болсон нь хэргийг илрүүлэхэд багагүй түвэг удаж байгааг хуулийнхан ч хэлж байсан.
2013 оны тавдугаар сарын байдлаар барагдуулаагүй хохирлын үлдэгдэл 31,6 тэрбум төгрөг. Гэтэл хоршоодоос хурааж авсан хөрөнгийн үлдэгдэл, зээлдэгчийн авлагын үлдэгдэл, өмнө борлуулсан 20,2 тэрбум төгрөгийг нийлүүлээд ч төрд эргүүлэн төлөх 50 хувь болон хохирогчдын хохирлын үлдэгдлийг барагдуулахад хүрэлцэхгүй тул зөрүү мөнгийг хаанаас гаргах вэ гэдэг асуудал тавигдаж байгаа юм.
Энэхүү зөрүү мөнгийг төрийн албан дахь буруутай этгээдүүдээс гаргуулах ёстой гэдгийг хохирогчид хэлж байгаа. Энэ хэргийг илрүүлэх ажлын хэсгийн ахлагчаар Х.Тэмүүжин сайд ажиллаж байгаа юм. Түүний хэлснээр энэ хэрэг эхлэнгүүт холбогдох баримтуудыг Шүүхийн шийдвэрийн хэн устгаж эхэлсэн нь мөрдөн байцаалтыг удаашруулжээ.
Шүүхийн шийдвэрээр 30.8 тэрбум төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх эд хөрөнгө хүлээн авахаас цагдаагийн байгууллагаас 29.2 тэрбум төгрөгийг үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө хүлээлгэж өгсөн бөгөөд 1.5 тэрбум төгрөгийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэрт илүү бичигдсэн, итгэмжлэгдсэн хариуцагч нь үрэгдүүлсэн, тоо данс нь давхардаж бичигдсэн гэх үндэслэлээр хүлээлцээгүй аж.
Нийт 26 хадгаламж зээлийн хоршооноос “Нэмэгдэх Ундарга”, “Ти-Эс-Би” хадгаламж зээлийн хоршоо нь хохирлоо 100 хувь барагдуулж, “Гэр хорооллын барилгажилт”, “Цэн-Алт”, “Үйлс vржхvй”, “Европын хөгжил”, “Си Эм Си”, “Севен бойз” зэрэг хадгаламж зээлийн хоршоо нь төрд төвлөрүүлэх мөнгөн хөрөнгийг барагдуулж дууссан байна.
Ажлын хэсэг ХЗХ-ны хэргээр ял эдэлж буй хүмүүстэй уулзан, хураагдсан хөрөнгө хэрхэн алга болсон, ямар үнээр үнэлэгдсэн, хэрхэн зарагдсантай танилцжээ. ХЗХ-дыг хоморголон дампууруулж, эд хөрөнгийг татсанаас хохирлоо барагдуулах боломжтой байсан ХЗХ-ны хадгаламж эзэмшигчид хохирч үлдсэн.
Түүнчлэн эд хөрөнгийг татан төвлөрүүлэх явцад үнэ хүрэх эд зүйлсийг үрэгдүүлсэн, хураагдсан зүйлсийн жагсаалтаас хассанаас болоод хуулийн байгууллагад бүрэн бүтнээрээ ирээгүй. Мөн үнэ хүрэхээргүй зүйлийг өндрөөр бүртгэсэн зөрчил ч олон байгаа юм.
Хураагдсан хөрөнгийг хадгалах, бүртгэх үүрэгтэй төрийн албан хаагчид үүргээ гүйцэтгээгүй. Үнэ хүрэх зүйлсийг үнэгүйдүүлэн борлуулж, танил талаараа шамшигдуулсан явдал ч олон гарчээ.
Төрийн албан хаагчдын буруутай үйлдлээс болоод асуудал ийм дээрээ тулсан болохоор төр хохирлыг барагдуулах нь зүйтэй гэсэн шаардлагыг хохирогчид тавьж байгаа ажээ.
Их хэмжээний мөнгө оруулан, өндөр хүү аваад гарч одсон гээд байгаа хүмүүсийн заримынх нь нэрс тодорч байгаа ч баримт нь бүрэн гарч ирэхгүй байгаа. Учир нь, асуудал дэгдэх явцад баримтыг устгасан, засварласан учир нотлох баримт төдийлөн бүрдэхгүй байгааг хэлж байсан.
ХЗХ-ны тэрбум гаруй төгрөгийг сейфэндээ найман жил хадгалаад, асуудлыг гүнзгийрүүлэн шалгах үед гаргаж ирсэн албан тушаалтан ч байгаа билээ. ХЗХ-доос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт таван лиценз ирснээс лицензийн төлбөр төлөгдөөгүй гэсэн шалтгаанаар эрх нь цуцлагдсаныг эргүүлэн сэргээсэн юм байна. Хураагдсан хөрөнгийг ашигласан, шамшигдуулсан найман хэргийг шалгуулахаар холбогдох байгууллагад шилжүүлээд байгаа.
П.Дөлгөөн 
Эх сурвалж: “Нийслэл таймс”

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (May 16, 2013 4:47:21 pm )

    arichdee

  • Anonymous (May 16, 2013 8:17:43 pm )

    Ene xorshoog MAN-iinxan luivardsan shuu dee. Ter ueiin erx barigch MAN bux shatandaa erx barij baisan Xurelsux, Zandanshatar, Badamjunai geed dandaa tomchuud nx oroltsoj omnoosoo oor xumuusiig shorond xiigeed alga bolchixson gej oilgoj baina. Yalanguya M. Enxboldiin bulegleluud ix rolitoi oroltsson doo. Tiim uchiraas xoxirogchid tednees xoxiroloo nexemjlex xeregtei

  • Anonymous (May 16, 2013 9:16:22 pm )

    Батэрдэнэ ОЛОН САЯЫГ ХЗХ ААР УГААСАН ГЭЖ БГАА

  • Anonymous (May 16, 2013 11:26:31 pm )

    baterdene ongorch dee

  • Anonymous (May 17, 2013 9:29:09 am )

    ХАДАГЛАМЖ БАНКНИЙ ИХ МӨНӨГИЙГ ХУВААЖ ИДСЭН ХҮМҮҮСИЙН НЭРИЙГ ИЛЭЭР АРД ТҮМЭНДЭЭ МЭДЭГДЭХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ,ТОДОРХОЙ БАЙВАЛ,ӨӨРСДӨӨР ТӨЛҮҮЛЭХ,ОЛОН ТҮМЭНД ИДСЭН УУССАНЫГ НЬ САЙН СУРТАЧИЛАХ ХЭРЭГТЭЙ,ХАШИРААХ ХЭРЭГТЭЙ,ХЭн хэн байгааг зургийг нь гаргаарай

antalya rent a car