antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 16, 2013 Comments are off

Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжлээ

нийтлэсэн Admin

11599115194e7a28a9a131УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-аас 1996 онд Үнэт цаасны тухай хуулийг баталсан бөгөөд 2002 онд уг хуулийг шинэчлэн найруулж Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг баталж, үнэт цаасны зах зээлийн харилцааг тодорхой хэмжээнд зохицуулж ирсэн. Гэвч өнгөрсөн хугацаанд үндэсний хэмжээнд санхүүгийн хуримтлал хангалтгүй, томоохонмэргэжлийн хөрөнгө оруулагчид бий болоогүй, хөрөнгийн зах зээлийн хөгжил нь олон улсын нийтлэг жишигт хүрээгүй. Тухайлбал, хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниуд хязгаарлагдмал хариуцлагатай компани болж хэлбэрээ өөрчлөх замаар хөрөнгийн биржийн бүртгэлээс хасагдах явдал түгээмэл байгаа аж.

Олон улсын нийтлэг жишгээс үзэхэд үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагуудад нэгдсэн бодлого, стандарт, мэргэжлийн болон ёс зүйн хариуцлагыг дээшлүүлэх, бэхжүүлэх чиг үүргийг өөрийгөө зохицуулах байгууллага гүйцэтгэдэг байна. Гэтэл манай улсын хувьд үнэт цаасны зах зээл дэх өөрийгөө зохицуулах байгууллагын эрх зүйн байдал, чиг үүрэг, зохион байгуулалт, хариуцлагын асуудлыг хуульчлаагүйн улмаас тэдгээрийн зүгээс зах зээлийг зохицуулах, нөлөөлөх, хөгжүүлэх, эрсдлээс сэргийлэх чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлэх боломжгүй байх тул төрийн зохицуулалт шаардлагагүй харилцаанд төр оролцох, төрийн зохицуулах байгууллагын ачаалал хэт нэмэгдэж байгаа аж. Түүнчлэн төрийн зохицуулах байгууллагаас авч хэрэгжүүлэх зохицуулалтын, захиргааны арга хэмжээний талаархи одоогийн зохицуулалт нь салбарын онцлогт тохирохгүй байгаагаас үйл ажиллагааны үр нөлөөг бууруулах, үр ашиггүй зардлыг бий болгох, улмаар зах зээлийг сөрөг үзэгдлээс сэргийлэх, таслан зогсоох боломж бүрдээгүй байна. Тухайлбал, үнэт цаасны зах зээл дэх улсын байцаагчийн эрх хэмжээ тодорхойгүй, хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх захиргааны хариуцлага нь хэт бага хэмжээний торгуулиас хэтэрдэггүй байна.

Иймээс үнэт цаас гаргагч, үнэт цаасны зах зээл дэх мэргэжлийн байгууллага, мэргэжилтэн, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг цогцоор нь хамгаалсан уг зах зээлийн тогтвортой байдлыг хангасан эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай гэж Засгийн газар үзэж хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж өргөн барьсныг байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд хэлэлцэхээр болсон юм.

Эдийн засгийн байнгын хороо дээр дурдсан хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай асуудлыг энэ сарын 14-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэх явцад Үнэт цаасны зах зээлд оролцогчдын гол бүрэлдэхүүн хэсэг болох хөрөнгө оруулалтын сангийн талаар тодорхой зохицуулалтуудыг багтаасан зүйл, хэсэг, заалтуудыг төсөлд нэмж тусгах, үнэт цаасны зах зээлийн харилцааг зохицуулж байгаа төрийн байгууллагын зарим чиг үүргийг мэргэжлийн холбоод буюу өөрийгөө зохицуулах байгууллагад шилжүүлэх, хөрөнгийн бирж үнэт цаасны төлбөр, тооцооны үйл ажиллагааг хавсран эрхэлж болохоор байсныг үнэт цаасны төлбөр, тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн хувьцааг эзэмшиж болохоор өөрчлөх зарчмын саналууд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэгийг авчээ.

Түүнчлэн хөрөнгийн биржийн үйл ажиллагаа эрхэлж буй компанийн хувьцааны тодорхой хувийг эзэмшихэд тавигдах хязгаар буюу “Хөрөнгийн биржийн гаргасан нийт үнэт цаасны 10 болон түүнээс дээш хувийг нэг этгээд дангаараа, эсхүл холбогдох этгээдийн хамт эзэмших тохиолдолд Засгийн газраар хэлэлцэгдэж дэмжигдсэнээр хэрэгжинэ.” гэснийг, мөн ашигт малтмалын хайгуулын ажлыг санхүүжүүлэх зорилгоор хувьцаа гаргах боломжийг нээж тухайн салбарт зөвхөн мэргэжлийн хөрөнгө оруулагчаас бусад үнэт цаасны зах зээлд оролцогч этгээд эрсдэлээ өөрөө хүлээх зарчмыг баримтлах байдлаар хувь хөрөнгө оруулагчийн хувьцаа худалдан авах эрх нь нээлттэй байхаар зохицуулах нь зүйтэй гэж үзэн “Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн дагуу нөөц нь тогтоогдоогүй ашигт малтмалын ордод нөөцийг тогтоох зорилгоор хайгуулын болон олборлолтын ажил хийх тохиолдолд мэргэжлийн хөрөнгө оруулагчаас бусад этгээдэд үнэт цаасыг санал болгох замаар хөрөнгө оруулалт татахыг хориглоно” гэснийг тус тус төслөөс хасахаар олонхийн саналаар шийдвэрлэсэн байна.

Ингээд байнгын хорооноос зарчмын зөрүүтэй 57 санал гаргасныг чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар саналын томъёолол тус бүрээр санал хураалгаж эхэлсэн ч завсарлагын цаг болсон тул чуулганы үдээс хойшхи хуралдаанаар үргэлжлүүлэхээр боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car