antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 16, 2013 Comments are off

Худалдан авах ажиллагааг хариуцсан мэргэжлийн байгууллага ажлаа эхэллээ

нийтлэсэн Admin

hudaldan-awah“Тендерийн будлиан, авлига, хээл хахуулийг халах нь Шинэчлэлийн Засгийн газрын нэг зорилт. Энэ ажлыг хариуцан ажиллах мэргэжлийн байгууллагад өндөр хариуцлага ирлээ” гэж Худалдан авах ажиллагааны газрын нээлтэд оролцохдоо Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.

Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажлыггардан хариуцах энэ агентлагийгЗасгийн газрын 2012 оны 6 дугаар тогтоолоор байгуулсан юм. Өнгөрсөн хугацаанд агентлагийнхан цахим системээ бүрэн суурилуулж нэвтрүүлээд, өнөөдөр үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ.

Худалдан авах ажиллагааг цахимжуулснаар тендер шалгаруулалт нээлттэй, ил тод, хяналттай, харицлагатай, тэгш боломжтой болохоос гадна зохион байгуулах зардал багасч,төсвийн үргүй зардлыг хэмнэх давуу талтай. Өмнө нь1тендерт 218750 төгрөгийн зардал гаргадагбайсан бол цахим системээр энэ үйл ажиллагааг явуулахад 92,5 хувийн хэмнэлт хийх аж. Жилийн дүнгээр тооцвол 193 тонн цаас, хоёр тэрбум төгрөгийн зардал хэмнэнэ гэж Шадар сайд Д.Тэрбишдагва хэллээ.

Төрийн худалдан авах ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулахаар тус газар олон улсад дагаж мөрдөгддөг барилга угсралтын ISO-10845 стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Мөн иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх нэг цэгийн үйлчилгээний төв нээжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car