antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 16, 2013 2 comments

“Монбисквит” хуурамч өрмөнцрийг борлуулж байжээ

нийтлэсэн Admin

seremjuuleg_xyyramch2Чанар, аюулгүй байдлын гэрчилгээ, баримтгүй бүтээгдэхүүн борлуулж байгаа “Монбисквит”өрмөнцөрийн үйлдвэрийг шалгуулах тухай хүсэлтийн дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийлээ.

2012 онд  иргэн  н.Оюунболд нь БГД-ийн 8-р хороонд “Монбисквит”  өрмөнцрийн үйлдвэр байгуулахаар Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст хандсан боловч ажлын байр нь шаардлага хангаагүй учир үйл ажиллагааны дүгнэлт олгоогүй байна. Одоогоор энэ үйлдвэрийн хаяг байршил тодорхойгүй, шошгонд бичсэн утас нь ашиглалтанд байхгүй, үйл ажиллагааныхаа талаар аль нэгэн дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст мэдээлэл огт өгөөгүй нь “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дахь заалтыг зөрчиж байгаа боловч “Цөцгийтэй”, “Жимстэй” нэрийн өрмөнцрийг үйлдвэрлэн ямар ч дагалдах баримт бичиггүйгээр захын хороодын хүнсний дэлгүүр, мухлагуудаар 920-950 төгрөгөөр борлуулж байгаа нь тогтоогдоод байна.

Иймд дээрх хуурамч бүтээгдэхүүнийг худалдан авч хүнсэндээ хэрэглэхгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (May 16, 2013 8:09:14 pm )

    mergejliin hyanalt nertei gazar gej baidag yum uu

  • Anonymous (May 17, 2013 5:41:45 pm )

    ene baitugai gazriig ajiluulaad bdag bj. Baitsagch ni bodoj bsan mongiig ogoogui bolohoor ingej bgaa ym bna l daa. Amidrah gej bgaa nehnee bitgii ingej daramtalj bai. Enenees muu shaardlaga hangahgui HYTAD-n buteegdehuun idetsgeej baij.

antalya rent a car