antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 16, 2013 6 comments

“Миний сүлжээ”-ний үнэн төрх

нийтлэсэн Admin

miniiМонголдоо л сүлжээ дэлгүүрийн анхдагч гэгддэг “Миний сүлжээ” дэлгүүрээс энэ удаагийн сурвалжлагаа бэлтгэлээ. Сүүлийн жилүүдэд хэрэглэгчдийн дунд тархсаар дэлгүүрийн талаарх таагүй яриа иргэдийн дунд гарсаар даруй хугацаа өнгөрч буй.

Түүнчлэн саяхан ШӨХТГ-т сүлжээ дэлгүүрүүдэд шалгалт хийхэд “Миний сүлжээ” дэлгүүрийн гурван салбар тэнцээгүй. Шалгалтын үеэр Жуков, Дамбадаржаа, Од кино театрын ойролцоо байрлах гурван салбарт чанарын шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн болон хугацаа нь дууссан лаазалсан бүтээгдэхүүн зарж байсан нь тогтоогдсон аж.
Тийм учраас ШӨХТГ-хан тус гурван салбарын үйл ажиллагааг түр хугацаагаар хаасан байна. Энэ талаарх зарим зүйлсийг ШӨХТГ-ын дарга О.Магнайгаас тодруулахад “Шалгалтын үеэр энэ гурван сүлжээ дэлгүүр чанарын шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүн зардаг болох нь тогтоогдсон.
Тиймээс хэсэг хугацаагаар үйл ажиллагааг нь зогсоосон байгаа. Заасан хугацаанд илэрсэн зөрчлийг арилгахгүй бол сүлжээгээр нь хаана” гэсэн юм. Харин “Миний сүлжээ” дэлгүүрийн удирдлагуудтай холбогдож мэдээлэл авах гэсэн боловч мэдээлэл өгөх хүн байхгүй байлаа.
Гэнэтийн шалгалт нөлөөлөв үү, эсвэл…
Миний сүлжээ дэлгүүрийн зарим нэг салбараар ороход өмнө нь ийм байсан билүү гэмээр байдал угтлаа. Хэрэг болохоор олддоггүй ажилтнууд нь ч байх ёстой газраа ажлаа хийж, юм асуухад ихэд уриалганхан хариулж зөвлөж байлаа.
Тэд замбараагүй байдаг лангуугаа цэгцэлж, бүтээгдэхүүнээ арчиж цэвэрлэж харагдсан. Нэг үгээр хэлбэл гэнэтийн шалгалт тэднийг хариуцлагатай болгосон юм шиг. Энэ үеэр зарим бараа бүтээгдэхүүний хугацаа, чанарыг харахад зөрчилтэй зүйл ажиглагдсангүй.
Мөн хямдрал зарласан бүтээгдэхүүний талаар лавлахад “Манайх гаригуудад ээлжлэн бараагаа хямдруулдаг юм. Түүнээс хугацаа нь дууссан юм биш ээ” гэсэн хариулт өгч байв.
Энэ салбарт удирдлагуудын хяналт хэрэгтэй юм шиг
“Хэмнээд илүү амьдарцгаая” уриатай нарны зам дагуух “Миний хайпермаркет”-аар ороход үүдэн дээр нь дүүрэн сагс, бужигнасан хүмүүс угтлаа. Жимс, ногоо зардаг хэсгээс задгайгаар авсан хүн заавал жинлүүлэх ёстой аж.
Гэтэл жингийн урд худалдан авагчид овоорчихсон, бухимдацгааж байсан. Жин дээр зогсч байсан охин тэдгээр хүмүүсийг дэглэж байгаа нь энэ аж. Ундууцсан нэг нь “Кодыг нь мэдэхгүй байна, хөөе хэнээ энэ алимны код хэд юм бэ” хэмээн хашгирч байсан юм.
Тэгвэл үүнийг хиллээд өгөөч гэсэн хүмүүсийг “Байж бай завгүй байна” гэж загнаж гарав. Харин лаазалсан бүтээгдэхүүний тасагт туслах ажилтан байхгүй байгаа бололтой хэдэн хүн “Юм асууя, Энэ тасгийн ажилтан байна уу” гэж орилж байсантай таарлаа.
Энэ мэтээр эмх замбараагүй, эзэнгүй орчин угтсан. Уг нь кассны машин олонтой юм. Гэтэл хоёрхон хүн үйлчилж байсан. Үйлчлүүлэгчид их бухимдаж, урт дараалал үүсгэсэн байна.
Удаан хүлээж бухимдсан үйлчлүүлэгчийг “Хөнгөлөлтийн карт уншихгүй байгаа” гэж бүр ч даарин дээр давс нэмж орхив. Энэ үеэр зарим үйлчлүүлэгчдээс тус дэлгүүрийн үйлчилгээ болон бусад зүйлсийн талаар тодруулсан юм.
Үйлчлүүлэгч “Н” Энэ хавьд байгаа ганц дэлгүүр болохоор үйлчлүүлэхээс өөр аргагүй
Манайх “Номноо” хотхонд байдаг. Ойр хавьд энэ дэлгүүрээс өөр дэлгүүр байдаггүй болохоор эндхийн оршин суугчид үйлчлүүлэхээс өөр аргагүй. Заримдаа үйлчилгээ нь гайгүй л байдаг юм.
Заримдаа бол бүр хэцүү. Үйлчлүүлэгчийн авсан барааг хааяа өөр кодоор бичиж илүү үнэ авна. Тэгээд хэлэхээр андуурчихсан байна гэдэг. Хөнгөлөлтийн карт нь ямар ч ашиггүй. 30 гаруй мянган төгрөгийн бараа аваад байхад 70 төгрөг хөнгөлж байх жишээтэй. Их том дэлгүүр хэрнээ сонголт их муутай.
Үйлчлүүлэгч “Б” Ажилчид нь харилцааны соёлгүй
Би сая кассан дээр нь 15 минут орчим зогсч байж гарч ирлээ. Ажилчид нь их удаан, зан харилцаа муутай. Оройн цагаар энэ дэлгүүрээр үйлчлүүлэхэд бөөн дараалал үүсчихсэн байдаг. Кассаа нэмээч гэсэн хүсэлт тавихад хүн байхгүй байна гэсэн хариулт л өгдөг.
Жимс, ногоо нь төдийлөн сайн биш. Ихэнхдээ зөөлөрсөн байдаг. Кассан дээр нь зогсдог зарим ажилчид нь их бохир байдаг. Уг нь хүмүүс их үйлчлүүлдэг юм шиг байна лээ. Энэ мэтээр байвал удахгүй орох хүнгүй болох байх даа.
Г.Цэцэг
Эх сурвалж: “Нийслэл таймс”

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (May 18, 2013 11:57:10 am )

    муу2,тэр хөнгөлөлтийн карт гэж ямарч нэмэргүй юм бий.худалдааны зөвлөх зааланд байхгүй бол бараандаа нэмэлт мэдээлэл,үнэ эмх цэгц хэрэгжүүлж,авах бараандаа хяналт тавих нь аль ч үйлчилгээний газруудад хэрэгтэй ш дээ.

  • Anonymous (May 23, 2013 11:37:09 pm )

    arai l denduu uilchilgeenii naad tsahiin soel bgui hongloltiin kartaar hedhen togrog l himmdardag geed l bichih yum bop zondoo l bna

  • Anonymous (May 27, 2013 9:13:16 am )

    Миний дэлгүүр лойзон луйварчидаар дүүрсэн газар реклам зар нь шал худал энэ дэлгүүр сүлжээ дэлгүүрүүд нь ер нь засрахгүй шүү луйварчид хулгайчид засарч байхыг харсануу миний дэлгүүр сүүлийн 6-7 жил муу муухайгаа дуудууллаа засарсангүй дээ хөөрхий

  • zochin (June 27, 2013 4:30:44 am )

    minii delguuriin talaar bicheh yum bol zondoo l baina yashigdoooo tsagiin garz.***l durgui hurch baina

  • Issac Maez (September 12, 2013 3:00:57 pm )

    I simply want to tell you that I am beginner to weblog and seriously liked you’re web-site. Probably I’m want to bookmark your blog post . You definitely come with really good articles. Appreciate it for ***ring with us your blog site.

antalya rent a car