antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 16, 2013 3 comments

Бяцхан үрсээ насанд хүртэл нь нууя тэгэх үү, төрийн түшээ ээжүүд ээ

нийтлэсэн Admin

527-1368671225middleТөрийн сэнтийд тухалчихаад агаар дээр жингүүдэн амьдрал дунд буухгүй яваа төмөр нүүр, төмөр зүстэй төмөр нударга, төмөр зүрх сэтгэлтэй 76-н аав, ээжид гомдоод болдоггүй ээ.

 Бүжин борхон гараараа цэцгийн толгой ч тасдаж үзээгүй тэнтэр, тунтар алхахсадыг минь тэнгэр биш адгуус шиг авиртай аав, ээжүүд нь ниргэх боллоо. Уншигч авхай та бодоод үз дээ. Эхийн ариун орноос нарыг үзэхээр яаран байж хүн болсон нярай эндсэн хэрэг өнгөрөгч сарын сүүлээр гарч байлаа.
Ээж нь хүүгээ өөрийн гараар үхлийн үүд рүү түлхчихсэн байсныг хэрэг гарсан даруйд мэдсэн олон ээж сэрдхийн хүлээж авсан, хэдэнтээ шаналсан. Тохойн чинээхэн тэр амьтны мөөмөө эрсэн хошуу руу нь ялгадасаа арчидаг цаас чихээд алчихсан байсныг та одоо санаж байна уу.
Ямар хэргийн талаар ийн сөхөж юутай хатуу, хэтэрхий зайдгай эхэлсэнийг анзаарав уу. Тэгвэл амьдралд таарсан үнэн гэгч ийм хатуу эхлэлээр үр хүүхдийг минь тосдог аж. Хэчнээн метр цаас багтаа бол, тэр өмөлзсөн хошуунд нь.
Хэчнээн хором амьсгалж болохгүй тарчлаа бол. Бүхий л бие нь усан хулгана болтлоо хөлөрч, үгүй бол цэв цэлдэн мөс шиг болж хөхөрсөн байх даа. Аврал эрж дэмий л бүлтэгнэн байж нулимстай тунгалаг нүдээ аниад чив чимээгүй болчихсон байх. Мөөмөө үмхэж, сүүгээ залгилмаар л байсан байх даа, тэр жаахан амьтан.
Нэгэнтээ яруу найрагч Б.Лхагвасүрэн “Аманд багтдаг байсан тэр жаахан хөл…” хэмээсэн нь бий. Ивий минь, аманд л багтах тийм жаахан хөл, гараар өлгий бүсэндээ тонгочиж байх л нялххан амьтан байх байлаа.
Ээжийнхээ элгэнд наалдаж энгэрт нь тэврүүлэхийг хүсэх тийм л үед тээгч гэх эм амыг нь барьчихжээ. Нярайн аманд үнэг хайчлах хэмжээний цаас ч багтаагүй дээ гэж бодох тусам хамрын самсай шархираад болдоггүй ээ. Ээж гэх эрхэм нэр тэр араатанд тохирох уу.
Тавдугаар сарын 10 буюу “хар” баасан гараг
Дахиад л өр өвдөв. Одоо хэндээ хандах вэ. Мал заазлахдаа хүртэл зүрх нь чичирдэг тийм л арчаагүй эр сүвтэн тавхан настай балчир үрээ заазуурдчихсан хэрэг олныг сэрдхийлгэж байна. Р үсэг ч зөв хэлж чадахгүй миний, таны бяцхан үр шиг тийм л сөөвгөр хүүгий минь доош нь харуулчихжээ.
Тэгээд амыг нь алгаараа таглаж байгаад ар нуруун дээр нь өвдөглөж суугаад хэрчиж эхэлсэн гэнэ, тэр араатан. Зургаан настай ахаар нь хутга авахуулж дүүг нь нүднийх нь өмнө хэрчиж байхдаа ээжийг нь хэлэхгүй муухай үгээр дайрсан тэр араатан адуу шиг шүдээрээ цус шүүртэл хаздаг гэнэ.
Хутга барьж хүүгийн арьсийг сийчиж байхдаа тэр бах таваа хангаж жаргалтай инээж байсан байх гэсэн адын бодол төрөөд болдоггүй ээ. Тэр ерөөсөө л адгууснаас ч дор амьтан байна. Яргачинд дэндүү зөөлдөх манай улсын хуулийн дагуу цагдаа нар хүүгийн эцгийг 72 цаг хорьсон нь дахиад аюул дагуулав.
Хүүгийн арьсан дээрх хутганы ором аньж амжаагүй, хазаж тарчлаасан цус хатаж амжаагүй байтал түүнийг сулласан нь тэр гэрт толгой хоргодох хоёр настай охиныг харгис эцгийнхээ зодуурын амтыг дахин мэдрэхэд нь “туслаадхав”.
Хүүгийн амийг ч егүүтгэж чадах байсан тэр аймшигт зандалчинг яагаад тиймхэн хугацаанд саатуулав. Хүний арьс бүү хэл малын мах ч зөв төхөөрч чадахгүй байх даа, тэр аав. Хамаг чадлаараа биеэ хураахдаа бахь шиг хатуу гараас нь алдуурах гэж  зүтгээд ч турьхан мөч нь дийлээгүй гэнэм.
Хутганы ир, аавын харц хоёр яасан ижлийг хүйтэн мэс нурууг нь хэрчих тэр үед л сэхээрсэн байх даа, хөөрхий. Архинд хөлчүү бүхний гарт шүүслэгдэж бүлтгэнэх бяцхан үрсээ яах вэ, хаана нуух вэ. Тэгэхээр надад хэлэх үг байна. Энгэртээ цагаан сүүтэй ээжүүдэд дайх санал байна.
Хүсэлтийг минь үзэглэх эрх мэдэлд хамгийн ойрхон нь төрийн түшээ ээжүүд гэж харагдаад байгаа учраас хандъя. Бяцхан үрсээ насанд хүртэл нь нууя. Үрийнхээ өөдөөс гартаа хутга атгаж сэтгэлдээ өш тээсэн бүхнийг цаазаар авъя.
Тийм хүнийг орчлон даах учиргүй. Үрээ даахгүй алчихаад өөрөө амьд явдаг үнэн хийгээд хүний ёс байж болох уу. Балчир үрсийн минь амь насны үнэ цэнэ томчуудынхтай дүйдэггүй юм гэж үү. Тэд хүн биш юм уу. Хүүхдийн бие сэтгэл, амь нас, эрх ашгийг хөндсөн энэ мэт хэрэг ингээд дуусаагүй.
Өөрөөр хэлбэл тавдугаар cap гарсаар хүүхэд томчуудын гарт ямар нэгэн хэлбэрээр өртөж, гэмтэж бэртсэн тохиолдол өдөр болгон шахуу тэмдэглэгдэж байгаа нь эмгэнэн гашуудмаар үзэгдэл болж байна.
Эрэмбэлэвэл, эхнэрээ сүхдэж дөрвөн сартай үрийнхээ толгой руу модоор цохьсон хэрэг хоёрхон өдрийн өмнө гарсан бол Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 16 настай өргөмөл хүүгээ харанхуй пинд гурван жил хорьсон аймшигг эцгийн хийсэн хэрэг илрэв.
Тэгвэл манай сонины “Тэвдэж явахад тэвнээр туслая” булангийн баатар 15 настай Э.Алтангэрэл хүү ч мөн ийм л хэргийн золиос. Тэрбээр нэг дүүтэй. Дорноговь аймгийн Зүлэгт сумд энэ оны хоёрдугаар сарын 10-ны өдөр гэртэйгээ шатаж тэр өдрөө сумын эмнэлэгт ухаангүй хүргэгдсэн.
Улмаар мөн сарынхаа 18-нд нийслэлд “Мөнгөн гүүр” эмнэлэгт хүргэгдэн ирснээр тэрбээр үхэлтэй тэмцэж байгааг бид харж сууна. Хүүг ээж нь гэгдэх Эрдэнэчимэг хаячихсан.
Алтангэрэлтэй ижил хувь тавилангийн золиос болсон 18 настай Э.Мөнхбаатар ч мөн архичин аавынхаа балагаар галд өртчихөөд байгааг уншигч авхай санаж суугаа байлгүй. Бусдын сэтгэлийн хороор биеийнхээ нэлээд хэсгийг галд “өргөчихөөд” байгаа эдгээр хүүдүүд сайн санаатай залуусын ачаар амьдралтай тэмцэн байна.
Зүрх ухааныг минь сэмлэн тарчлаах нялх үрсийн минь энэ мэт зовлонгийн тухай бараан мэдээллүүд цаг мөч бүрт сэтгэл ээрээд болдоггүй ээ. Хэрхэх вэ, хэндээ гэж хүүхдүүдээ өмөөрөх вэ. Хундага харшуулж, хугас шил “юм” эрж хутга барьж хүүхдийнхээ арьсийг сийчих яргачдын гарт үрсээ даатгасаар байх уу?
…Амь оруулсан миний багын зураг мэт
Алив хүү минь ижийдээ иp
Алдар хүнд, үс зүс минь гундахын цагт
Амьтныг дагаж урвахгүй ганцхан эр хүн чи минь дээ…
гэж халаглах ээжүүд, эхнэрүүд хаана байна вэ. Төрийн сэнтийд гарсан нь ч тээж төрүүлж жаргал мэдэрсэн нь ч хайхрахаа больсон хүүхдүүдийнхээ нулимсанд цадах болоогүй гэж үү. Тэдний чарлан, тарчлаж нулисаа залгих анир, чимээ сонсогдохгүй байна гэж үү, “олуулаа” болчихсон түшээ ээжүүд ээ.
М.Мөнхтунгалаг
Эх сурвалж: Шуурхай.мн

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (May 16, 2013 8:10:18 pm )

    Энэ 9 гишүүн авгай нарт бусдын хүүхдүүдийг хайрлах сэтгэл зүрх гэж байдгиймуу???яагаад өдийг хүртэл таг дуугай байгаад байгаан…эрх мэдэл албан тушаалын хэнээ туссан хувиа хичээсэн муусайн мигжнүүд адгийн жингэрүүд…

  • Anonymous (May 17, 2013 1:14:56 pm )

    Ur huuhdiinhee toloo manai emegtei gishuud l changaar duugarch chadna gej bodoj bna.Tednii hatan uhaand itgej bgaaa shuuu

  • Anonymous (May 17, 2013 6:30:20 pm )

    ЭНЭ ХЭДЭН ХҮН ЮУН БУРУУ БАЙХАВ ПЭЭ ХАРИН МАН АН ХЭМЭЭХ ЛУЙВАРЫН ҮҮРИЙН ЭРХ ДАРАХЫГ БАРИЖ БАЙГАА ЛУЙВАРЧАН НАРТ Л ХАМГИЙН ИХ БУЗАР БУЛАЙ БИ
    АДАГ СҮҮЛД НЬ АРХИНААС БОЛСОН ГЭНЭ АРХИЙГ ЛУЙВАРЧАД Л ОЛНООР НЬ ҮҮЛДВЭРЛЭЖ МӨНГӨ ОЛОЖ БАЙГАА ШҮҮ ИХ ХУРЛИЙН НЭР БҮХИЙ ЭРХЭМ ГЭШҮҮД ҮҮНИЙ АРД БИ

antalya rent a car