Байгаль орчин ногоон хөгжлийн яамны сайд С.Оюун сэтгүүлчидтэй уулзалт хийлээ. Түүнтэй хамт тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Т.Эрдэнэчимэг, Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбат, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гантулга, Хэвлэл мэдээллийн албаны дарга Ч.Базар нар уулзалтад оролцсон юм.
Улсын хэмжээнд гол мөрөн, нуур далайгаа хариуцсан нийт 28 усны захиргаа ажиллах ажээ. Ингэхдээ хамгийн түрүүн Туул голын сав газрын захиргаа байгуулагдаж, судалгаа шинжилгээ хийн “Туул газрын сав газрын нэгдсэн менежмент”-ийг боловсруулаад байгаагийн зэрэгцээ үйлдвэрлэлийн чиглэлээр ашигласан усны үнэ тарифыг нэмэх саналыг боловсруулснаа мэдээллээ. Тодруулбал, усыг гамнах хэмнэх горим тогтоoхын дээр ашигласан усаа дахин хэрэглэвэл хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлэх талаар ч тусгаад байгаа юм байна. Харин үйлдвэрлэгчдэд хамааралтай шийдвэр бол “Бохирдуулагч нь төлнө” гэсэн зарчим үйлчлэх гэнэ. Үйлдвэрлэл эрхэлж буй нь сайн хэрэг боловч байгаль орчныг бохирдуулах зөвшөөрөл гэж ойлгож болохгүй тул ийн шийдэхэд хүрсэн гэлээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.