antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 15, 2013 1 comment

Байгууллага хоорондын албан хэрэг хөтлөлтийг цахимжуулна

нийтлэсэн Admin

6adb97a64419644bigНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нийслэлийн төрийн байгууллага хоорондын албан хэрэг хөтлөлтийн програм хангамж нэвтрүүлэх тухай “А/474 тоот захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн “Эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилт”-д тусгагдсан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, аж ахуйн нэгжид үзүүлдэг ажил, үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, цахим засаглалыг хөгжүүлэх “Смарт сити” төслийн хүрээнд нийслэлийн төрийн байгууллага хоорондын албан хэрэг хөтлөлтийг цахимжуулах ажлыг зохион байгуулах үүргийг НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуунд даалгалаа. Цахимжуулахын тулд албан хэрэг хөтлөлтийн программ хангамжийг боловсруулж, цахим системд нэвтрүүлэх бөгөөд энэ ажлыг 2013 оны 2-р дугаар улиралд багтаан хэрэгжүүлэх юм. Ингэснээр, албан хэрэг хөтлөлтөд олон нийт хяналт тавих, нийслэлийн төрийн байгууллагуудын үйл ажиллагаа цэгцтэй явагдах боломж бий болно гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (May 15, 2013 11:05:14 pm )

    bugdiig ni tsahimjuulj bolohgui zarim zuilee tsaasaar hariltsah yostoi medeelliin nuutsiig hadgalahiin tuld

antalya rent a car