Өчигдөр буюу 9-р сарын 21-ний үдэш Сүхбаатарын талбай дээр “Үндэсний мэдээ” өдөр тутмын шинэ сонины нээлт, Монголын анхны чөлөөт мэдээллийн Factnews.mn сайтын гурван жилийн ойн баярын шоу болж төв талбай доргио залуусын хөлд чичирхийлж байлаа. Энэ шоунд амьд хөгжмийн “Fire” хамтлаг, “Сүнс”, “Ice Top” “Нюанс” ,”Мотив”, “Flash” хамтлагийн Бэбэ, “Хар тас”, “Sync” “Нэгэн зүгт”, бүжгийн “B&B”, “ONYX” хамтлагууд, дуучин Нара, Ану, альтернатив дуучин Отгоо болон охидын шүтээн болоод байгаа Outlaw, “Crush bash” зэрэг хамтлагууд ирж ая дуугаа өргөсөн юм. Хайртай хамтлаг дуучидтайгаа нэгэн үдшийг өнгөрөөж байгаадаа баярласан залуусын уухайн дуу, агаарын салют зэрэг нь маш том баяр болж байгааг өөрийн эрхгүй илтгэж байв. Яг энэ үед дуучин Ану болон түүний дүү Номинхолбоо нартай ярилцлаа.
Оройн мэнд. Тайзнаас дөнгөж бууж ирлээ. Бидэнтэй сэтгэгдлээ хуваалцаач?
-Их сайхан байна. Энэ зуны туршид талбай дээр болсон олон шоунуудад оролцсон. Гэхдээ өнөөдрийн шоу бусдаасаа маш онцлог байж чадлаа. Олон сайхан доргио залуус цугларснаас гадна цаг агаарын хувьд ч тогтуун, маш олон хамтлаг дуучид ирсэн байна. Ханиад хүрсэн байсан болохоор ганц л дуу дууллаа. Энэ жилийн талбайн шоунууд дээр ер нь доргио, бүжигтэй дуунуудаар оролцож байсан бол өнөө орой уянгын дуу дуулахыг хүссэн. Сэтгэгдэл маш өндөр байна.
Хэдийгээр намар болж цаг агаар сэрүүсч байгаа ч таныг харахад өөрийн эрхгүй энд цугласан үзэгчдээ хүндэлсэн нь илт харагдаж байна. Энд ирсэн залуусдаа хандан юу гэж хэлэх вэ?
-За баярлалаа. Ер нь тайзны соёлыг “Гала” хамтлагт байхаасаа л мэддэг болж бас суралцаж ирсэн. Яах аргагүй намрын сэрүүн орсон ч гэсэн үзэгчдээ хүндлэх хэрэгтэй гэдэг утгаараа хувцаслалтаа тохируулж ирлээ. Залуустаа хандаж хэлэхэд маш сайхан намрын улирал ирж байна. Дэлгэр зуныг амарч өнгөрөөгөөд их ажлынхаа гарааг манайхан эхлэсэн байгаа байх. Тийм болохоор ажилдаа бас шамдаж хүссэн амжилтандаа хүрээрэй. Охидууддаа хэлэхэд энэ өвөл их хүйтэн болно гэсэн шүү. Тийм болохоор эрүүл мэнддээ анхаарч, зөв хооллож, дулаахан хувцаслахаа мартав аа гэж хэлмээр байна. Би бас энэ жил эрүүл мэнддээ илүү анхаарахыг хүсч байгаа. Яагаад вэ гэхлээр зуны саруудад ханиад хүрсэн. Ачаалал ихтэй байгаад бас бага зэрэг дархлаа маань суларсан юм шиг байгаа юм. Тийм болохоор эрүүл мэнддээ цаг гаргаж, эрүүл зөв амьдралыг хэвшлийг амьдралдаа бий болгохыг хүсч байгаа. Охидууддаа, энд ирсэн үзэгчиддээ ч дахин хэлэхэд энэ зүйлийг бас бодоход илүүдэхгүй шүү гэж хэлмээр байна.
-Таныг цагаан хоолтон гэдэг?
-Би 2 жил цагаан хоол идсэн. Нэг хэсэг завсарласанаа эрүүл мэндийн бага зэргийн өөрчлөлтөөс болоод эргээд цагаан хоолтон болсон. Одоо тахиа, загасны махыг ихэвчлэн хэрэглэдэг.
Сүүлийн үеийн сонин сайхан юу байна вэ? Шинэ уран бүтээлийн бүтээлийн талаар?
-Сүүлийн үеийн сонин сайхан болоод уран бүтээлийн олз омог ч их байгаа. “Сүнс” хамтлагийн Лхагваа ах маань ирсэн байна. Лхагваа ахын студи дээр цомгийн ажилдаа орсон. Цомог маань дан ганц уянгын дуунуудаас бүрдсэн My ABC гэдэг нэртэй цомог гарсан байгаа. Одоо бол яг клипний ажил ид зураг авалтан дээрээ явж байна.
Таны гадаад төрх хүмүүсийн анхаарлыг ихэд татдаг. Хувцас загвар, фотомодель чиглэлээр ажиллах болов уу гэсэн хүлээлт үзэгчдийн дунд нэлээд анзаарагддаг?
-Ер нь хувцас загварын чиглэлээр ажиллаж эхлэсэн гэж хэлж болно. Гэхдээ үүнийгээ их гоё сюрприз байдлаар олон түмэнд хүрээсэй гэж хүсч байгаа. Мэдээж урлагийн хүмүүст олон салбарт хүчээ сориход нээлттэй байдаг. Яагаад гэвэл нийгмийн өмнө бид нар бас нилээн ил тод, олны анхаарлын төвд байдаг гэдэг утгаараа аль ч салбарт ажиллахад илүү боломжтой байдаг. Хувцас загварын чиглэлээр ажиллах бодол бас надад байгаа.
Хятадын талаас хамтран ажиллах санал тавьсаны дагуу хятадад дуулах гэж байгаа гэсэн. Энэ талаараа тодруулахгүй юу?
Би эх орондоо ажиллаж, амьдрахыг хүсч байгаа. Сурахаар бол гадагшаа явж болно. Ажлын байраа яг Хятадад сонгохыг таашаагаагүй. Тийм болохоор энэ саналаас татгалзсан.
Таны цаашдын төлөвлөгөө юу вэ? Уран бүтээлээ дагнах уу, эсвэл бизнесийн чиглэлээр ажиллах уу?
-Саяын өнгөрсөн 3 жилийн хугацаанд бизнесийг амьдралынхаа нэгээхэн хэсэг байлгахаар хичээсэн. Одоо бол цэвэр уран бүтээлдээ бүхий л цагаа гаргахыг хүсч байна. Уран бүтээлч хүний оргил үе гэж байдаг. Уран бүтээлдээ бүх цаг зав гаргах тэр үе маань ирсэн юм болов уу гэж бодож байгаа. Энийг би дотоод зүрх сэтгэлээсээ мэдэрч байгаа болохоор уран бүтээл бол хамгийн эхний сонголт болсон. Ер нь соло карераа үргэлжлүүлнэ гэсэн бодолтой байгаа.
-Таныг 800 мянган доллараар гоё байртай болсон гэж сонссон. Баяр хүргэе. Байраа тохижуулж амжсан уу?
-Энэ байр маань баригдаа ч үгүй байгаа. Энэ байрны захиалган дээр очихдоо ээжтэйгээ хамт очсон. Сандей группын барьж байгаа Эрдэнэсийн арал гээд эрдэнэсийн чулуугаар барьж байгаа. Энэ хотхонд байр авч байгаа.
– Өнгөрсөн гурван жилийн бизнесийн орлогоороо байр авч байна гэж ойлгож болох уу?
-Энэ бол миний авч байгаа байр биш. Миний эцэг эхийн авч байгаа байшин учраас тэр хүмүүсээс асуух нь илүү зөв болов уу гэж бодож байна. Би бол өөрөө тусдаа дүү охинтойгоо хамт амьдардаг.
-Өөрийг чинь хараад бахархаж дуурайдаг маш олон охидууд байдаг. Ер нь эмэгтэй хүн ямар байх ёстой гэж боддог вэ?
-Эмэгтэй хүний хувьд Монгол хүнээрээ бахархаж, үндэсний хэл соёл, өв уламжлалыг нандигнах нь эрхэм чанар юм болов уу гэж бодож байна. Үүнээсээ цаашлаад эмэгтэй хүн гэдэг бол сэтгэлийн гэгээн сайхнаараа амьдралыг бас гэр бүлээ гэрэлтүүлж, байгаа орчныхоо гэрэл гэгээ, аз жаргал нь байх ёстой юм болов уу гэж боддог. Тэгэхээр эмэгтэй хүн хэт их бизнес, хэт их улс төр, хэт их карерр хөөхөөсөө илүү бусдад сайн сайхнаараа харагдаж чаддаг, үнэлэгдэж чаддаг, нэгэн төрлийн амьдралын менежер байх нь надад илүү юм болов уу гэж санагддаг. Бүгдийг зохицуулж чаддаг. Мөн эмэгтэй хүнд байх ёстой хамгийн том давуу тал ч юмуу бусдыг анх онцолж харах нь гоо сайхан. Цаг хугацаа өнгөрсөн ч гэсэн эмэгтэй хүн гоо сайхнаа алдаж болохгүй. Тэр зүйлийг байнга тордож, арчилж байх ёстой. Цэцэг хүртэл арчлахгүй болохоор яадаг билээ. Тийм болохоор өөрийхөө хөрсийг байнга услаж, хайрлаж байх ёстой юм болов уу гэж боддог.
-Гэрлэх төлөвлөгөөтэй байгаа юу?
-Гэрлэх төлөвлөгөөтэй байсан. Гэхдээ гэрлэх төлөвлөгөө маань цаг хугацааны шалгуураар шалгагдаад муухайгаар хэлэх юм бол бүтэлгүйтсэн. Одоогоор гэр бүлтэй болох төлөвлөгөөгүй, найз залуугүй байгаа. Хэсэг хугацаанд ганц бие байхыг хүсч байна.
Өөрийг чинь маш авьяаслаг менежер, мундаг дүү нартай гэж ярих юм билээ. Дүүгээ танилцуулаач?
-Тийм ээ, миний дүү нар хамгийн сайн туслах, хамгийн сайн хамтрагч байдаг.
-Өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Чулуунбаатарын Номинхолбоо гэдэг. Монголиан Рояаль академид суралцдаг.Одоогоор хичээл ороогүй байгаа болохоор эгчдээ туслаад явж байна даа. Эгчтэйгээ хамт амьдардаг. Багаасаа эгчийнхээ менежерийг хийгээд, туслах ёстой юмнууд дээр нь туслаад явж ирсэн.
– Ажлын ачаалал их байдаг уу?
-Би багаасаа эгчдээ тусалсаар ирсэн. Өөрөө ч гэсэн сонирхолтой учир ачаалал гэж боддоггүй ээ.
– Дуулдаг уу?
Ер нь дуулах тал дээр бас сонирхолтой. Гэрийн багштай байсан. Гэхдээ дуулаад явна гэсэн үг биш л дээ. Ер нь төрийн хүн болж байгаа. Төрийн удирдлагаар сурч байгаа. Ирэх жил төгсөнө.
-Та хоёр их гоё харагдаж байна. Танайх их олон охидуудтай юм билээ. Магадгүй гэр бүлээрээ хамтлаг байгуулах төлөвлөгөө байгаа юм биш биз?
– Ану: Тийм төлөвлөгөө үнэхээр байхгүй. Яагаад гэвэл манай гэр бүлийнхэн өөр өөрийн хүсэл сонирхолтой. Манай дүү ирээдүйд төрийн ажил хийж, төрийн хүн болох байх гэж бодож байна. Өөрийнх нь сонирхол, дотоод хүн нь ч гэсэн тэр талаар бэлтгэгдсэн. Гэхдээ манай гэрийнхэнд байдаг нэг том давуу тал бол бүгд урлагийн мэдрэмжтэй, урлагийн хүмүүжилтэй, төгөлдөр хуур, гэрийн багш нартай байсан. Хөгжим гэдэг чинь өөрөө хүний зүрх сэтгэлийг уян зөөлөн болгож байдаг гэдэг утгаараа бид нар ямар ч салбарт ажилладаг байсан хөгжим байнга хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож мэдэрсэн. Тэгж чадсанаараа уян зөөлөн сэтгэлтэй, аль ч салбарт ажилласан тэрийгээ харуулж чаддаг, орчиндоо гэрэлтэж чаддаг тийм л эмэгтэйчүүд болох юм болов уу л гэж боддог.
-Танай гэр бүлийн бахархал юу вэ?
– Ч.Н: Гэр бүлийн бахархал гэвэл би эгчээрээ бахархдаг. Манай эгч үнэхээр зөв шударга, сайхан уран бүтээлч гэж би боддог. Бид нар их эв нэгдэлтэй. Хоорондоо бие биеийгээ дэмжсэн, хайрласан тийм гоё холбоон дунд байдаг. Бид гурав чинь Уранхолбоо, Уянхолбоо, Номинхолбоо гэсэн дандаа холбоо нэртэй.
За баярлалаа. Цаашдын уран бүтээлд чинь амжилт хүсье.
Г.Оюун.
Холбоотой мэдээ
-
Anonymous (September 24, 2011 5:39:23 pm )
“ХУРИМ”-ын болон тэмдэглэлт ой, хүндэтгэлийн арга хэмжээг мэргэжлийн чадварлаг хамт олон чанарын өндөр түвшинд бүтэн болон хэсэгчлэн зохион байгуулна. Баярын бичлэг, зураг авалт, хамтлаг дуучид, бүх төрлийн урлаг соёлын арга хэмжээ гэх мэт… ”Монголын Шоу Менежерүүдийн Холбоо” ТББ, “SHOW” ХХК Утас:91948184,91112311,50000040. Бид таны аз жаргалыг нэмнэ.
ONLINE лавлах: [email protected] -
Anonymous (September 26, 2011 3:39:37 am )
anu chi hudlaa shaadgaa boliochee.chi uuruu neg yariltslagadaa aaw eej 2 maani bayan humuus bish, jiriin l neg seheeten humuus, eejiin maani aaw eej 2 myangat malchin bsan eej mini namaig mashin awhad barag l amidraliinhaa turshid tsugluulsan 70 saya tugrugiig beleg bolgon ugsun ene ter geed shaagaad bsan biz dee.aaw eej 2t chini 800 dollar baih u? chinii ard aimaar tom iveen tetgegch bh shig l bna daa. uhaantai hun l hudlaa yarij chaddaggin shde. hudla yarij chadahgui bol zugeer duugai l bai. tenegiin duugai ni uzesgelentei gedeg yum.bi chini chamaig ovoo yum bh gesen chini shal durgui hurchlee. humuus teneg bish shdee. bitgii bas za.
-
Anonymous (September 28, 2011 5:09:04 pm )
92 iig tugssun baij 33 gej yarih yamar hereg baisan um be Neg ih lag amitan boloh geed setgel zui amidaral buh zuilee hoosruulj hel amand orj bhaa bolil doo Uranholboo gedeg nereesee ch hurttel nuugdaj hiimel baidald 100 huvi orj dee Tanaihniig ch shar hadad amidarch bhaas ni medne shdee Orig um hovor bolson ued hiimel yaria hiimel zan sonin bish bolj dee Humuus unen umnii ereld orood bhad hudal huurmag umiig andahaa bj Humuusiig yarij bgaa umand chini itgej bgaa gej bodood bdag umuu
-
Anonymous (March 18, 2013 3:11:06 pm )
arai heterhii hudalch umaa, xxxxxxxxxxxxx
-
-
ceas fossil (February 19, 2014 3:37:17 am )
Pretty! This has been an extremely wonderful post. Thanks for supplying these details.
-
dalaman transfers (February 19, 2014 8:10:45 am )
May I simply say what a comfort to uncover somebody that genuinely understands what they’re talking about on the internet. You definitely understand *** to bring an issue to light and make it important. More people should c**** this out and understand this side of the story. It’s surprising you aren’t more popular given that you definitely have the gift.
-
DUI (February 19, 2014 11:12:45 am )
Hey there! I just would like to offer you a huge thumbs up for your great info you have got right here on this post. I will be coming back to your web site for more soon.
8 Comments