Уржигдар Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ цолны мялаалгын цайллагаа “Баянгол” ресторанд хийлээ. Түүний цолны цайллаганд гэр бүл найз нөхөд нь болон МҮБХ-ны удирдлагууд, жаяг дэгийн багийнхны төлөөлөл, нутаг усныхан нь, харьяа компани, дэвжээний удирдлага, нутгийн бөхчүүд гээд маш олон хүн ирсэн юм. Уг цайллагын үеэр гарьд Ж.Бат-Эрдэнийн аав, ээж нар хүүгээ найм давсан амжилтаа бататган, ес давахыг ерөөж есөн мөнгөн аягаар мялаасан байна. “Алтай констракшн”-ы захирал Х.Бат-Эрдэнэ цагаан өнгийн “Ланд крузер-200” машин бэлэглэжээ. Харин Ж.Бат-Эрдэнэ гарьд “Алтай констракшн”-ы захиралд улсын начин цол хүртэхдээ өмсч байсан зодог шуудгаа дурсгал болгосон байна.
Холбоотой мэдээ
-
Anonymous (September 28, 2011 3:23:51 pm )
sain buh tsoloo duurgej sain barildaarai
-
Anonymous (October 12, 2011 3:58:31 am )
sain bnaa
2 Comments