antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 13, 2013 4 comments

Шастины нэгдсэн 3 эмнэлгийн даргаар хэрэгт холбогдсон Л.Баярцэцэг томилогджээ

нийтлэсэн Admin

78b599a4155b13bdoriginalАхыгаа ялаас чөлөөлүүлэх гэж оролдоод өөрөө эрүүгийн хэрэгт татагдаад байгаа Шастины нэрэмжит нэгдсэн 3 дугаар эмнэлгийн эмч Л. Баярцэцэг тус эмнэлэгийн даргаар томилогдсон тухай мэдээлэл цацагдаад байна. Учир нь Эрүүл мэндийн сайд Н.Удвалын өнгөрсөн сард гаргасан тушаалаар зарим эмнэлгийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, шинээр сонгон шалгаруулалт явуулах хугацааг тогтоосон билээ. Өнгөрсөн баасан гаригт зарим эмнэлгийн дарга нарыг томилох шийдвэрийг  ЭМЯ-наас гаргасан аж. Тодруулбал, Клиникийн нэгдүгээр эмнэлгийн даргаар Б.Бямбадорж, Клиникийн хоёрдугаар эмнэлгийн даргаар Г.Баясгалан, Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгийн даргаар Л.Баярцэцэг, Геронтологийн төвийн даргаар Р.Оюунханд, Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн даргаар Ш.Энхтөр, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн даргаар А.Цогцэцэг, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирлаар н.Ганчимэг нарыг томилох шийдвэр гаргаад байгаа аж. Харин дээрх эмнэлэгүүдээс бусад хэд хэдэн эмнэлгийн дарга нарын хувьд шалгаруулалтад тэнцээгүй учир сонгон шалгаруулалтыг дахин зарлахаар болсон байна. Харин үүнд нэгэн сонирхолтой даргын нэр тодорсон нь Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгийн даргаар Л.Баярцэцэг эмчийн нэр нэгдүгээрт жагссан байна. Л.Баярцэцэг нь өвчтөний түүхийг өөрчилсөн буюу төрсөн ахаа өвчний улмаас гэсэн магадлалаар ялаас чөлөөлүүлсэн хэмээх  эрүүгийн хэрэгт татагдан шалгагдаж байгаа юм. Тодруулбал, тэрээр Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст хүнд гэмт хэрэгт шалгагдаж байсан төрсөн ах  Л.Батмөнхийг ялаас мултлах зорилгоор элэгний хүнд өвчтэй гэсэн онош тавин өөрийн эмнэлэгийн элэгний тасагт хэвтүүлэн эмчлүүлж байсан юм. Ингэхдээ эмнэлгийнхээ төв сервер рүү тус эмнэлгийн эмч  А.Баярзаяа нарт үүрэг өгч нэвтрүүлэн ахынхаа өвчний оношийг өөрчлүүлсэн байдаг. Мөрдөн байцаалтын явцад эмнэлгийн их эмч А.Баярзаяа, лаборант Д.Оюунсүрэн, Ба.Сувд нараас мөрдөн байцаагчид мэдүүлэг авч, тэд хэргээ хүлээсэн билээ. Тиймээс Л.Баярцэцэгт Эрүүгийн хуулийн 245.2, 226-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Н.Удвалаас тодруулахад “Л.Баярцэцэгийг хараахан томилоогүй байгаа. Ерөнхийдөө Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгийн даргаар томилогдох эмч нарын жагсаалтад нэгдүгээрт жагсаж байгаа. Гэхдээ би АТГ, ЦЕГ-т албан бичиг хүргүүлсэн. Хэрвээ шалгаж байгаа нь үнэн гэсэн бичиг ирвэл томилохгүй” гэлээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (May 13, 2013 1:56:36 pm )

    удвал бүтэхгүй.бас бүтэлгүй хүн

  • Anonymous (May 14, 2013 11:09:05 am )

    Hudal uneniig n medehgui bitgii bie bienee ingej bai l daa zaluuchuudda zam tawij uguh tsag n bolson shde bitgii ingej uls torj l doo mongolchuudaa

  • Anonymous (May 14, 2013 12:11:31 pm )

    ЭНЭ ЗАСАГ ТӨР ЕР НЬ ЮУ ГЭЭЧ БОЛООД БАЙНАА НЭГ БОЛ ҮЛ БҮТЭХ ЭТГЭЭД ГЭХ НЭГ БОЛ ДАРГА БОЛ ГЭХ ЮМДАА

  • Anonymous (May 14, 2013 3:43:21 pm )

    yun ul buteh etgeed. mongoliin eruul mendiin salbart shinechlel hiij chadahaar chadvartai busgui. ter ah duu asuudal ene hund hamaaguishd. harin ch zuv hun boloh gej bn

antalya rent a car