antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 10, 2013 10 comments

Өнөөдөр Монголын киночид шилдгүүдээ тодруулна

нийтлэсэн Admin

a8e3e92716f5dfacoriginal “Academy Awards”  кино урлагийн академийн дээд шагнал гардуулах ёслол өнөөдөр болно.

Энэ жил “Academy Awards” кино наадам 18 төрлөөр нэр дэвшигчдийг бүртгэжээ. Тодруулбал, уран сайхны, баримтат, богино хэмжээний кино гээд нийт 25 уран бүтээл 18 номинацийн төлөө өрсөлдөж байна. Энэ жилийн наадам нэр дэвшиж буй бүтээлүүдийн хүрээнд “Фестивалийн киноны премьер” буюу тухайн киног улаан хивсний ёслолоор дахин нээн үзэгчдийг уран бүтээлчидтэй уулзуулан дэлгэцнээ гаргах гэж буйгаараа онцлог болох аж. Наадмын бүтээлийг зөвхөн шүүгчдийн бүрэлдэхүүн хаалттай үзлэг хийж, шалгаруулдаг байсан бол энэ жилээс эхлэн  үзэгчдийн хамт шүүх юм байна. Мөн наадмын хүрээнд өнөөдөр 16.00-19.00 цагийн хооронд УИД-ийн хоёрдугаар давхарт “Flash mob”-ыг зохион байгуулах юм. Түүнчлэн “Academy Awards 2013” кино наадмын нээлтийн үдэшлэг энэ сарын 12-нд 20.30-д “VEGAS” клубт болох ажээ.

“Academy Awards 2013”-т нэр дэвшсэн бүтээлүүдийг танилцуулъя:

  • “Дүүлэн нис” – “Doz entertainment”
  • “Хоёулаа унтах уу” – “ZMN” болон Монгол фильм группийн хамтын бүтээл
  • “Шөнө дундын яриа” – “Очир фильм” студи
  • “Тавилан-2” – “FRIENDS & BROTHERS FILM”
  • “Улаан дөрвөлжин” – “Хамба” фильм студи
  • “Дурлалын гэмт хэрэг” – “LVA entertainment” “Absolute Pictures” болон “Logic Film”
  • “Аравт” – “Монгол фильм” групп, Өвөрмонголын “Нүүдэл соёл” компани
  • “Ану хатан” – “Шүүдэр” продакшн
  • “Big Fish” – “Dash film”
  • “Ерөнхийлөгчийн туслах” – “Шинэ ертөнц” продакшн

Баримтат киноны төрөлд:

  • “Хоёр тоосго” Б.Амарсайхан
  • “Амьдрал” О.Анхбаяр
  • “Нэрийг минь хэлж өгөөч” н.Хүрэлхүү
  • “Цэрэг эрийг мартаагүй” Г.Золжаргал
  • “Иранд өнгөрүүлсэн 190 хоног” н.Баатарнум
  • “Төсөөлөл” н.Баттөмөр


“Short film”-д

  • “Нар” Э.Гантөр
  • “Өнгө” Э.Гантөр
  • “Терминал” н.Өлзийбуян
  • “Эргэх холбоо” н.Өлзийбуян
  • “Амингоо” Ц.Амартүвшин
  • “Сайн уу” Д.Тэмүүлэн
  • “Намайг төрүүлээч ээж ээ” Э.Мөнх-Ирээдүй
  • “Сүүлчийн зоог” “Оюунлаг” продакшн
  • “Бүтээгч шүүмжлэгч” “Оюунлаг” продакшн

“Үүрд хамт байгаач ээж ээ”, “Оюунлаг” продакшны бүтээлүүд дараах 18 номинацийн төлөө өрсөлдөж байна. Үүнд:

  1. Шилдэг кино – Best Picture
  2. Шилдэг эрэгтэй дүр – Leading role actor
  3. Шилдэг туслах эрэгтэй дүр – Supporting  role actor
  4. Шилдэг эмэгтэй дүр – Leading role actress
  5. Шилдэг туслах эмэгтэй дүр – Supporting  role actress
  6. Шилдэг найруулагч – Directing
  7. Шилдэг зураглаач – Cinematography
  8. Шилдэг зураач – Art direction
  9. Шилдэг хөгжим – Music original score
  10. Шилдэг дуу – Music original song
  11. Шилдэг монтаж – Editing
  12. Шилдэг дууны найруулагч-Sound editing
  13. Шилдэг зохиол – Writing screenplay
  14. Шилдэг дүрсний эффект – Visual effects
  15. Шилдэг нүүр будалт – Make up
  16. Шилдэг баримтат кино – Documentary /feature/
  17. Шилдэг хөрөнгө оруулагч – Best investor
  18. Шилдэг богино хэмжээний кино – Short film

Дашрамд дуулгахад, энэ жилээс “Short film” буюу богино хэмжээний киноны номинаци нэмэгдсэнээр киноны уран бүтээлчид, сонирхогчид, оюутнууд оролцож, бүтээлээ үнэлүүлж, олны хүртээл болгох боломж нээгдэж байгаа юм.

Фестивалийн киноны премьерийн хуваарийг хүргэе:

Даваа гариг 05/13

13:00 “Ерөнхийлөгчийн туслах” УСК
15:00 “Аравт” УСК

Мягмар гариг 05/14

13:00 “Ану хатан” УСК
15:00 “Big fish цэвэрлэгээ” УСК

Лхавга гариг 05/15

13:00 “Улаан дөрвөлжин” УСК

Пүрэв гариг 05/16

19:30 “Academy Awards 2013” кино наадмын улаан хивсний ёслол  /УДЭТ-ын гадна талбай/

20:30 “Academy Awards 2013” кино наадмын шагнал гардуулах ёслол  /УДЭТ/

22:30 “Academy Awards 2013” кино наадмын хаалтын хүлээн авалт /Blue Sky Diamond/

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • Anonymous (May 10, 2013 2:29:31 pm )

    ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ ” МОНЭКО” КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭНЭ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ

  • Viagra (February 19, 2014 12:19:41 am )

    Ambien is one of the most ineffective drugs on the market to treat insomnia and does not cause depression. Your friend needs to see a psychiatrist immediately.

  • Viagra (February 19, 2014 2:31:41 am )

    How can I transfer my blog from wordpress to blogger and still keep all my posts?

  • Viagra (February 19, 2014 7:21:04 am )

    Could anyone please? explain why this s*** is named after a drug, Tramadol?

  • ceas dama fossil (February 19, 2014 8:08:47 am )

    Saved as a favorite, I really like your site!

  • Reviews (February 19, 2014 8:17:30 am )

    Good information. Lucky me I found your website by accident (stumbleupon). I’ve saved as a favorite for later!

  • Mesothelioma (February 19, 2014 8:19:48 am )

    Having read this I thought it was really enlightening. I appreciate you finding the time and effort to put this article together. I once again find myself personally spending a lot of time both reading and leaving comments. But so what, it was still worthwhile!

  • dalaman airport transfers (February 19, 2014 10:46:42 am )

    Oh my goodness! Amazing article dude! Thanks, However I am going through difficulties with your RSS. I don’t understand the reason why I am unable to subscribe to it. Is there anybody else having similar RSS problems? Anyone that knows the solution can you kindly respond? Thanx!!

  • Holistic Health (November 27, 2016 3:24:30 am )

    Greetings! Very helpful advice within this article! It is the little changes that produce the biggest changes. Thanks for sharing!

    http://vibrantwellnessjournal.com/2013/07/15/is-drink-iconic-a-healthy-beverage-absolutely-not/

antalya rent a car