УИХ-ын гишүүн Б.Жаргалсайхан 2008 оны сонгуульд унасан цагаас хойш өнөөдрийг хүртэл маш их бухимдалтай байгаа. Ядахад Сонгуулийн тухай хууль нь жижиг нам болон бие даан нэр дэвшигчдийн хамааралгүйгээр батлах тухай хоёр акул намынхан ярилцаж байгаа нь түүнийг бүр ч их бухимдахад хүргээд байгаа. Тиймээс өнгөрсөн долоо хоногт 25 дугаар телевизийн “Дуусдаггүй яриа” нэвтрүүлэгт УИХ-ын гишүүд болон жижиг намын төлөөллүүд оролцов. Түүнд Ажлын хэсгийг ахалж байгаа Ж.Сүхбаатар гишүүн оролцож, “Сонгуулийн хууль эмхлэх үнэхээр амаргүй даваа юм, надад хэцүү байна. Хүн бүр өөр өөрийнхөө саналыг дэвшүүлээд хэцүү байна” гэвэл нэвтрүүлгийн турш уурсч байсан Б.Жаргалсайхан бүр ч асч, “Та нар баталж чадахгүй байгаа бол надад өгчих би хийгээд өгье” гэж хамт байсан хүмүүстээ ярих боломж олголгүй нэвтрүүлэг дуусан дуустал “азаргалав”.
Б.Ууганбаяр
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 06, 2011 3:43:46 pm )
waaaaaahahaha, jagaa bol savaagaa hayachnooo. yer n jagaaad og, og. teguul hurdan batlagdana. hahaha
1 Comment