antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 2, 2011 Comments are off

О.Чулуунбат: Шоронд орсон ч дуугүй болохгүй

нийтлэсэн Admin

ЗООС БАНКИНД ЗОРИУЛСАН БОНДЫН АСУУДЛЫГ ӨНӨӨДӨР ХАМТАРСАН БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАПДААНААР ХЭЛЭЛЦЭНЭ-

Өчигдөрийн Төсвийн байнгын хорооны хуралдааны дараа УИХ-ын гишүүн О.Чулуунбатаас тодруулга авсан юм.

-Төсвийн байнгын хорооноос “Зоос” банкны бондтой холбоотой тогтоол дахин гаргах шаардлагагүй гэж үзээд байна. Та юу гэж бодож байгаа вэ?

-Тогтоол заавал гаргана. Тэгэхгүй бол гишүүдийг хулгайчаар нь дуудаад байна шүү дээ.

Харин та буруутай хүмүүст хариуцлага тооцох асуудлыг хурцаар тавихаар шийдэв үү?

-Хариуцлага хүлээх хүнийг тодорхой болгож ярих нь зөв болж байна. “Зоос” банкинд бонд олгох шийдвзрийг Сангийн яам гаргасан. С.Баярцогт хариуцлага хүлээх ёстой. Ажлаа мэдэхгүй юм бол Сангийн сайд хийж болохгүй шүү дээ. Хэрэв бүх зүйлийг мэдсэн хэрнээ бонд өгсөн бол одоо бушуухан ажлаа өгөх хэрэгтэй. Ийм хувилбараар ерөнхий сайд сангийн сайдтайгаа ярих ёстой. Тэгэхгүй бол ерөнхий сайд энэ бизнест хамтарсан болж таарна шүү дээ.

-Гэхдээ хоёр байнгын хороо асуудлыг хамтарч хэлэлцэхээр боллоо…

-”Зоос” банкинд зориулж бонд гаргах шийдвэрийг гаргаж байхад Засгийн газрын бондын асуудал Төсвийн байнгын хороонд хамаарагддаг байсан юм. УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт орсоноор энэ нь Эдийн засгийн байнгын хороо руу шилжсэн юм байна. Тэгэхээр хоёр байнгын хороо маргааш хамтарч хуралдахаар боллоо. Бид “Зоос” банкинд зориулж гаргасан бондын асуудлыг яагаад хурцаар тавиад байгаа нь тодорхой. Хувийн нэг компанид бондыг таатай нөхцлөөр ашиглуулж, төсвийн мөнгийг шамшигдуулж болохгүйд асуудал нь байна. “Зоос” банкийг аврах гэж бонд гаргасан чинь хувийн компани авчихлаа. Ер нь “Зоос” банкны бондын түүхийг хүмүүс сайн мэдэж байгаа Сүүлийн үед хэвлэлүүдээр энэ тухай хангалттай гарч байна. “Зоос” банкнаас “Олон-Овоот” төсөл 60 тэрбум төгрөг авчихсан. Өөрөөр хэлбэл иргэдийн хадгаламжийг зээл болгоод авчихсан гэсэн үг. Гэтэл хямралын үед буюу 2009 оны аравдугаар сард иргэдийн хадгаламжийг төлөх хэрэгтэй. Яагаад гэвэл “Олон-Овоот”, “Жаст”компани мөнгөө төлж чадахгүй болчихлоо. Тэгэхээр төрөөс 95 тэрбум төгрөгийн бонд гаргая гэсэн. Ингээд төр иргэдэд хадгаламжийн мөнгийг нь “Жаст”-ын өмнөөс төлж байгаа юм. Үнэндээ 2009 оны арван нэгдүгээр сард “Жаст” компани мөнгөө төлж чадаагүй гэсэн дүгнэлтийг Монголбанк гаргасан шүү дээ. Ийм тохиолдолд “Жаст” компанид байгаа “Олон-Овоот”-ын лиценз Засгийн газарт ирэх ёстой. Үүнийг нээлттэй зах зээл дээр ил тод худалдаалах хуультай Олон улсын практик ч ийм. Тиймээс бид шаардлага тавиад байна шүү дээ. Ш.Батхүүгийн яриагаар бол “Жаст” компани чадвартай сайн гэж байгаа.

-Тэгээд яана гэж?

-”Жаст” компаниас “Олон Овоот”-ыг булааж авах гээд байгаа юм биш. Нээлттэй зах зээл дээр барьцаагаа худалдчих, тэгээд төсвийн мөнгийг төлчих гээд байгаа юм. Зах зээл дээр худалдах “Олон-Овоотч-ын лицензийг “Жаст” компани шударгаар өрсөлдөөд худалдаад ав л даа. Хориогүй шүү дээ. Гэгвэл ямар ч маргаан байхгүй. Ийм алхам хийхгүй, төсвийн мөнгө төлөхгүй байж, ямар ч тайлбар хийгээд нэмэргүй шүү дээ. Тэгэхээр хувийн компанид бүх бүх зүйл очих шийдлийг гаргаж өгсөн төрийн ямар албан тушаалтан байна, гээд хариуцлага хүлээх ёстой. Гэтэл хулгай хийсэн хүмүүс хамгийн түрүүнд хулгайчийг хайдаг гэж “Жаст”-ынхан яриад эхэллээ. Төсвийн мөнгийг хэн нь хулгайлаад байгааг олохгүй бол ард түмний өмнө бид мунхагаар дуудагдах боллоо.

-”Жаст” компани, Ц Мянганбаяр нар хоорондоо хөлөө жийлцээд эхэлж байх шиг…

-Тэд хоорондоо яах нь бидэнд хамаагүй. Төсвийн мөнгийг эргүүлээд төлж байвал болох нь тэр. Нэг компани дангаараа учир битүүлгээр, ширээн доогуур тохиролцоо хийж байгаад 65 тэрбум төгрөг төрөөс аваад ашиглачихсан тохиолдол түүхэнд байхгүй. Энэ зах зээлд өчнөөн жил ажиллаж яваа хүний хувьд асуудал яаж шийдэгдэхийг ойлгомжтой тайлбарлаад байх юм. Гэвч ойлгогдохгүй байгаа юм шиг байна.

-”Зоос” банкнаас гаргасан “Олон-Овоот” төслийн зээлийн асуудал анхнаасаа зөв явсан юм уу?

-Банкны захирлууд барьцааны гэрээгээ хийсэн. Гол барьцаагаа суллаад “Голдман сакс”- д өгсөн нь буруу биш. Үнэндээ энэ нь олон банк оролцсон хамтарсан зээл болоод хувирчихаж байгаа юм. Үүнийг нь Монголбанк батлаад өгчээ. Тэгээд ард түмний мөнгө орсон байна. Тиймээс манай банкуудад барьцаа байгаагүй гэж ярьж болохгүй шүү дээ. “Голдман сакс” ч асуудлыг хүлээн зөвшөөрч “Монголын компаниуд “Олон-Овоот” төслөөс авлагатай. Гэхдээ барьцаа нь манайд байгаа учраас худалдах эрх нь бидэнд бий. Харин орлогыг нь бүгдээрээ хувааж авна” гэдэг олон улсын зарчмаар явах нь зөв.

Одоо “Олон-Овоот”-ын лицензийг зах зээл дээр худалдвал банкууд мөнгөө буцаагаад авна. Ингээд хаа хаанаа өргүй, төсвийн мөнгө ч ороод ирнэ. Тэгэхгүй бол Монголын хувийн хэвшлийн бүх компани ийм маягаар зээл авах гээд зүтгээд эхэлнэ шүү дээ.

-”Жаст” шиг гэж үү?

-Тийм. Төсвөөс хадгаламж эзэмшигчдэд мөнгө өгчихөөч, зээлийн хугацаагаа хойшлуулъя, манай компанийн нөхцөл байдал хүндрээд байна гээд шавчихвал яах вэ. Зах зээлийн бус арын хаалгаар шийдэгддэг ийм замыг энэ салбарт жишиг болгон тоггоож болохгүй.

-Гэхдээ та “Голдман сакс”-ын захиалгаар асуудал хөндөөд байгаа юм биш биз дээ?

-Үгүй ээ. Хууль эрхийн дагуу тогтоогдсон зохицуулалтыг би хамгаалах гээд байна. Тэгэхгүй бол арилжааны банкинд байгаа зээлийг хувийн компаниуд төлөхгүй шүү дээ.

-Хувийн компани төрөөс ийм их мөнгө авсан асуудлын ард улс төрийн нөлөө бүхий эрхмүүд бий гэж байгаа. Магадгүй үүнээс болоод та буруудаж, гэмт хэрэгтэн болчих юм биш үү?

-Үнэн юм ярьсан хүнийг шоронд хийдэг бол хамаа алга, айхгүй. Ямар ч байсан бодит үнэнийг ярих ёстой. “Ард түмний мөнгийг хамгаал” гэж биднийг УИХ-д суулгасан юм байгаа биз дээ. Шоронд орсон ч дуугүй болохгүй, ярина.

-Тэглээ гээд хүчтэй нь нөгөө талд гарчихсан тохиолдолд бондын асуудал улсад ашигтайгаар шийдэгдэхгүй л болов уу?

-Үнэн ганц байдаг гэж би ойлгодог. Гэвч одоогийн байдлаар “Зоос”-ын асуудлаар нийгэмд хоёр үнэн гарч ирээд байна. Үүнээс нэг үнэн нь үлдэх ёстой.

-Таны яриад байгаа үнэн үү?

-Би худлаа ярьж байж ч мэднэ. Тиймээс аль нь үлдэхийг цаг хугацаа аяндаа харуулна.

Я.Мөнгөнцэцэг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car