antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 7, 2013 1 comment

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чуулган болно

нийтлэсэн Admin

аюулгүй    Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал сүүлийн жилүүдэд нэн чухлаар тавигдаж байгаатай холбогдуулан жил бүрийн 04 дүгээр сарыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян болгон орон даяар зохион байгуулсаар ирсэн.
Энэхүү асуудалд нийслэлийн төр захиргааны байгууллагаас анхаарал хандуулан ажилласаар ирсэн бөгөөд 2013 онд Нийслэлийн Засаг даргын захирамж гарч “Эрүүл, аюулгүй ажиллацгаая” уриан дор сарын аяныг нутаг дэвсгэрийн онцлогт нийцүүлэн шинэлэг хэлбэрээр зохион байгуулж байна.
Сарын аяны хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа зам тээвэр, барилга, үйлдвэрлэлийн салбарын аж ахуй нэгж байгуулагуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг  мөрдөн ажиллах, түүнийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн сургалт сурталчилгаа хийх, мэргэжлээс шалтгаалах өвчлөл, хөдөлмөрийн нөхцөлийн төлөв байдалд судалгаа дүгнэлт хийж, холбогдох арга хэмжээг төрийн, хувийн хэвшлийн төлөөллийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх, барилгын салбарт ажиллагсдын мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг багасгах зорилгоор “Эрүүл барилгачин” аян өрнүүлэх, ХАБЭА хариуцсан ажилтнуудад зориулсан гарын авлага боловруулах  зэрэг шат дараатай олон ажил зохион байгуулж байна.

“Эрүүл, аюулгүй ажиллацгаая” уриан дор зохион байгуулагдаж буй сарын аяны хүрээнд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чуулган”-ыг хөдөлмөр нийгмийн 3 тал хамтран зохион байгуулж байна.

Чуулган 2013 оны 5 дугаар сарын 8-ны өдөр 10 цагт Засгийн газрын 11 дүгээр байрны Хурлын танхимд болно.

Чуулганы үеэр дараах итгэлүүд тавигдаж,  хэлэлцүүлэг явагдахаас гадна  хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэглэлийн үзэсгэлэн худалдаа явагдана.
–   “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар төрөөс  хэрэгжүүлж буй арга хэмжээ, хууль, дүрэм, журам”
–   “Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэхэд ААНБ-ын гаргаж буй зөрчил дутагдал ”
–   “ХАБЭА тухай хуулийн хэрэгжилтийг хангахад ҮЭ-ийн оролцоо”
–    “Барилгын салбарын ХАБЭА-н тогтолцоог шинэчлэх нь ”
–    “ХАБЭА-н удирдлагын тогтолцоо, ажил олгогч эздийн оролцоо”
–    “Мэргэжлээс шалтгаалах өвчлөл”  гэж Нийслэлийн Хөдөлмөрийн газраас мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (May 07, 2013 4:50:50 pm )

    Ийм сэдэв хэлэлцээд Хабэа-г сайжруулчихдаг бол сайхнаа. дэмий цаг алдаж, ажил хийсэн болж харагдах юм. түүний оронд барилга дээрээс хүн унаад байгааг яаж болиулах вэ? браилга дээрээс төмөр, мод, тоосго унаж замаар яваа хүмүүсийг гэмтээгээд амь насыг нь хохироогоод байгааг яаж болиулах вэ гэсэн юм ярьвал хүмүүст хэрэгтэй байна. ҮЭ-ийнхэн ч гэж оролцоо энээ тэрээ гэсэн аахар шаахар зүйлээр амиа хоохойлоод өнгөрөх юм.Ядахдаа өнгөрсөн чуулганаас хойш ямар ахиц гарсныг ярьж болно доо

antalya rent a car