Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан 13.30 цагт Төрийн ордонд эхэлсэн.
Хурлын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх журамыг хэлэлцлээ. Энэхүү журмыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж танилцууллаа. Тэрбээр “АН-аас улстөрийн албан тушаалд дэвшүүлэх журмын 3.1, 3.2, 3.3 гэсэн заалтыг хүчингүй болгож, энэ заалтад байсан асуудлыг хөндөхгүйгээр одоогийн хуульд нийцүүлэн журмыг боловсруулсан” гэв.
Журмын дагуу нэр дэвших тухай зөвшөөрлийг бичгээр гаргах, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг сонгохдоо ҮЗХ-ны гишүүдийн ирц, тоо мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 25-р зүйлд заасны дагуу банк болон төлбөр тооцоо хийх байгууллагуудад өр, төлбөргүй байх, ялгүй байх, өөрийн хүсэлт зэргийг бичгээр Гүйцэтгэх зөвлөлд өгөх юм байна. Түүнчлэн тухай хүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж чадах, ёс зүйн хэмжээг сахиулан биелүүлэх зэрэг заалтыг ҮЗХ-ны хурлаар батлуулах зэргийг тусган энэхүү журмыг хэлэлцлээ. Журмыг ҮЗХ-ны гишүүдийн олонхи дэмжиж баталлаа.
Холбоотой мэдээ
Comments are closed.