antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 2, 2011 1 comment

2-3 тэрбумаар СVНДЭРЛЭХ аймгийн ЗАСАГ НОЁНЫ БАЙР

нийтлэсэн Admin

Сонгууль ойртсонтой холбоотой гишvvд ч тойрогтоо хэдэн тєгрєг тодотголд оруулах гээд

цаашлаад ирэх оны тєсєвт батлуулах гэж бєєн юм болж байна аа. Орон нутгаас сонгогдсон хэдэн гишvvд л одоо л нэг хєдєє хєрч, гандаж єссєн хvн гэдгээ мэдэрч манай аймагт гээд л баахан мєнгє нэхэж, гуйж, гувшиж, хэрэлдэж, хэлэлцсээр явна. УИХ-ын нэгдсэн чуулган дээр Ц.Батбаяр гишvvн аргаа барсандаа “Энд сууж байгаа 76 гишvvн дотор Улаанбаатарын иргэний vнэмлэхгvй нэг ч гишvvн байхгvй шvv. Та нар нийслэлд ажиллаж амьдарч байгаа бол Улаанбаатарт бас л юм хийж, оруулж ирсэн санал, хийхээр тєлєвлєсєн зvйлийг дэмжих хэрэгтэй” гээд ангийнхаа хєдєєний нєхдvvдийг загнав. Ч.Сайханбилэг гишvvн аргаа барсандаа “Хєдєєний фракцынханд амжилт хvсье” гээд чуулганыг хаяаад гарч байх жишээтэй. Хєдєєний фракцынхан ч сонгуулийн жилийн тєсєвт тун ч сайн ажиллажээ. Ялангуяа, Увс, Ховдоос сонгогдсон эрхэм гишvvдэд нутгийнхан талархах хэрэгтэй болов уу. Ингэх болсон нь дараахь учир байна.

Эдийн засгийн байнгын хорооны єчигдрийн хуралдаанд УИХ-ын гишvvн Р.Раш “Аймаг, сумдад нутгийн удирдлагын ордон барина л гээд байх юм. ЗДТГ-ын орон тоо тэгтлээ нэмэгдээд хуучин орон байрандаа багтаж ядахаа больчихсон юм уу хаашаа юм” гээд байсан. Ингээд 2012 оны тєсвийн тухай хуулийн тєслєєс хэчнээн аймаг, суманд ЗДТГ-ын байр баригдах гэж байгааг нь сонирхлоо.
Дорнод аймгийн ЗДТГ-ын барилгын 3.2 тэрбум тєгрєг тєсєвт суулгажээ. 2011-2013 он хvртэл гурван жил дамнан баригдах энэхvv объектод зориулан ирэх онд нэг тэрбумыг гаргах юм байна.
Булган аймгийн ЗДТГ-ын барилга гэхэд 2.3 тэрбум тєгрєгєєр сvндэрлэх аж. Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлав, ИТХ-ын дарга Н.Хvрэлбаатар тэргvvтэй тєрийн ажилтнууд тvрээсийн байранд ажил хєдєлмєрєє залгуулж ирсэн болохоор шинээр байр бариулж байгаа гэдэг сураг гарлаа.

Булган аймгийн Засаг дарга М.Оюунбатаас яагаад ажлын байраа шинэчлэж байгааг нь сонирхлоо.

-2.3 тэрбум тєгрєгєєр ЗДТГ-ын байр бариулж байгаа гэх юм. Хуучин байрандаа багтахгvй байгаа хэрэг vv?
-Есдvгээр сард шинэ байраа бариад эхэлчихсэн. 2013 онд дуусчих байх. Багтахгvй байгаа ч юм биш л дээ. Манайх чинь аймгийнхаа ахуй vйлчилгээний газарт байрладаг байсан.
-Цаашид тэгээд байж болохооргvй болчихсон юм уу?
-Мэргэжлийн хяналтын газраас ашиглаж болохгvй гээд дvгнэлт гарчихсан. 1984 оноос хойш л манай ЗДТГ байртай болно гэсээр єдий хvрсэн. Тэгээд одоо л бариулж байгаа нь энэ.
-Хэдэн давхар барилга баригдах юм бол?
-Гурван давхар.

17-21 хvнд зориулж 480-аас дээш сая тєгрєгний vнэтэй байр

Аймгуудаас гадна сумдад ЗДТГ олноор баригдах нь ээ. Увс аймгийн Цагаанхайрхан суманд 510 сая, Ховд суманд 460 сая, Давст суманд 490 сая, Наранбулаг суманд 420 сая тєгрєгний єртєг бvхий засаг ноёны харш сvндэрлэх нь. Мєн Ховд аймгийн Булганд 702 сая, Мєнххайрхан, Цэцэг, Дуут суманд тус бvр 480 сая тєгрєгєєр ЗДТГ-ын барилга 2011-2013 онд баригдахаар болжээ.

Завхан аймгийн Идэр суманд 429 сая, Отгон суманд 680 сая тєгрєгєєр, Сvхбаатар аймгийн Баруун-Урт суманд 450 сая, Дарьганга суманд 200 сая, Тєв аймгийн Цээл, Єндєрширээт суманд тус бvр 480 сая тєгрєгєєр, Сэлэнгийн Зvvнбvрэнд 500 сая тєгрєгєєр тус тус Засаг дарга нь шинэ байранд тухлах нь ээ. Сумын ЗДТГ-ын байранд тийм олон хvн суух уу. Дорноговийн сумдын ЗДТГ-ын ажилтны тоогоор жишээ авъя. Хатанбулаг, Даланжаргалан,Єргєн сум ЗДТГ 21, Сайхандулаан 17, Дэлгэрэх, Их хэт 22, Айраг 31, Замын-Vvд 34 хvний орон тоотой ажилладаг байна. Тэгэхээр 17 хvн суухад зориулж 480-аас дээш тєгрєгийн vнэтэй харш барьж єгч байгаа аж. Увс аймгийн ИТХ-ын дарга Д.Батсайханаас ямар арын хаалгаар дєрвєн ч сумандаа ЗДТГ бариулахаар болсон талаар асуухад дуугvй байснаа “Эргээд залгая” гээд тасалчихав.

“Баян” тєр том дуугарч байна аа….

Монголын тєр vнэхээр яндаж болдоггvй далай шиг баян болчихжээ. Сумын сургуулийн дээвэр хууларч, цонх нь хагарахад засварын мєнгє гуйж захирал нь хотод ирээд салбарын яамаараа хэд хоног явдаг байсан цаг саяхан. Гэтэл одоо бол том дуугарч байна аа. 2011 оны тєсвийн тодотгол єнгєрсєн долоо хоногт хэлэлцэхэд Сангийн сайд Ц.Баярцогт, дэд сайд Ч.Ганхуяг нар байнгын хорооны хуралд ирээгvй. Гишvvд “Монголын тєр баян юм чинь яадаг юм. Цацаад бай, гараа єргєєд л дэмжээд байя. Асууя гэсэн ч сайд нь алга” гээд инээлдээд сууж байсан. Тэрбум, тэрбумаар, хэдэн зуун саяар нь засаг ноёны байр бариад л. Яахав сумын тєвд бvтээн байгуулалт, шинэ орон сууц, барилга байгууламж барих хэрэгтэй л дээ. Гэхдээ эргээд тухайн нутаг дэвсгэр хэдэн хvн амтай, шилжих хєдєлгєєн хэр байгаа билээ, цаашлаад хэдэн жил оршин тогтнох сум бэ гэдгийг судлаад vзэх л хэрэгтэй.
Тvvгээр ч зогсохгvй Дархан-Уул аймгийн Шинэ Дархан, Хуучин Дархан, Тосгонд багийн тєвийн байр барихад нийтдээ 1.2 тэрбум, Ховд аймгийн Чандмань, Ховд, Тахилт баг, Манхан, Ботгон багийн тєв байранд нийтдээ 70 сая тєгрєг хvртэл тєсєвлєсєн байх жишээтэй. Зєвхєн боловсролын салбараар жишээ авахад аймгийн тєв рvv шилжих хєдєлгєєн нэмэгдсэнээс сумын сургуулиудад анги бvр нь нэг бvлэгтэй болж, доод тал нь 10 хvvхэдтэй хичээллэж байгаа жишээ тvгээмэл бий. Мэргэжлийн хяналтын газраас vйл ажиллагаа явуулж болохгvй гэсэн дvгнэлтийг нэгээр зогсохгvй гаргуулсан сургууль, цэцэрлэгийн барилга Монгол Улсад хэдэн зуугаараа байгаа шvv дээ.

arcdchilal


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (November 02, 2011 1:02:36 pm )

    bayan nowshnyyd minee awilgaar bayjigsadaa owdoj zowson xymyystei tyslamaar yum yadaj xogiinmyy nowshnyyd baliar myy xogiin sawnyyd xend ch xereggyi adgiin shaaryyd

antalya rent a car