“Хэцүү анги”-ийн хэрсүү Гэрлээ нэг л өдөр миссийн титмийг зүүсэн. Тэрээр загвар өмсөгч, жүжигчин. Ирээдүйн эмч болохоор суралцаж буй. Мисс Б.Бадамцэцэгтэй холбогдлоо.
-Сайн байна уу утасны анд байна. Сургууль дээрээ байгаа юм уу. Сурлага өндөр үү?
-Сайн. Танай сонины уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Сурлага өндөр шүү. Яг одоо хичээл завсарлачихсан, ангийнхантайгаа сууж байна.
-Амрах дөхөөд хичээл ихтэй байгаа байх. Уран бүтээлийн ажлаа хэрхэн амжуулж байна?
-Ерөнхийдөө киноны ажлаас түр чөлөө аваад байна. Хичээлдээ анхаарах цаг болсон. Шалгалт дөхчихсөн болохоор одоохондоо өөр зүйл бодох завгүй явна.
-Оюутан хүнд мөнгө хэрэгтэй. Нууц биш бол өдөрт хэрэгцээндээ хэдэн төгрөг зарцуулдаг вэ?
– Өөрийн гэсэн орлого байхгүй. Өдрийн хэрэгцээний мөнгөө ээжээсээ л авдаг. Оюутан хүн яаж амьдардаг, хаана, юу иддэг би тэр бүхнийг л хэрэглэдэг. Бусдаас онцгойрч, ялгарч байсан удаагүй.
-Тэгвэл яг одоо халаасанд чинь хэдэн төгрөг байна вэ?
-Өдрийн хоолоо идэх, гэртээ харих унааны мөнгө байгаа шүү.
-Ингэхэд жингээ хэрхэн барьдаг вэ?
-Наад асуудал чинь үнэхээр хэцүү. Би таргалж, турах нь амар. Гэхдээ хоолоо сойж чаддаггүй. Өөрийнхөө одоогийн төрхөнд сэтгэл хангалуун явдаг. Эмэгтэй хүн өөртөө багахан анхаарал тавихад л сайхан харагдаж чадна шүү дээ.
-Нүүр будалтын хувьд?
-Нүүрээ хэтэрхий будах эвгүй санагддаг. Өөртөө зохицуулаад хөнгөн, цэвэрхэн будах нь таалагддаг. Одоо хичээл ихтэй болохоор өглөөдөө нар салхинаас хамгаалах гэж суурь энгэсэг тавиад л гарч байна.
-Манай бүсгүйчүүд брэнд гэж хошуурдаг шүү дээ. Өөрийн чинь хувьд?
-Брэнд гэдэг чинь үг төдий шүү дээ. Миний хувьд нэр төрийн баталгаа гээд брэнд хөөгөөд байх дургүй. Биед эвтэйхэн, таалагдсан хувцсаа хаанаас ч хамаагүй авдаг. Харин өндөр өсгийтэй гутал төдийлөн өмсдөггүй.
-Юугаар гоёх дуртай вэ?
-Б.Содтуяа багш минь эмэгтэй хүнд хоёр гоо сайхан байдаг гэж сургадаг. Гадаад гоо сайхнаас гадна сэтгэлийн гоо сайхан хамгийн чухал. Хэдий гаднаасаа үзэсгэлэнтэй ч сэтгэлийн гоо сайхан байхгүй бол тэр хүн гэрэлтэж харагдахгүй.
-Чамайг дагасан хэл ам гарах болжээ. Энэ бүхэнд хэрхэн хандаж байна?
-Хүмүүс юу гэж бичих нь сонин биш. Миний тухай надаас өөр хэн ч мэдэхгүй. Хүмүүс мууллаа гээд би муу болчихгүй. Худал, үнэн хэзээ нэгэн цагт ялгарна гэдэгт итгэдэг.
-Шоучин гээд биччихсэн байна лээ. Ер нь зугаа цэнгэлийн тухай ямар бодолтой явдаг вэ?
-Залуу насанд найз нөхөдтэйгөө нийлж, зугаацах нь хүн бүхэнд байдаг л асуудал. Цэнгээний газар архи ууж, тамхи татахдаа биш, бүжиглэж сэтгэлийн таашаал авах нь чухал гэж би боддог. Гэхдээ би шоу цэнгээн хөөдөггүй.
-Ирээдүйд олон ажил хийхээр төлөвлөсөн байх. Түүнээсээ хуваалцаач?
-Сургуулиа төгсөөд сайн эмч болмоор байна. Загвар өмсөгч гэдэг залуу насны мэргэжил. Би миссийн титмийг зүүсэн, залуу нас минь дэлгэцэнд мөнхөрсөн. Энэ бүхэн хэзээ ч мартагдахааргүй сайхан дурсамжууд. Харин ирээдүйд бүсгүй хүн бүрт гоо сайхныг, сэтгэл ханамжийг бэлэглэдэг гоо сайхны эмч болмоор байна.
Зууны мэдээ сонин
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 02, 2013 1:17:30 pm )
Сайханч
-
Anonymous (May 02, 2013 1:18:43 pm )
Сайханч бусгуй, ухаантайч бусгуй. Залуу байсан бол аваад суух байлаа.кккк
-
Anonymous (May 02, 2013 1:32:16 pm )
Vneheer uhaalag yuma amjilt
-
Anonymous (May 02, 2013 2:28:05 pm )
их ухаалаг дажгүй бүсгүй
-
Anonymous (May 02, 2013 2:30:03 pm )
хүний юу гэх огт хамаагүй, өөртөө л итгэлтэй байх хэрэгтэй
-
Anonymous (May 02, 2013 2:30:53 pm )
chinii emch bolno gj yu bxab dee zailuul
-
Anonymous (May 02, 2013 7:12:27 pm )
oopinhopo bodoltoi hoohon ohin bna…
-
Anonymous (May 02, 2013 8:33:13 pm )
амжилт ухаалаг охин байна. өөрийнхөөрөө даруухан сайн эмч болж олон хүнийг баярлуулаарай.
-
Anonymous (May 02, 2013 9:06:59 pm )
Taniltsmaar bnaa?
-
Anonymous (May 02, 2013 11:06:11 pm )
vzesgelentei bvsgvi yum. gexdee goo vzesgelen gedeg xaragdax vzegdex vzemj todii bish yum. erxem bayn erdem nom gedeg. bvsgvi mini erdem nom sain suraarai teren dotor ardiin ix ow . mongol yos zanshilaa saitar vzej medeerei. ene chini l jinxene goo vzesgelen. tegj chadwal chi vnen gaixamshig
-
Anonymous (May 03, 2013 12:41:25 am )
Hussen hun bolgon n plastic surgeon bolj chaddaggui yum. Ene ohiniig ch bolj chadahgui gdgt n itgeltei bn. Harjil bgaarai
-
Anonymous (May 03, 2013 8:00:40 am )
ЭНЭ ЯНХАН ОРЛОГО НЬ МУУДСАН ЮМ БАЙХ ДАА ЭНД ТЭНДГYЙ ГАРГААД Л БАЙХ ЮМ ЧАМАЙГ ЯНХАН ЯАШКАА ГЭДГИЙГ ЧИНЬ МЭДНЭ Ш ДЭЭ
-
Anonymous (May 03, 2013 8:01:55 am )
Ийм ч мисс байддагуй байхаа усан толгойт боовны донтон
-
Anonymous (May 03, 2013 8:05:43 am )
СОДТУЯА БОЛ ЯНХАНДАХ УРЛАГЫН БАГШ НЬ ЭНЭ 2 ХАМТ БИЕЭ ХУДАЛДДАГ ХАМТРАГЧИД
-
Anonymous (May 03, 2013 8:13:45 am )
Солиотой худалч тэнэг ээж нь охиноо зарж амьдардаг
-
Anonymous (May 03, 2013 11:05:27 am )
“Хэдий гаднаасаа үзэсгэлэнтэй ч сэтгэлийн гоо сайхан байхгүй бол тэр хүн гэрэлтэж харагдахгүй” – ЭНЭ ҮНЭХЭЭР ҮНЭН ҮГ ШҮҮ. эНЭ ҮГИЙГ ЭМЭГТЭЙЧҮҮД БҮХЭН БОДОЖ ЯВАХ ХЭРЭГТЭЙ. үР ХҮҮХДЭЭ Ч СЭТГЭЛИЙН ГОО САЙХАНТАЙ БОЛГОЖ ХҮМҮҮЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ.
-
Anonymous (May 03, 2013 12:21:11 pm )
sAIHAAN SAIHAN.AMJILT DUU MINI.
-
Anonymous (May 03, 2013 2:20:34 pm )
uneheer yanhan n unen yum bnlee munguni tuluu yu ch hiideg zalitai huurtagdavdaa manai boss baridagaa barij guisende huurhii daanch mash olon zaluutai shaaltsaj bgad barigdsan eej n gej ohinooro mungu hiideg
-
Anonymous (May 03, 2013 4:52:16 pm )
ene shig surlaga muutai yumaar nuuree evduulj baihaar zugeer ooriihooroo yvsan ni der bailguide.
-
Anonymous (May 09, 2013 8:37:13 pm )
sayhanl surguuliasaa hoogdoh deerei tulaaad bsan ygaa we hen negnii owort orood mungut bollod hoorhii hoogdoof ym blf zailuul daa tolgoi muut ym gsen
-
Anonymous (June 13, 2013 6:22:39 pm )
Oorsdoo chadahgvi ym bjiij bitgii ataarah malnuuda
-
Citrix (September 11, 2013 7:08:40 am )
241536 346210We keep your page. Watch it offline again soon. Very interesting article. 706982
23 Comments