antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 2, 2013 2 comments

Есөн настай хүүгээ “Ferrari”-гаар эрхлүүлсэн саятан аавыг торгожээ

нийтлэсэн Admin

9_nastai_ohinЕсөн настай хүүдээ өвөрмөц бэлэг барьсан Энэтхэгийн саятан олны дургүйцлийг төрүүлжээ.

Учир нь Мохаммед Нишам хэмээх эр хүүгээ “Ferrari” машин барихыг зөв­шөөр­сөн байна. Энэтхэгт баян, хоосны ялгаа гаарч буй талаар дэлхий дахинаа өдөр бүр мэдээлдэг.

Гэхдээ тус улсын Керала мужид аж төрдөг саятны амьд­рал ядуусыг бухимдахад хүргэсэн аж.

Тамхи, үл хөдлөх хөрөнгийн наймаа эрхэлдэг Мохаммед Нишам хүүгийнхээ есөн насны төрсөн өдрөөр “Ferrari” машины түлхүүр бэлэглэжээ.

Баярласан хүү ч таван настай дүүгээ дагуулаад ма­шинаараа салхи татуулан давхихыг хүссэн байна. Ингээд тэд хувийн замаараа давхиж байх зуур эцэг эх нь бичлэг хийж, “YouTube” сайтад тавьсан байна.

Гэтэл хүүгээ мундаг гэдгийг харуулах гэсэн биш Мохаммед Нишам хэрэгт орох дөхөв. Учир нь уг бичлэгийг үзээд уурссан энэтхэгчүүд цагдаад хандаж, баривчлуулсан аж. Түүнийг насанд хүрээгүй хүүхдийг жолооны ард суулгасан, хүүхдүүдийнхээ амь насанд заналхийлсэн гэж үзэж, “Ferrari” машиныг нь түр хураасан байна. Үүнээс гад­на түүнээс 5000 рупий буюу 92 ам.долларын барьцаа авч байж шоронгоос суллажээ.

Харин саятны эхнэр Амаль Нишам яагаад ингэж шуу­гиан дэгдээд байгааг огтхон ч ойлгохгүй байгаа. Тэрбээр “Би хүүгээрээ бахархдаг. Тэр таван настайгаасаа эхлээд машин барьж сурсан. Одоо ч гэсэн “Lamborghini”, “Bentley” гээд манай гараашид байгаа машинуудыг унадаг шүү дээ. Харин тэр есөн насныхаа төрсөн өдрөөр “Ferrari” унаж үзмээр бай­на гэсэн юм” гэжээ.

ogloonii sonin


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (May 02, 2013 3:07:07 pm )

    neeree bolohgui shuu dee odoo mashin nehej bn tom bolood yu neheh bol

  • Anonymous (May 03, 2013 12:24:31 pm )

    manai ylsad bga l uzegdelshudee.tasarchihsanshudee tsaad oligarhuud chini.il tavihgui l bga bolohoos.aya aya ayaaya

antalya rent a car