ТҮҮНИЙГ “УЛС ТӨРИЙН ШАЛТГААНААР БУСДЫГ ЗОДСОН” ХЭМЭЭН БУРУУТГАЖ МАГАДГҮЙ АЖ-
Б.Хурц гэдэг хүнийг харийн нутагт хоригдож байхад нь монгол түмнээрээ санаа зовинож “Батын Хурц биш Монголын Хурц” юм шүү хэмээн бичсээр байв. Германы холбооны шүүхээс Б.Хурцыг суллагдсанаас хэдхэн хоногийн дараа буюу 2011 оны аравдугаар сард Германы Канцлер Ангела Меркель Монголд ирээд буцсан билээ. Энэ талаар тухайн үед тус улсын “Der Spiegel” сэтгүүл, Их Британийн “The Economist” сэтгүүлд “Хүн хулгайлсан хэргээр буруутгагдаад байгаа Монголын тагнуулчийг яагаад сулласан талаар Германы хууль сахиулагчид тайлбар хийсэнгүй. Тиймээс А.Меркелийн айлчлалын замыг засахын тулд түүнийг суллажээ гэж үзэж болохоор байна” хэмээн бичиж байв.
Төд удалгүй Төрийн тэргүүнтэй хөтлөлцөх нь холгүй дотносон ирснээр барахгүй 2011 оны арваннэгдүгээр сараас эхлэн АТГ-ын дэд даргаар томилогдон ажиллаж эхэлсэн билээ.
Тэрбээр 2011 оны есдүгээр сарын 24-нд суллагдаж, 28-нд эх орондоо ирээд хоёр сар хүрэхгүй хугацааны дараа буюу арваннэгдүгээр сарын 18-нд АТГ-ын даргаар томилогдсон. Энэ бол гайхалтай хурдацтай үйл ажиллагаа юм.
Түүнийг ажлаа авсны дараахнаас “Халаа сэлгээ хийлээ”, “МАН-ынханд агсам тавилаа” гэх зэрэг бараан мэдээллүүд цуварсаар байсан юм. Гэвч тэрбээр ганц үг ганхийхгүйгээр барахгүй яагаад АТГ-ын ажилтнуудыг олноор нь халж буй талаар мэдээлэл авах гэсэн сэтгүүлчид “Би тайван амьдармаар байна” хэмээн хэдэрлэж хөөх нь холгүй бүдүүлэг авирласан нь хэвлэлд нийтлэгдэж байсан.
Тэгвэл саяхан Германы www.moz.de вэб сайтад “Монголын тагнуул К.Бат нь Холбооны шүүхээс баривчлах тушаал гарсны дагуу дуудсаар байтал ирэхгүй байна” гэсэн мэдээлэл нийтлэгджээ. Үүнд тус улсын шүүхийн танхимд өмгөөлөгч нь ирчихээд байхад шүүгдэгч нь эх орондоо чөлөөтэй амьдарч буйг буруутгаж түүнд холбогдох гэмт хэргийг сөхсөн байна. Тухайлбал С.Зориг агсны үхэлд холбогдуулан Д.Энхбат гэгчийг баривчилж хулгайлсан, ингэхдээ зодож, ухаан алдуулан тэргэнцэр дээр түрж хилээр давуулсан. Ингэхдээ дээрх гэмт хэрэгт Б.Хурцыг холбогдуулан шалгах болсон шалтгаанаа “Б.Хурцын хулгайлан баривчилсан Д.Энхбат нь Монголд ирээд удалгүй нас барсан.
Талийгаачийн гэр бүлийн гомдлын мөрөөр шүүх хурлыг эхлүүлсэн” хэмээн тайлбарлаж байсан юм. Харин “Дараагийн шүүх хурал болох хугацаа ойртсоор байгаа бөгөөд уг шүүх хуралд шүүгдэгч Б.Хурц ирэх эсэх нь эргэлзээтэй байна. Тэрбээр Холбооны шүүхийг үл хүндэтгэсэндээ өнөөг хүртэл холбоо бариагүй байгааг буруутгаж буй” гэх мэдээлэл Германы хэвлэлүүдэд нийтлэгдээд тодорхой хугацаа өнгөрчээ. Магадгүй эдүгээ АТГ-ын дэд дарга Б.Хурцыг дахин баривчилж ч болзошгүй гэсэн ойлголт Германы болон Монголын уншигчдад төрж байна.
Ямартай ч түүнийг албадан аваачиж Холбооны шүүх хуралд оролцуулах эрх Германы талд байгаа аж. Гэтэл үүнтэй зэрэгцэн өнгөрсөн нэг жил хагасын хугацаанд Б.Хурц өөрөө чимээгүй байсан ч олон нийтийн дунд томоохон дуулиануудад нэр холбогдоод авсан билээ.
Юуны өмнө тэрбээр АТГ-ын дэд даргаар томилогдсон даруйдаа олон тооны ажилтныг халсан хэрэгт буруутгагдсан. Өөрт олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд үүнийг хийсэн байлаа гэж бодъё. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг хорих ажиллагааг АТГ-аас гардан удирдахад ганц үг ганхийгээгүй. Үүнийг албан тушаалын намба заасан гэж үзэх үү. Аль эсвэл өөрийг нь Их Британийн талд анх баривчлагдахад Н.Энхбаяр ямар нэг хэмжээгээр оролцсон гэж үзээд өс хадгалсных уу гэдэг нь эргэлзээ төрүүлсэн.
Түүнчлэн сүүлийн үед “МИАТ-ийн” гэх хэргийг нэлээд өргөн хүрээтэйгээр шалгаж, өмнөх он жилүүдэд бугшиж байсан булхайг илчлэх болов. Б.Хурцын намтарт “Сөүл дэх МИАТ-ийн төлөөлөгчийн газрын дарга” гэх албан тушаалыг хашиж байсан. Мөн 1999-2000 онд “Торгоны зам” компанийн төлөөлөгчөөр Москвад ажиллаж байсан гэдэг. “МИАТ” ТӨХК-ийн захирал асан Б.Эрдэнэбилэг Б.Хурцыг 2006 онд Сөүл дэх МИАТ-ын төлөөлөгчөөр ажилд авчээ. Гэтэл Б.Хурц тус төлөөлөгчийн газарт ажиллаж байхдаа “МИАТ” компанийн гүйцэтгэх захирал асан Р.Бат-Эрдэнэтэй хуйвалдсан хэрэг нь АТГ-т шалгуулж байжээ. Учир нь Р.Бат-Эрдэнийн нэгэн түр журам гаргаснаараа буруутсан бөгөөд уг журмын гол агуулга нь Сөүл-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр тээвэрлэж байгаа нэг кг тээшний төлбөр 8000 вон байсныг 1.2 ам.доллар болгон өөрчилж, журмыг хэрэгжүүлэгч нь МИАТ компанийн Сөүл дэх төлөөлөгчийн газрын ерөнхий төлөөлөгч байна гэжээ. Ямартай ч 2008 оны долоодугаар сарын 1-нээс 2009 оны тавдугаар сарын 30-ны өдөр хүртэл түр журам хэрэгжих хугацаанд Сөүл-Улаанбаатарын чиглэлийн “МИАТ” компанийн нислэгээр нийт 90 мянга орчим кг ачаа тээвэрлэгдсэнийг тогтоосон байдаг юм билээ.
Ийнхүү Б.Хурцыг Монголын хууль ивээж нөмөртөө халхалж байдаг ч олон улсын хууль тогтоомжууд түүнд шударга хандах нь тодорхой болжээ. Германы шүүхийн танхимын төлөөлөөгч, доктор Т.Каеннегийн хэлж байсанчлан тус улсын Эрүүгийн хуулийн 224, 234 дүгээр заалтын дагуу бусдын биед ноцтой гэмтэл учруулсан хийгээд хүн хулгайлсан хэрэгт нийт 15 хүртэл жил ял хүлээхээр байгаа юм. Гэхдээ “улс төрийн шалтгаанаар бусдыг зодсон” гэх шалтгаан тун ховор байдгийг дээрх эх сурвалж хэлсэн байдаг.
У.Оргилмаа

Эх сурвалж: ipost.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 01, 2013 9:40:29 am )
Hurts gedeg ene hun bas neg holion bantan hutgagch yum shig bainadaa huurii gej…
-
Anonymous (May 01, 2013 10:39:39 am )
zui ni gemt heregten shoron baih huneer elbeg bambaihiij gemgui humuusiig daramtlah bolj
-
Anonymous (May 01, 2013 10:58:12 am )
enhbayar gyiad onooj bsan miatuin nomnui gol ezen chuni ene hyrts ym bna sh dee avilgaltai temtseh gazar gj eronhuilogchuin zaavraar hodoldog ym bna uimdee ch hvn helmegdvvlde tortoi ard tvmen bud yanaa
-
Anonymous (May 01, 2013 11:02:03 am )
Горьдоо та нар. манай улс иргэнээ гадны улсад шилжүүлж өгдөггүй юм. Харин хурцыг их оролдвол хүн хулгайлах тушаал өгсөн эрхмүүд өөрсдөө гарч ирэх болно шүү
-
Anonymous (May 01, 2013 11:03:35 am )
Ter hun hulgailajh daalgavriig chini BAlin hamart uug ni ogson sh dee.
-
Anonymous (May 01, 2013 11:43:20 am )
МОНГОЛ ТӨРИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ӨГСӨН ДААЛГАВАРЫГ Л ГҮҮЦЭТГЭСЭН ХҮН ШҮҮ ДЭЭ
БУРУУ ГЭЖ ЮУ БАЙНА БУРУУ БОЛ ТӨР БУРУУТАЙ -
Anonymous (May 01, 2013 12:03:25 pm )
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАН, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
-
Anonymous (May 01, 2013 12:23:52 pm )
монгол төрийн төлөө зүтгэж байгаа залууг зүгээр байлгахгүйнээ.эх орнынхоо төлөө хийсэн зүйлтэй хийх ажилтай эрч хүчтэй зэв бодолтой хүн.
-
Anonymous (May 01, 2013 12:31:30 pm )
hurtsaa chi eh orondoo bgaa shuu.gadniihan yu gene hamaagui urdah ajlaa sain hii chi eh orondoo ih yum hiij bgaa shuu.chamaig muusain avilgachidiin bulhaig sain ilchileed ogoosei gej ard tumen harj bgaa.muusain tsagaan zahtanuud taniig yanz buriin argaar oroldoj baigaa.shantarch bolohgui shuu.amjilt husie.
-
Anonymous (May 01, 2013 12:53:43 pm )
сэтгэл санаа дарамттай үед ажилаа хийхэд хэцүү байдаг.биеэ сайн бодоорой .чи монгол эр хүн .тэнгэр шиг бай…
-
Anonymous (May 01, 2013 1:06:31 pm )
Монгол төрийн төлөө зүтгэж өнгөрсөн 7 сард эЛБЭГДОРЖИЙН ЗАРИЛГААР сҮХБААТАРЫН ОДОНГООР ШАГДАГДСАН ЭРИЙГ БИТГИЙ ИЛҮҮ ҮЗЭЭД БАЙЛДАА
-
Anonymous (May 01, 2013 1:20:17 pm )
songuuli ene ter bolh duhloo geed l MAXN, MAN- NAMIIHAN IIMERHUU HOLION BANTAN ZUURAAD SUUDAG BOLSON SH DEE.
-
Anonymous (May 01, 2013 2:31:47 pm )
Zorigiin allagiin heregtei holbootoi asuudald Elbegee ooroo oroltsood yum yum naash tsaash bolgood guigeed bgaagiin uchir yu ve. yagaad Hurts mash hurdan ergeed turiin undur alband ochiv. yagaad batuul baatar bolov. Enhbat yagaad alagdav. hoshgirch duusdaggui mongolchuudaa
-
Anonymous (May 01, 2013 4:42:43 pm )
sonin uym bichih uymaa naadah chin turiin alban haagch tsergiin hun bsan biz de teged tsergiin hun chin turiinhoo bolon dargiinhaa tyshaaliig bieluuldeg uym bish uu, tegeheer byryyt n tsereg bish shuud bysaar bol tur bolon shyydaar darga n byryytai uym bish uu, teged bodhoor naad germanyyd chin tsaad ytgaaraa manai ylsiin turiig byryytgaad bga uymyy haishaa uym be bi bol engiin hun ingej oilgoj bn da
-
Anonymous (May 01, 2013 6:07:48 pm )
denduu sur hartstai zaluu shuu
-
Anonymous (May 01, 2013 8:27:13 pm )
gar hulnii bantan baindaaa
-
Anonymous (May 01, 2013 8:39:21 pm )
Харахаа нудэнд хуйтэн
-
Anonymous (May 01, 2013 11:28:31 pm )
ene zalyyg ajiliig ni zvgeep xiilgeldee
-
Anonymous (May 02, 2013 10:48:50 am )
ene hyn yheheerburuutai bol ymar arga hemjee bn tyniig edleh heregtei gadaadiin shyyh ymar manai mongolii shyyh tsagdaagiinhan shig heeli hahuuld orchihson bish ene bid hoer homsog mushiglaa geed yahii buruu yil ajilgaa hiisen bol teriigee hariutslagiig hyrteh estoi
-
Anonymous (May 02, 2013 11:21:05 am )
IIM NOVSHIIN AMITANIIG TEGEED DARGA BOLGOJ BAIDAG MUN TAARCH DEE.
-
Anonymous (May 02, 2013 7:18:07 pm )
Abigachidaa bayarlah boloogyi ta nar,naad zaluu chin mongoliin turd heregtei hyn medej absgaa
-
Anonymous (May 02, 2013 8:11:07 pm )
Иймэрхуу хумуус л торийн ондор албанд очоод байгаа ш дээ
-
Anonymous (May 03, 2013 5:00:04 am )
Bi anh ene hyniig omoordog bailaa.Nutagtaa butsaj ireed ehelsen hiisen ajild ni ch setgel hangaluun baisan.Odoo bol baidal shal ooroor ergesen.Ehleed zov garch irsenee hyviin oshoo avalt agnalt hiij baigaa ni medegdsen.Tegeed ch torj osson ger orniihon ni aavaas ni busad ni hudalch luivarchid l baisan sh dee..Hyviin os honzongoo elbegee ene 2 hangalttai avsan daa.odoo harin ooriinh ni oocher bolloo doo.Hiisen heregee ochij hyleeh l yldlee dee
-
Anonymous (May 03, 2013 3:00:33 pm )
ajlaa sain l hiicen l hun shuu dee
-
Anonymous (May 03, 2013 6:34:28 pm )
ene hvnuig magtsan hvmvvs hyrtsuin tasarhai bayn gedeguig saytuin medeelees harsan bol ingej yruhgvi bolov yy
-
Anonymous (May 03, 2013 8:28:42 pm )
ene huniig barij horih ni zov shuu jinhen luivarchin
-
Anonymous (May 03, 2013 9:19:33 pm )
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
27 Comments