antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 29, 2013 21 comments

МАХН-ынхандаа баярлалаа

нийтлэсэн Admin

maxn-ТЭД МОНГОЛЫГ ГОЁ ХАРАГДУУЛЖ ЧАДЛАА-

Манайхаан бүгдээрээ энэ удаад МАХН-ынхныг муулахаа больцгооё, тэгэх үү.  Учир нь энэ удаад тэд ус бус тус хийлээ. Тэдний ач тусаар Монгол Улс жинхэнэ утгаараа ардчилсан орон болох нь дэлхий нийтэд  “илчлэгдчихлээ” шүү дээ. Хэрэв тэд байгаагүй бол Монгол Улс Ардчиллын төлөөх парламентчдын форумын төлөөлөгчдөд хачин жигтэй сэтгэгдэл төрүүлж мэдэх л байсан байх. “Энэ бүх гоё юмны цаана юу байгаад байна аа. Нууц байна уу, үгүй юу” гээд л.

Гудамж талбай  цэвэрхэн нь цаанаа л нэг өөгүй, гоё. Гудамжаар алхах хүмүүс нь цаанаа л нэг ганган, хөөрхөн. Замаар хөлхөх машинууд нэг өдөр нь дандаа тэгш тоотой дугаартай болоод л, нөгөө өдөр нь сондгой тоотой болчихно. Замын хөдөлгөөн энэ тэр гэж хачин сайхан. Барьж байгаа барилгыг нь харахаар бас л сайхан. Яаж ийм гоё цэвэр цэмцгэр ажилладаг юм бэ гэмээр. Эргэн тойрных нь талбай эл хуль, бүртийх ч хоггүй.

 

Магадгүй энэ бүх гоё, сайхан эргээд Ардчиллын төлөөх парламентчдын форумын төлөөлөгчдөд төр засаг нь ардчилсан удирдлагатай хэрнээ нийгмийн зохион байгуулалт нь хагас ардчилалтай мэт сэтгэгдэл төрүүлж мэдэх л байв. Ядахад уг форумын төлөөлөгчдийн онцгой анхаарал хандуулсан “Хэвлэлийн эрх чөлөө байна уу” гэх асуултын хариу нь бас л хэтэрхий зохион байгуулалттай болж хувирсан гэж байгаа. Төлөөлөгчидтэй уулзаж асуулт асуух, ярилцах бүхэн журмаар зохицуулагдсан бөгөөд ямар нэгэн байдлаар тухайн сэтгүүлч өөрийн овсгоо самбаагаар мэдээлэл олж, ярилцлага хийсэн тохиолдолд сурвалжлах эрхээ хасуулах учиртай. Телевизийн зураглаачдад таван минутын дүрс авах эрх олгосон бол сонины зурагчдад худалч хүнд нэг кадр дарах боломж олгосон. Ингэж бодохоор дэлхийн мянга гаруй ардчиллын элчид энэ бүх эмх цэгц, эрэмбэ дараа бүхэн эргэлзээ тээнэгэлзээ төрүүлсэн байх магадлалтай юм.

Тиймээс л МАХН-ынхан гарч ирж жагссанд баярлаад ханашгүй нь. Энэ удаад тэднийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраа өмгөөлснийг нь тоохоо больё. Хууль бус эрх ашгийн эсрэг хууль ёсны мэт жагсч, цуглаж байгааг нь ч мартая. Гол нь тэд “Монгол Улс жинхэнэ утгаараа ардчилсан улс мөн” гэсэн гайхалтай сайхан тодорхойлолтыг дэлхий нийтэд өөрсдийн биеэр өглөө шүү дээ. Ингэхдээ нэг бус гурвын гурван хоног гээд бодоод үз л дээ. Тэд Монголыг гоё харагдуулж чадлаа.

Энэ талаар нь Ардчиллын төлөөх парламентчдын форумын Ерөнхийлөгч Эмануэлис Зингерис “Тэднийг хараад Монгол Улсад үзэл бодлоо илэрхийлэх эрх бодитоор байгаа юм байна гэдгийг ойлгож мэдэрлээ. Ардчилсан нийгэмд та юуг илэрхийлж, юуны төлөө эсэргүүцэж байгаа нь гол бус. Харин тэрхүү санаа бодлоо илэрхийлж чадаж байна гэдэг нь чухал юм” хэмээсэн. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголын ард түмний нэг ололт бол нээлттэй байдал. Бид сүүдрээ нуудаггүй… Хуралд ирсэн төлөөлөгчид Монгол Улсыг ардчиллын амьд үлгэр жишээ болохыг, байгаа байдлыг л харна” гэсэн.

Үнэхээр ч бодит байдлыг харууллаа. Бодитоор жагсч цуглах эрхтэй гэдгийг нь мэдрүүллээ. Иймд Монголын ардчиллыг дэлхий нийтэд сурталчилж, бодит утгаар нь таньж мэдүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан “МАХН-ынхандаа баярлалаа” гэж хэлцгээе. Тэд байгаагүй бол бид нэг л худлаа “ГОЁ”-оор дурсагдах ч байсан юм бил үү хэн мэдлээ. МАХН-ынхандаа баярлалаа. Маргааш дахиад жагсаарай.

 

Г.Отгонжаргал

Эх сурвалж: ipost.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

21 Comments

  • Anonymous (April 29, 2013 11:15:39 am )

    neeree bodson chini yag l sots oron shig zohion bguulsan yum bn. Manaih neg l hyatad shig l bolood bh yum doo. odoo neteer uzel bodloo cholootei ilerhiilj ch bolohgui bolson tsag uy bolj dee. /SANAA aldav\

  • Anonymous (April 29, 2013 11:16:00 am )

    jagsaad zogsoyo. odriin hed yum ve?

  • Anonymous (April 29, 2013 1:55:55 pm )

    ONIGOONII NOOLIIN TSAASNUUD!! HUMAN BISH HUMEN BHDAA YAHAVDEE

  • Anonymous (April 29, 2013 3:13:59 pm )

    ай хөөрхий алхам тутамд үнэртэх нэрэлхүү монгол занаа гэж цагаан сараар гэрээ зараад золгочихно цаг нь болохоор дуугүйхэн шиг мажийчихна цахилдаг хөхрөхөөр дэврүүн сэтгэл гь дэлбээлчихнэ цамаан зан нь хөдлөхөөр юунд ч хүрэхгүй явчихна яана да монгол хүн минь

  • Anonymous (April 29, 2013 6:00:26 pm )

    Yag vneneer ni bichsen yvdald bayrlalaa. ardchilsan niigemd sotsi zohion baiguulalat bgaag haraad ih gaihaj bna aa.Vvniig oilgohgvi bgaa hvmvvs uhaan muutai gehees oor heleh vg oldohgvi bna da

  • Anonymous (April 29, 2013 6:07:36 pm )

    Nogoo heden teneg hy oilgohgui ,bayaralcan ain khhhhhhhhhhh

  • Anonymous (April 29, 2013 6:50:49 pm )

    Zia tegeed Mahniig od bolgoh ajilaa ehluulj bgaa yum uu?????????Otgonjargal guia.bitgii gorid,teneg tolgoid teneguud heregtei bdg bhdaa.

  • Anonymous (April 29, 2013 6:53:25 pm )

    haha goyo goyo

  • Anonymous (April 29, 2013 6:56:02 pm )

    Zia tegeed ene namiig od bolgoh ajlaa ehluulj bgaa yum uu????otgonjargal guia bitgii gorid!!!!!!tolgoid dandaa us,nus zuil bdg ene namd yasan ih hairtai yum dee.Uul n ovoo heden zaluustai nuguuduul n oron ,garan aashatai.durak tolgoitoi durakuud……..

  • Anonymous (April 29, 2013 9:20:16 pm )

    НЭЭРЭЭ монголыг маань баярцогт биш МАХН хан гое харагдууллаа

  • Anonymous (April 29, 2013 10:35:54 pm )

    Uhsen hatsanii chini Bayrtsigt. Hezee hot goyo boltsiin. harin ch ungu muutai buudger bhd. amindaa hotiig goyo bolgoj bgaa gj bodson heden maluud eniig bicheed bh shig bna.

  • Anonymous (April 30, 2013 7:30:11 am )

    hend z eriin isel bodloo ilerhiilen erh bii negniigee buu muul heden giliin emne bugd l dargaa geed naaldcan humuuc baican

  • Anonymous (April 30, 2013 10:08:13 am )

    ene jagssan hvmvvsees ulvv tor zasag manai ylsuig goe haragduulsan amar amaglan eh oron muni tsagdaagaar dvvrsen bhad ymar ch hvni neguig bodoh baih

  • Anonymous (April 30, 2013 10:14:08 am )

    vnen darda nar urj l bdag ard tvmen huih ajulaa huigeed yvj bdag bol elbegeeguin ved sonun yms uh vehuin bna l daa jaahan ym vzej tatvaruin money goo hemneh heregtei shvv ebee

  • Anonymous (April 30, 2013 3:25:56 pm )

    tehuu ntr geed guigaad bgaamuu ygaad bgaan

  • Anonymous (April 30, 2013 3:32:26 pm )

    ymar ch zohion baiguulaltgui baisan bol ta nar ymarch zohion baiguulaltggui archaagui garuud iim ym zohion baiguulj chadahgui geel yrina biz dee ta hed bol tamiin togoonii ulgeriig amidraldaa barimtaldag humuus baina

  • Anonymous (April 30, 2013 4:15:31 pm )

    bugs doloogchid

  • Anonymous (May 02, 2013 10:48:25 am )

    ардчилал нэрийн дор ард түмэнээсээ тасарсан элбэгээ нар битгий онгир …зөв шүү дээ жинхэнэ ардчилал гэдгийг мэддэг улсын тэргүүн нарт ардчилал нь амьдрал дээр ямар байгааг харуулж чадлаа

  • Anonymous (May 02, 2013 12:35:27 pm )

    МАХН саяны хурлын үеэр жинхэнэ даруухан байлаа,уг нь асуудлаа шийдэхээ бодвол чанагахан шиг пижигнүүлэх ёстой байлаа,харин засаг түүнийг нь эвтэйхэн аргалчихав уу,яав??

  • Anonymous (May 07, 2013 4:09:51 pm )

    MAXN IIG DEMJIJ BN DAANCH HUN HUCH DUTAAD BNA ZALUUSAA DEMJERE ENE UDAD HU NAMD ITGEL UZUULBEL L BUH YUM OORCHLOGDONO

  • Anonymous (May 15, 2013 6:46:35 am )

    MAHN-d orj Tsolmon avgain daramtand gulug boloh hvmvvs l MANH-d oroh baih daa.KKKK.mUNGUND DURTAI TSAISAN AVGAI N NAR L TEND TSUGLADAG YUM SHU DEE.

antalya rent a car