antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 29, 2013 4 comments

Хятадын ЮНЕСКО-д бүртгүүлэх өв соёол “Эрийн гурван наадам” багтжээ

нийтлэсэн Admin

naadamhayovgevБНХАУ нь Монголын өв соёлыг өвөр монголоор дамжуулан өөрийн нэр дээр ЮНЕСКО-д бүртгүүлэх гэж хичээх болсон байна.  Саяхнаас эхлэн Монгол эмээлийг Хятадууд дэлхийн соёлын өвд бүртгүүлэх гэж байгаа тухай мэдээлэл цахим ертөнцөөр шуугиан дэгдээсэн. Үүнийг дуулсан Монголчууд ч нэлээдгүй дүргүйцэж буй юм. Харин энэ талаар ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлт хятадууд эмээлийг бүртгүүлээгүй байгаа талаар ярилаа. ТэрээрБид ЮНЕСКО-гийн удирдлагуудтай удаа дараа уулзаж, хөрш орныхоо соёлын өвийг арай баян, мөнгөтэй улс орон нь түрүүлж бүртгүүлээд байгааг яаж зохицуулах вэ гэж асууж байсан. Манай талд ЮНЕСКО-гийнхон сүүлийн 20 гаруй жилийн судалгаагаа танилцуулсан юм. Уг танилцуулгад Өмнөд Африкийн орнууд сүүлийн жилүүдэд нэг ч соёлын өвөө бүртгүүлж чадаагүй байхад хөрш зэргэлдээ оршдог мөнгөтэй орнууд Африкийн соёлын өвийг өөрсдийн нэр дээр маш ихээр бүртгүүлсэн байна. Мөн манай урд хөрш зэрэгцэн оршдог орнуудын соёлын өвийг ч олноор бүртгүүлсэн гэх судалгаа гарсан байна билээ. Энэ судалгааг үндэслээд ЮНЕСКО дүрмээ өөрчилсөн. Тэд соёлын өвөө бүртгүүлэх гэж байгаа улс жилд нэг л өв бүртгүүлнэ гэсэн өөрчлөлтийг хийлээ. Тэр өв нь тухайн орны үндэснийх байх ёстой гэж заасан. Бидний ярьж буй эмээлийг 2008 онд ЮНЕСКО-гийн дээрх бодлогыг гараагүй байхад БНХАУ ирэх 10 жилд бүртгүүлэх соёлын өвийн жагсаалтдаа бүртгүүлээд өргөн барьсан байсан юм билээ. Тэр бичигт ӨМӨЗО-оос 40 гаруй зүйлийн жагсаалт орсны дотор манай эрийн гурван наадам багтсан байх жишээтэй. Энэ мэтчилэн манай улсын соёлын томоохон өвүүд түүн дотор явж байна.

Дээрх жагсаалтыг өмнөд хөрш нэг нэгээр нь бүртгүүллээ гэхэд 40 жил шаардлагатай болно. Нөгөөтэйгүүр тэд эмээлийг энэ жилдээ бүртгүүлж чадахгүй. Тэд өөрийнхөө орны соёлын өвийг үү эсвэл хөрш орнуудынхныг бүртгүүлэх үү гэх сонголт гарч ирнэ. Ийм сонголтыг ЮНЕСКО бодлогоороо тулгаад байгаа. Уг бодлогыг өв соёл нь хулгайлагдаж байгаа Африкийн орнууд болон Монгол гэх мэт Хятадтай зэргэлдээх улс орнуудад маш их сурталчилж байгаа. Та бүхэн эрхээ эдлэх хэрэгтэй. Танай хөрш жилдээ нэг л зүйл бүртгүүлэх эрхтэй. Тиймээс та нар зэрэгцээд соёлын өвөө бүртгүүлэхийн тулд хичээх хэрэгтэй гэсэн зөвлөмжийг ЮНЕСКО өгсөн” гэсэн тайлбарыг хийж байгаа юм.

 

Н.Батаа

Эх сурвалж:NEW.MN
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (April 29, 2013 10:24:22 am )

    Хэцүүмдөө

  • Anonymous (April 29, 2013 10:39:33 am )

    hyatuud arai davartsan yuma muu hujaa nar bodlogooroo manai Mongol ulsiig oortoo shingeej daguul ulsa bolgochih geel uzed bgan
    Ed nariig davraaj bolohgui shuu mongolchudaa

  • Anonymous (April 29, 2013 6:12:28 pm )

    taalagdahgui bn

  • sugaraa (February 12, 2017 2:23:52 pm )

    muu

antalya rent a car