XIX зууны үед Англичууд Хятад руу хар тамхи хууль бусаар оруулдаг сүлжээг бий болгож энэ сүлжээ нь цааш задарсаар Хятадын хил хар тамхины сүүдэрт бүрэн автсан гэдэг. Тухайн үед хар тамхи бараан зах дээр хүртэл худалдаалагдаж Хятадын дээд зэрэглэлийн тансаг амьдралтай эрхэм төдийгүй үгээгүй ядуу иргэн ч цагаан тахалд бүрэн автсан байжээ.
Хятадууд үй олноороо хар тамхинд орсноос улс даяар үгүйрэн ядуурч, үхлийн шалтгаан нь ч цагаан хор болсон ч Хятадын төр баригчид энэ асуудлыг шууд цэглэчихэж чадаагүй юм. Тэдний зориг гарган хийсэн хамгийн сүүлчийн тэмцэл нь Английн усан онгоцыг живүүлсэн явдал байлаа. Гэвч тэд усан онгоцыг живүүлснийхээ төлөөсөнд дааж давшгүй их өрөнд орж Хятадууд Гонконгийг 155 жилийн хугацаатайгаар Английн мэдэлд алджээ.
Тухайн үед Хятад үндэстэн хар тамхинд нэрвэгдсэний төлөөсөнд газар нутгаа хэд хуваахад хүрсний нэг нь Гонконг. Англичууд Гонконгийг аваад ч зогсохгүй Португаличууд Макаог зууны турш эзэмшсэн нь мөн л үхлийн цагаан тунгийн нөлөө байв.
Үхлийн цагаан тунгийн хар гайгаар газар нутгаа хэд хэд хуваасан эмгэнэлт түүхээ мартаж, энэ асуудлаас бүр мөсөн салахын тулд Хятадууд хуулиа чангатгажээ. Тиймээс хар Хятадад хар тамхи залгиж тээвэрлэсэн хэрэгт доод тал нь 20-30 жилийн ял өгдөг. Гэхдээ ийм ял сонсох нь ховор. Ихэнхдээ цаазалдаг. Харин хар тамхи тээвэрлэсэн буюу дамжуулан худалдаалсан бол ямар ч өчиггүйгээр цаазын ял сонсоно.
Хятадын хууль дүрмээр бол шүүх эцсийн шийдвэрээ гаргасан л бол эргэж, буцаж харна гэсэн ойлголт байхгүй. Шууд л гүйцэтгэдэг. Цаазын ял оноож хүмүүсийг үй олноор нь хөнөөсөн орнуудын толгойд бичигддэг Хятад улс хар тамхины хэрэгт холбогдож цаазын ял сонссон хүмүүсийн толгойд нь бууддаг байна. Гэхдээ ялтнуудын нүдийг боож ертөнцөөс тусгаарлаж байж гүйцэтгэнэ гэсэн асуудал байхгүй. Бүхээгтэй машинд суулгаж зөөвөрлөөд, урдаас тусгайлан бэлтгэсэн эрэгийн наана цааш нь харуулан зогсоож байгаад л буудчихдаг аж. Нэг удаа цаазын ял гүйцэтгэхдээ бөөнөөр нь авчран ийнхүү хороодог. 2000 онд л гэхэд хар тамхины томоохон сүлжээг илрүүлж, арван хүнд цаазаар авах ял оноож байжээ. Хятадаас гадна Тайланд, Турк, Саудын Араб, Өмнөд Солонгос зэрэг улсуудад мөн цаазын ял оноодог.
Харин манай улсын тухайд хар тамхины хэрэгт холбогдсон этгээдэд 5-15 жилийн ял оноодог. Хар тамхины хэргээр шийтгэгдсэн цөөнгүй Монгол иргэн Хятадын шоронд ял эдэлж байгаа ч манай улсын зүгээс ямар анхаарал тавина гэсэн асуудал ерөнхийдөө “хаалттай”. Ёстой л овоо босгоогүй бол шаазгай хаанаас суухав гэдэгчлэн тэд л хар тамхи зөөгөөгүй бол Хятадууд хаанаас барихав хэмээн хууль дүрэм яриад л сууж байдаг гэхэд хилсдэхгүй.
Золиослогдсон иргэнээ ч хамгаалж чадахгүй хууль яриад сууж байгаагийн наад захын жишээ нь Л.Байгальмаа. Тэрээр Хятадад бүх насаараа хоригдох ял сонсон Хятадын шоронд өдөр хоногийг өнгөрүүлж буй. Харин түүнийг хар тамхины наймааныхаа золиос болгосон Л.Гантуул, Ё.Оюунбилэг нар 12-хон жилийн ял сонссон. Гэхдээ ялаа эх орондоо, элэг нэгтнүүдийнхээ дунд эдлэнэ.
Шүүх Л.Гантуул, Ё.Оюунбилэг нарт Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3 дахь хэсэгт зааснаар тус бүр 12 жил, шүүгдэгч Ц.Оюун-Эрдэнэ, П.Алтансүх нарт мөн хуульд заасны дагуу тус бүр зургаан жил нэг сарын хорих ял ногдуулсан. Харин Л.Гантуулын дүү Л.Гандаваад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон хаачихсан юм. Тэгэхээр хөрш хоёр улсын хүч тэнцвэргүй хууль хийгээд хэрэгжилтийн талаар дурьдах нь илүүц биз.
Хүн төрөлхтнийг төдийгүй дэлхий нийтийг нөмөрч хар сүүдрээ тусгасан хар тамхи дэлхий дахинд 172-250 сая хүнийг хорложээ. Үүнээс хар тамхинд хэт их донтогсод буюу судсаар тарин хэрэглэгчид 15-64 насныхны дунд хийсэн судалгаагаар 11 -21 сая хүн бий. Тэдний ихэнх нь найз нөхөд, бусдын шахалтаар нэг удаа хэрэглээд л цаашид донтсон байдаг аж. Манай улсад ч ялгаагүй энэхүү байдал газар авч улсын хэмжээнд хар тамхи, мансууруулах бодис тогтмол хэрэглэж байгаа 300 гаруй хүн байгаа гэсэн тoo байдаг. Харин хар тамхи тээвэрлэж яваад гадаадын хууль хяналтынханд баригдан харийн нутагт өргөст торны цаана суух болсон хэргүүд шил шилээ даран гарч байна.
МОНГОЛ ПАСПОРТТАЙ ХЯТАД
УМБГ-ынхан өнгөрсөн онд хар тамхи хил давуулан худалдаалдаг томоохон сүлжээг илрүүлсэн. Уг хэрэгт нийт 44 хүний нэр дурьдагдсан ба хил дамнуулан хар тамхи зөөвөрлөдөг гэх бүлэг хүмүүсийн хэрэгт Хятад иргэд ч холбогдсон. Тодруулбал, Монгол Улсын иргэний үнэмлэх, гадаад паспорт авсан Хятад хүмүүс энэ хэрэгт холбогдсон байдаг. Тэдгээр хүмүүс Хятад, Малайз, Тайланд зэрэг улсын хил гаалиар манай улсын гадаад паспортыг ашиглан нэвтэрч, хар тамхи зөөвөрлөдөг байсан байж болзошгүй.
МОНГОЛ ИРГЭН ХЯТАДАД ЦААЗЫН ЯЛ СОНСЛОО
2008 онд Монгол улсын иргэн н.Дамдин гэгч 1971 онд төрсөн залуу Өвөрмонголын Үрэмч хотод 2 кг 20 гр героин авч яваад баригдсан. Улмаар БНХАУ-ын шүүх манай улсын иргэнд цаазаар авах ялыг оноосон боловч Монгол улс мөн л хэлгүй мэт дүмбийсээр асуудал замхарсан. н.Дамдин гэгчийн тухайд эрүү үүсгэх хангалттай нөхцөл бүрдсэн байсан төдийгүй, энэ нь удаа дараагийн үйлдэл болох нь ч мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон байдаг.
ДАХИН ДОЛООН ЗАЛУУ БАРИГДЛАА
Хятад Гонконгийн хилээр хар тамхи авч гарахыг завдсан манай улсын долоон залуу саяхан баривчлагдсан. Тэдний гурав нь Гонконгийн хилд саатуулагдсан бол дөрөв нь БНХАУ-ын гаалийнханд баригдсан аж. Хар тамхины эсрэг хуулийн заалт маш хатуу үйлчилдэг Хятадад баригдсан дөрвөн залууд цаазаар авах ял оноосон бол Гонконгд байгаа залууст 2.5 жилийн ял оноосон аж.
ЦААЗЫН ЯЛЫГ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ ЗУРАГ, Хятадууд ингэж л цаазалдаг
Цаазын ялыг гүйцэтгэж буй эл зураг нь дэлхий дахинаа шуугиан тарьсан хэдий ч Хятадад цаазаар авах ялыг одоо ч буудаж гүйцэтгэдэг байна. Цэл залуухан бүсгүй цаазын ялыг гүйцэтгэхээр эгнүүлэн зогссон бусдыгаа хараад юу эсийг бодсон бол. Харахаас ч нүд хальтрам эл дүр зураг Хятадуудын харгис, хэрцгий хууль дүрмийн нэгээхэн хэсэг.
Хятадуудын эл харгислал Монголчуудыг тойрохгүй гэх баталгаа алга. Нэгэнт л цаазыг ялыг буудаж гүйцэтгэх хуультайгаас хойш Монгол хүн, Хятад хүн хэмээн ялгахгүй нь лавтай. Тиймээс эх орноосоо гарч харийн оронд хар тамхи зөөж мөнгө олох хүсэлдээ хөтлөгдсөн залуус нэгийг бодож , хоёрыг тунгаагаасай. Энэ зургийг хараад…
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 01, 2011 6:50:38 pm )
aimshigtaio yumaa
-
Anonymous (November 01, 2011 8:56:41 pm )
um maanii badnihum. vneheer hiisen bol shiitgel awah l yostoi baih da hoorhii. helmegdvel hamgiin aimshig. hyatad uls shudarga shvvwel hvn torolhton burhan orshoono.
-
Anonymous (November 01, 2011 11:19:46 pm )
yamar goyo yum be manai uls ch bas ingej l baih heregti
-
Anonymous (May 24, 2012 7:21:31 am )
энэ манай Хулангийн нийтлэл байна
4 Comments