antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 1, 2011 Comments are off

Таиландыг сэргээн босгоход 30 тэрбум доллар зарцуулна

нийтлэсэн Admin

Таиландын Засгийн газар сүйтгэлт үерийн гамшгийн дараа тус улсын аж үйлдвэрийн салбарыг сэргээн босгоход болон ус сувгийн систем шинээр байгуулах ажилд 900 тэрбум бат буюу 30 тэрбум орчим доллар гаргахаар шийджээ. Энэ тухай Таиландын Эрчим хүчний сайд Пичай Нариптапан мэдэгдсэн байна.

Үүнээс 100 тэрбум батыг нь аж үйлдвэрийн бүс нутаг болох Аюттайя болон Патумтани мужийг сэргээн босгоход зарцуулах бол тус улсын ус сувгийн системийг шинэчлэхэд 800 тэрбум бат зарцуулах ажээ.

Таиланд улсыг сэргээн босгох ажиллагааг хоёр үе шаттайгаар явуулах бөгөөд эхний шатны үйл ажиллагааг жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Энэ хугацаанд аж үйлдвэрийн бүс нутгийг бүрэн сэргээн босгохоор төлөвлөжээ. Аюттайя болон Патумтани муж үерт автсаны улмаас Таиландын автомашины үйлдвэрлэл бүрэн зогссон байна.

Байгалийн гамшгийн уршгаар компьютерын хатуу дискний дэлхийн зах зээлийн гол нийлүүлэгч болох өндөр технологийн үйлдвэрүүд усанд автжээ. Нийтдээ14 мянга гаруй үйлдвэр усанд автсаны улмаас 600 мянга орчим хүн ажлын байргүй болсон байна.

Таиландад ойрын 20 хоногийн хугацаанд аж үйлдвэрийн бүс нутгийн усыг соруулах өндөр хүчин чадалтай 140 ус соруулах станц угсарна гэж тус улсын Ерөнхий сайд хэлжээ.

“Шинэ Таиланд” гэдэг нэртэй улс орны сэргээн босгох хоёрдугаар шатны хөтөлбөрт хаант улсын ус сувгийн системийг шинэчлэх асуудлыг тусгасан байна. Тус улсын Засгийн газар энэ асуудлаар АНУ, Нидерланд болон Япон улсаас тавьсан саналыг хэлэлцэж байна.

Д.Жаргал
Эх сурвалж: “Монцамэ”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car