Ганц удаа хариуцлагагүй мэдэгдэл хийсэн гэж Японы Ерөнхий сайд огцордог. Гэтэл Монголд хааж нуусан бүхэн нь илрээд байхад ч хараагүй, мэдээгүй юм шиг парламентчид нь “ширэн” нүүрлээд сууж байх нь энэ.
933 төгрөгийн нэрлэсэн унэтэй “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа иргэдийн гарт хэзээ хүрэх вэ.
Та “Эр хүний 13 мэх” эж дуулснаас биш 933 заль гэж сонсоогүй биз. УИХ-ын сонгууль дөхөхөөр л элдэв бусын амлалт өгч баахан ший жүжиг тавьдаг болохоор шаргал ордны “оршин суугчид”-ын чадварыг ийн үнэлж болох юм. Яагаав, өнгөрсөн парламентын сонгуулиар иргэн бүртээ хувьцаа тараана, тэр нь 933 өгрөгийн үнэтэй 1072 ширхэг байна гээд л бурсныг та бүхэн санаж байгаа биз. Уг нь 2008 оны сонгуулиар иргэн бүрт МАН нэг сая, АН 1.5 сая төгрөг тараах юм болсон ч сүүлдээ ийнхүү зөвхөн хувьцаа болж таарсан билээ.
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны үнийг анх зарлахад цахим ертөнцөөр “”Роснефть”,” Юкос”-ын хувьцааны ханшийг В.Путин, Д.Медведев хоёр бодож гаргаад байна уу BOC-ийн хувьцааг Ху Жинтао бодож гаргаж байна уу” гэх шог яриа тараад байсан юм.
Уг нь энэ хувьцаа иргэдийн дансанд орсноор монголчууд катарчуудаас дутахааргүй бүгдээрээ тансаг харшид амьдрах чинээний баян болно гэж засаг амлаж байв.
Энэ мэтчилэн том Тавантолгойн үнэт цаасны ханш хэдэн мянган “ногоон” байх тухай иргэдийн хүлээлт рүү Засгийн газар ийнхүү “ус цацсан” юм. Тиймээс нэгэнт төрд гарах гэж иргэн Нямын амлалтыг УИХ-ын гишүүд авсан л бол сая төгрөгөө ч тараагаад хувьцаагаа ч өгөх учиртай гэж олон нийт харж байна. “Иргэддээ өгөх 1072 хувьцаагаа нэг сая төгрөгтөө хуваагаад сонгуулийн амлалтаа биелүүлсэн нэр зүүж байна” гэж “Монгол 999 Үндэсний нэгдэл”-ийн ТУЗ-ын дарга Л.Ариунболд хэллээ. “Нүглийн нүдийг гурилаар хуурах” гэгчээр амлалтаа “хулгай”-гаар солилоо. Яагаад гэхээр, нэгэнт иргэдэд хоёр нам мөнгө амласан уу, амласан. Нийлээд 2,5 сая төгрөг өгнө гэж томроод эцэст нь бөөрөнхийлсөөр ийн хувьцаан дээр буусан хэрэг.
Өөрөөр хэлбэл, Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 20 хувийг иргэддээ үнэгүйгээр олгохоор шийдвэрлэсэн нь нэг сая Төгрөгөө бэлнээр авч эхэлсэн хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутны сургалтын төлбөр болох 500 мянган төгрөгийг төрөөр хоёр жил төлүүлсэн оюутнуудаас бусдад нь хамаатай зүйл болж таарсан юм.
Ганц удаа хариуцлагагүй мэдэгдэл хийсэн гэж Японы Ерөнхий сайд огцордог. Гэтэл Монголд хааж нуусан бүхэн нь илрээд байхад ч хараагүй, мэдээгүй юм шиг парламентчид нь “ширэн” нүүрлээд сууж байх нь энэ.
ЭХ СУРВАЛЖ: ЗУУНЫ МЭДЭЭ
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 25, 2013 11:24:28 am )
Германд сайд хүн албаны унаагаар гэртээ ирээд л маргааш нь гоодбай болохыг сонсож байна харин манайд хүн алж хүрээ талах тусам сайд хүн өнгө ордог эсрэг моод дэлгэрээд 20 жил боллоо до
-
Anonymous (April 25, 2013 2:49:02 pm )
өссөн орчин нь өөр шүү дээ, юм үзээгүй л хүний шинж гэдэг биз дээ, манай өвөө л тэгж хэлсэн дэг
-
Anonymous (April 28, 2013 7:59:50 am )
germanii bawari myjiin amban zahiragch ni sweitsariin bankind bsan nyyts ebrogiin dans ni ilreed ajilaasa abyyj shorond oroh geed shuugdej bhad manaid haytadiin mongol bayartsogt gyai ded dargiin alban tyhsaalaasaa byyj ih hyraliin gishuuneeree uldej bgaa ni ard tumnee teneg gej basaj bgaa manai turiinhnii hyyran mehledeg unen nuur tsarai ni!ter hybitsaa chin MANAN-GIIN ZALI MEHNII UCHUUHEN NI HUUE…
3 Comments