Монгол Улс тайван замаар нийгмийн байгууламжаа сольж, зах зээлийн системд шилжсэнээс хойш хугацааны тав дахь, биеэр эдэлсэн дөрөв дэх Ерөнхийлөгчийнхөө тушаал, шийдвэрийг дагаж буй.
Ардчилсан Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат 1990 оны есдүгээр сарын 03-нд тангараг өргөж, үндэсний сэргэн мандалтын бэлгэ тэмдэг боллоо хэмээн гадаад, дотоодгүй шуугиснаас хойш 23 дахь онтойгоо золгов.
Дорнодын талаас ундарсан нефтиэр ганган цагаан дээлээ халтартуулан будаж зогссон П.Очирбат Ерөнхийлөгчийн энэ “заваан” үйлдэл нь өөрийнх нь ч тооцоолоогүй тун давгүй сурталчилгаа болж, олон түмнээс “хээгүй” хэмээх хөөрхөн алдар салгасан түүхтэй.
Дээлээ завааруулж зогссон Ерөнхийлөгчийн “хээгүй” дүр төрхийн цаанаас тун ч удалгүй “хиртэй” сэтгэл цухалзах болж, Монголд шинээр төрөн гарсан олигархиудын “загалмайлсан өвөө” гэгдэх болтлоо хөрөнгөжиж амжсан.
Мань “хээгүй” эр 1997 оны зургаадугаар сарын 20-нд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгчөөр тодорсон Н.Багабандид тамга тэмдгээ хүлээлгэж өгснөөр зам нь шулуудаж, уул уурхайн инженер мэргэжлийнхээ хэргийг ёстой л нэг гаргах шиг болсон билээ.
Уул уурхайн инженер мэргэжлээр хойно сурсны хэрэг юу билээ Монгол орны дөрвөн зүг, найман зовхист уурхай баялгийг ёстой л нэг сэндийлж өгсөн. Асар их мэдээлэл, танил талын “аалзны тор” шиг холбоо, сүлжээгээ гаргуун сайн ашигласны хүчинд монголын хамгийн их нөөцтэй орд газруудыг ойр дотны хүмүүсдээ найр тавин олгож, өөрөө ч түүнээс чамгүй хувь хүртсээр өнөөдрийг хүрсэн.
Монгол орны 551 гол, 483 нуур, 1587 булаг шандын ус ширгэн хатаж, ойн баялгийн гуравны нэг нь устаж алга болоход гамшигтай үр нөлөө үзүүлсэн “Алт” хөтөлбөрийг чухамдаа “хээгүй” нь дэндсэн П.Очирбат санаачлан хэрэгжүүлсэн бэлээхэн түүх байж л байна.
“Алт” хөтөлбөрийн хамгийн анхны лицензийг өөрөө авч социализмын үед хайгуул хийж нөөц нь тогтоогдсон Хэнтий аймгийн Батширээт сумын алтны ордыг сорчлон олборлоод нөхөн сэргээлт хийлгүй Хятадын нэгэн компанид 800.000 ам.доллараар зарчихаад сурсан зангаараа чимээгүйхэн зайлж одсон байдаг.
Анхны Ерөнхийлөгч хэмээн хийрхэж, ард олон нь хоосон хонон байж, төсвөөсөө танаж, тасдсаар 160 сая төгрөгрөөр энэ “нөхөр”-т орд харш барьж өгч байв шүү.
Тэр үеийн 160 сая төгрөгөөр барьсан харш өнөөдөр хэдэн мянган ам.доллар болохыг “хээгүй” нөхөр л мэднэ. Гэхдээ Монголын ард түмэн тэнэг, сохор биш болохоор “хээгүй” эрээс зэм асуух эрхтэй. Сураг сонсвол Хуримын ордны хажууд байсан харшаа газартай нь “МСS” компанийн эздэд хоёр тэрбум төгрөгөөр арилжчихаад “Би хувийн өмчөө зарна уу, үрнэ үү хэнд ч хамаагүй” гээд харайлгаж яваа ажээ.
“Төмөртэйн цайр”-ын ордыг хятадуудтай тогтвортой байдлын гэрээ байгуулан зүгээр өгөхдөө “хээгүй” нь дэндсэн П.Очирбат хэчнээн мянган ам.долларын хахууль авснаа хүлээчих хэрэгтэй. Ер нь эрх мэдэл, баталгаатай баримт бичгэн дээр үндэслэн Монгол орны хаана ухаж төнхөж, нутгийн ард олныг малнаас доор үзэж байгаагаа зарлах учиртай.
“Төмөртэйн цайр”-ын ордыг Хятадын компани ашиглаж эхэлмэгц “тогтвортой” байдлын гэрээ гэгчийг яаран сандран байгуулсан нүглээ “хээгүй” П.Очирбат та одоо хүлээх ёстой.
Одоогоор тодроод байгаа дөрвөн “Ерөнхийлөгч”-ийн эхнийх нь ийм балаг тарьчихаад хээв нэг малийгаад явж байна. Дараагийнх нь Н.Багабанди хэмээх сөөвгөр сахалтай Төрийн “хар хүн” Оюу толгойд монголчуудын эрх ашгийг хамгаалсан нэрээр сард 40 мянган ам.долларын цалин аваад цохиж явна. Улс эх орныхоо эрх ашгаас дээгүүр “Рио Тинто”-гийн эздийг тавьж, монголчуудын эрх ашгаас холдож хөндийрсөн Н.Багабандиас Оюу толгойн талаар нааштай өөрчлөлт хүлээгээд нэмэргүй.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг ярилцаж байсны хувьд өнөөдөр Оюу толгойн алдаатай гэрээний талаар дорвитой дуугарах ёстой ч ус балгасан мэт таг дуугүй гэлдрээд байгаа нь олон хардлага дагуулж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч хэмээх эрхэм дээд хариуцлагатай алба хашиж байсан хэрнээ аль нэг улсын хувийн компанийн эрх ашгийг төлөөлөөд явж байгаа нь ёс зүйд аль ч талаараа нийцэхгүй.
Сардаа ганц хоёр “Титэм үг” тэрлэхээс өөрөөр монголын ард түмэнд хэрэгтэй өнөөдрийнх нь амьдралд наалдах ганц ч ажил хийлгүй хувиа бодож, довоо шарлуулсаар л яваа Н.Багабанди дахин Ерөнхийлөгчийн сэнтийд залрахаар сүүлийн үед МАН-ын байр хавиар эргэлдэх болсон ч намын удирдлагын зүгээс дэмжлэг хүлээгээгүй учир том бодлоо орхисон сурагтай.
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын тухайд асуудал тодорхой. Одоогоор хоёр жилийн ял сонссон түүний бие барагтайхан II эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа.
“Шударга л байцгаая л даа” хэмээн уриалан гарч ирсэн одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг сүүлийн үед монголын улстөрд үүсээд байгаа бусармаг бүхний талаар байр сууриа илэрхийлэхийг ард түмэн хүлээж байна. Монгол Улсын дөрвөн Ерөнхийлөгчийн ажил төрлийн зах зухаас дурьдахад иймэрхүү сонинтой.
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 25, 2013 11:02:54 am )
Ухаан сууж зангараг заасан төрийн хар хүн энэ 4 хүний алинд ч алга байсанг түүх гэрчиллээ. модоо барьж архи дарсанд толгойгоо мэдүүлсэн хэт ноомой ядуу ард тэдний эцсийн бодлого байсан гэж хэлэхэд нэг их зөрөхгүй хамгийн харамсалтай нь атар сайхан эх орноо алт хөтөлбөрийн дор орвонгоор нь эргүүлж өнөөдөр геоэкологийн сүйрэл болгочихсон очирбат гээч барамыг винтовоор буудсан ч багадхаар гэмт хэрэгтэн харин Багабанди Энхбаяр Элбэгдорж нар бол ороо бусгаа цагийн эрхэнд азаар төр барилцаж өөрийн эцсийн хүсэл болсон материаллаг амьдралын үзүүрт хүрсэн өчүүхэн авгалдайнууд одоо монгол хэмээх энэ их баялагтай хэрнээ эзэн биегүй өрөвдмөөр бас хайрламаар улсад Чингисээс ч агуу ухаалаг улирдагч ирэх цаг хугацааны болоод нийгмийн захиалга нэгэнт үгүйлэгдэж байна.
-
Anonymous (April 25, 2013 11:45:49 am )
Oligtoi ner devshchih aaviin hvv bna uu, ter buh muh zailaa!!!!!!
-
Anonymous (April 25, 2013 12:20:09 pm )
Xошгорууландаа та нарыг, та нар ч хошгорондоо…
-
Anonymous (April 25, 2013 1:35:40 pm )
169 21 estoi ynen elbegdorj deeshee soliij xaraad irexeeree tarvaga buudax tsag n irj baigaa gesen yg muu kalibraa bariad dalluur bariad garsan xodoonii malchintai yag adil estoi xoshgoruulj ogno doo nogooduul n ch nam nam buuduulna
-
Anonymous (April 25, 2013 2:43:05 pm )
end elbegdorjiin tuhai niitlel ogt alga bn shuu dee neeree l unen heregtee eronhiilog ch nar bugd l shudraga unen hun chanartai l zaluus anh turiin terguund sarch irsen bhdaa gevch buuhdaa idej uzeegui hun bnuu huurhii enkhbayr l gendej ardchilsan namiin hiisen hudagt unsan bhdaa ternees yg l adilhan idetsgeecheed…….
-
Anonymous (April 25, 2013 4:40:20 pm )
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ЭНЭ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ** ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
-
Anonymous (April 26, 2013 1:02:49 am )
ene ochirbat gj 4 n nvdtei golog er ni xen baiwaa a. mongoliin sum bag bvrt uxuulj m ltulagvi ervvl gazar vldsenchgvi vr xvvxed ireedvidee alt zes tomroo baig gexed ydaxdaa geree dulaatsuulax shuudai nvvrs vldeegeesei . ochko nvgel chini nvdeeree garnaa gaigvi. vxsen xoino chini bulshin deer chini sheene za yu
-
Anonymous (April 26, 2013 9:38:52 pm )
ta nar elebgeeg yu hiij bgaag medhuu nuden deer chin gazriig chin zarchaaad suuj bna shuudee muu hujaa
-
Anonymous (April 27, 2013 8:54:11 am )
ENHBAYRL IH AJIL HIISEN
-
Anonymous (April 27, 2013 11:18:02 am )
2 say garan hymyysiig aytaihan tejeej chadaagyi oorsdiigoo bayn bolgohyg uridal bolgoson ene hymyyst heleh vg alga.enkbayr l gaigvi ym hiisen bile.
-
Anonymous (April 28, 2013 10:34:49 am )
enhbajr ni mongold arai iluu um hiicen bain um getel eh orniigoo hariihantai ideg uug baigaa humuuc zugeer jbah um chudarga baictgaaj l daa
-
Anonymous (April 29, 2013 10:27:43 am )
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
-
Anonymous (May 01, 2013 12:03:45 pm )
bugd butehgui yostoi muuuhai humuuus odooo bgaaa ni shudraga baya ldaaa gechiheeed dandaaa shudraga bus uildliiig hiiij huhuulen demjij bna
-
Anonymous (May 02, 2013 3:30:58 am )
hamgiin hogiin ni elbegdorj bnaa. muu hyatad. mongolchuud mini ee har darsan zuudneesee sereh tsag ni bolson yum bishuu.bidnii eh ornig naad toriin tolgoid garsan hujaa nar zarj ideed duuslaa
14 Comments