antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 1, 2011 1 comment

Аймгийн хурц арслан Р.Пүрэвдагва: Бөх бол тэмцэл

нийтлэсэн Admin

Аймгийн хурц арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва 1985 оны 11-р сарын 21-нд Архангай аймгийн төв Эрдэнэбулган суманд төрсөн. Аав Рэнцэнбямба нь үндэсний бөхийн засуул Архангай аймгийн Булган сумын харьяат хүн. Цолгүй залуу бөх байхаасаа л үзэгч олны барилдааныг нь харах дуртай бөхчүүдийн нэг болсон энэ залуу аймгийн арслан, хурц арслан цолыг жил дараалан хүртээд байгаа юм. Хэдхэн хоногийн өмнө Бүх цэргийн наадамд сайхан барилдаж зургаа даван чимэг нэмээд байгаа арслантай хийсэн яриагаа танд толилуулья.

-Таны удам судраас яриагаа эхлэх үү, Архангай аймаг бөхийн өлгий болохоор бараг бүгд л бөх байх л даа. Гэхдээ удамд чинь тодорсон сайн бөхчүүд байна уу?
Би хоёр талаасаа бөхийн удамтай гэж хэлж болно. Ээжийн маань аав Шатар гэж аймгийн заан цолтой, их биерхүү янхигар хүн байсан. Сум орон нутагтаа олон түрүүлсэн гэдэг.  Насаараа агент хийж нүд муутай ээжийгээ асарч тойлоод хол явж барилдаагүй юм билээ. Харин нэг удаа л томоохон барилдаанд ирж барилдаад аймгийн заан цолыг авсан.  Аавын талын бөхчүүд бол зөндөө зөндөө. Улсын заан Рагчаа, улсын харцага Батжаргал, аймгийн арслан Бат-Отгон гээд үргэлжилнэ. Аав маань тоймтой том наадамд барилдаж явсангүй, гэхдээ багадаа чөлөөтөөр хичээллэж байсан юм билээ. Манай аав чинь бөхийн засуул, тэр нь ч надад бөх болоход нэлээд нөлөөлсөн.

-Буян багшийн шавь гэсэн байх аа, бөхийн нэгээр тогтохгүй үеийг бэлдсэн мундаг хүн дээ?
Тийм.  2002 онд долдугаар ангид байхаасаа бөхийн секцэнд орж хичээллэж байсан. Анхны багш маань Чойжилжавын Буян гэж ах дүү гурван аймгийн арслангийн нэг. Улсын  арслан эрээн хавиргат хэмээх Төрбат арслангийн удмын хүн. Өсөхөө аварга, Жавхлантөгс харцага, Хүрэлбаатар начин гээд Архангайгаас олон сайн шавь нар төрүүлсэн. Аймгийн цолтой хүн ч олон бий. Энэ жил аймгийн начин цол хүртдэг Жаргалантын Б.Энх-Амгалан бид нар сүүлчийн шавь нар нь.

-Хэдийнээс үндэсний бөхөөр тууштай хичээллэж эхлэв?
2004 онд арван жилийн сургууль төгсөөд “Аварга” биеийн тамирын дээд сургуульд элсэн орж,  зааланд гарч барилдаж эхэлсэн. Удалгүй манай аймгийн “Бөхбилэгт” дэвжээ байгуулагдаж, нутгийн залуучууд маань цугларч бэлтгэл хийцгээх болсон. Aманд гарч олон унасан даа. 2007 оны хавраас л бөхийн өргөөнд нэг, хоёр давах болсон.

-Анх улсын цолтой ямар бөхийг давж урам орж байв?
За байз, циркид болсон нэг барилдаан дээр хоёрын даваанд улсын өсөх идэр начин И.Ёндонсамбууг давж байсан юм байна. Тэр л миний улсын цолтныг давсан анхны тохиолдол болов уу.

– Аймгийн арслан цолыг хэдэн онд хүртлээ, өнгөрсөн жил Хэнтий аймагт бас түрүүлсэн байх аа?
2008 онд аймгийнхаа наадамд сумын заан цолтой зодоглож Эрдэнэмандалын Баярхүү заанаар долоо давж түрүүлэн  аймгийн арслан болсон. Өнгөрсөн жил Хэнтий аймгийн наадам чинь Зүүн бүсийн даншиг гээд бусад аймгаас нэлээд хожуу болсон л доо. Нутгийнхаа Ц.Нямдорж арслангаар найм давж түрүүлэн хурц арслан болсон.

– Аймгийн цолтонгуудыг өнгөрсөн жил амжилтаараа та манлайлж байсан, хэдхэн хоногийн өмнөөс Батчулуун арслан тэргүүлэх боллоо. МҮБХ-ны гаргасан энэ шинэ эрэмбэлэлт идэвхитэй сайн барилдаж байгаа залуучуудад их сайн зүйл болсон шиг санагддаг?
Тэгэлгүй яахав, урьд чинь цаг хугацааны дарааллаар л эрэмбэлж байсан. Аймагт нэг л түрүүлсэн бол цаашдаа яаж барилдсан нь хамаарахгүйгээр мөнхөд магнайлдаг байсан. Амжилт цолоо ахиулахыг хүссэн залууст хэрэгтэй зүйл болсон

– Улсын наадамд өнгөрсөн жил Соронзонболд заанд унасан, энэ жил Багахүү начинд уналаа. Алтайханд л тахим өгөөд байна даа?
Тийм юм байна. Улсад ердөө хоёр жил барилдаж байна. 2010 онд Баянхонгорын Ж.Чулуунбат, Говь-Алтайн Л.Цэрэнтогтох хоёроор гурав даваад дөрвийн даваанд Б.Соронзонболд заанд өвдөг шороодсон. Энэ жил дөрвийн даваанд аймгийн арслан С.Багахүүтэй оноолт таарч унасан.

-Бөхчүүд бүгд нэг дор бэлтгэл хийгээд, ижил хоол хүнстэй, онцгой бусдаасаа ялгарсан барилдаантай бөх байхгүй болоод байх шиг?
Би бөхийн мэх цөөрсөн гэдэгтэй бол санал нийлдэггүй. Яахав голдуу хав барьцнаас мэхнүүд хийгддэг болж. Бөхчүүд ерөнхийдөө довтолж барилдахаас илүү хамгаалж барилдах тактикт шилжиж байна.

-Өөрөө талбайд нэлээд тэмцэлтэй барилдаж байгаа харагддаг…
Засуулдаа малгайгаа өгөөд дэвжээн дээр гараад ирсэн л бол барилдах л хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар ноомой дорой байж болохгүй ш дээ. Нэгэнт л малгайгаа засуулдаа өгөөд дэвж шавж гарч ирээд барилдаж байж үзэлцэх л хэрэгтэй. Харин бөхийн дэвжээнээс гараад л эргээд сайн найз нөхөд хэвээрээ байдаг нь бөхийн хууль шүү дээ.

-Та одоогийн барилдаж байгаа бөхчүүд дотор харьцангуй жин багатай бөхөд орно. Бөхчүүд бүгд л жин нэмэхийг хүсдэг боллоо, энэ талаар таны бодол?
Миний жин ер нь 100- тай л байдаг юм. Өгсөхөөрөө 105, 107 хүрдэг, нэмье ч гэж хүсдэггүй. Жинг бол би гол асуудал гэж боддоггүй юм. Жин их байснаараа сайн барилдана гэдэг юу л бол. Гол нь өөрийн  жин биеийн онцлогт таарсан  барилдааны арга барилтай байхыг илүү эрхэмлэдэг. Бэлтгэлээ зөв хийж тогтмол барилдаад байхад амжилт гаргах нь гарцаагүй. Жин багатай бөхчүүд болох Ц.Одбаяр, Л.Цээсүрэн хоёр Богд хан уулын хишиг барилдаанд түрүү үзүүрт үлдсэн шүү дээ. Төв аймгийн ургацын баярт л гэхэд аймгийн харцага Н.Шинэзориг их сайн барилдлаа. Өнөөдөр унасан бөхтэйгээ маргааш таарахад хаях хэмжээний юм бэлдсэн байх хэрэгтэй. Дараагийн удаа амлаж авахааргүй халгасан барилдаан хийж байж л сайн бөх болно шүү дээ.

-Бөхчүүд ойрхон газардах үеэр засуул цэцдийн шийдвэр гараагүй байхад зэрэг дэвдэг үзэгдэл ихэслээ, таны бодол?
Үе тэнгийн залуус ширүүн барилдаан гаргаж байгаа үед унаснаа мэдээгүй тохиолдол гарч болно. Тэр цагт яарах дэвэхгүй байхыг боддог.

-Манай сайтын доод чансааг тэргүүлж байгаа, намрын нээлтийн барилдаануудад сайн барилдсан даа?
Тэгсэн намрын эхний барилдаанд их шөвөгт үлдсэн, саяны бүх цэргийн наадмаар дахиад их шөвөгт үлдээд Мөнгөнбаатар арсланд барьц сонгуулаад унасан. Өнгөрсөн Улаанбаатарын өдрийн барилдаанд нутгийн Ванданцэрэн арслангаар хоёр даваад гурвын даваанд Сангисүрэн начинд амлуулан унасан. Ойрын хэд хоног бэлтгэлээ тийм ч тогтвортой сайн хийж чадсангүй.

-Хүчний бэлтгэлийг хэр хийж байна?
Хийнээ. Гэхдээ хүчний бэлтгэлээс илүүтэй өөрийнхөө биеийн онцлогт таарсан уян хатан, сунгалтын бэлтгэлийг түлхүү хийдэг.

-Их спорт үндэсний бөх хоёр салчих шиг боллоо. Чулуунбат начин, жүдогийн хүнд жингийхэнийг эс тооцвол үндэсний бөхөөрөө л дагнаж байх шиг?
Монгол бөх мэргэжлийн шинжтэй болчихлоо шүү дээ. Зөвхөн бөхөө барилдаад амьдардаг хүмүүс бий болчихсон. Их спорт бол орон зай цаг хугацаандаа баригдаад бага зөрүүгээр ялалт ялагдал нь тодорхойлогддог. Гэхдээ үндэсний бөхөд их спортоор хичээллэдэг хүний давуу тал их шүү. Би багадаа чөлөөтөөр хичээллэж байсан.

-Бөх мэргэжлийн болсон гэлээ, дан ганц сайн бэлтгэлээр ч барилдах аргагүй болж байна. Уураг амин дэм гээд хэрэгцээтэй зүйлс ч нэлээдгүй.  Ивээн тэтгэгч байгууллагынхаа талаар?
Би чинь Бөх билэгт дэвжээ, Алдар спорт  хороо Зэвсэгт хүчний 150-р анги, барилгын чиглэлийн  “N” группын бөх гэж явдаг. Манай нутгийн ахын компани л даа.

-Бид бүхний урилгыг хүлээн авч ярилцлага өгсөн таньд баярлалаа. Дайчин шуурхай барилдаанаараа үзэгч олноо үргэлж баясгаж байгаарай
Баярлалаа, та бүхэнд ч бас амжилт хүсье.

Hiimori.mn О.Наранбаатар

Нийслэлийн өдрийн барилдааны үеэр


Нийслэлийн өдрийн барилдааны хоёрын даваанд нутгийн арслан Ванданцэрэнтэй


Ванданцэрэн арсланг ингэж давсан.


Энэ жилийн Бүх цэргийн наадмын тавын давааны ам авахын өмнө


Төв аймгийн ургацын баярын барилдааны дараа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (November 02, 2011 8:24:31 pm )

    аль хэдийн уншцан юм байна ш дээ. Хийморь дээр байсан

antalya rent a car